Дуучин С.Жавхлан өндөр настнуудад авлига өгснөөр сонгуулийн сурталчилгаагаа албан бусаар эхлэх нь бололтой. Тэрбээр энэ сарын 7,8-нд болох тоглолтынхоо орлогоос 27 өндөр настанд тус бүр сая төгрөг өгөх гэнэ. Ингэхдээ “Төрийн амлаад өгч чадаагүй нэг сая төгрөгийг хувь хүн өгч болдгийг харуулна” гэж байгаа юм. Хөрөнгө бэлээрээ гайхагдсан Монголын баячууд хүртэл ингэж гар сунгаж зүрхлээгүй байхад зүгээр нэг дуучин залуу 27 сая төгрөгийг “Эхчүүдэд” гэж хаяглаад цацчих нь дээ. Энэ зунжин л “Тулганы гал бадраах ёслол” нэртэй аялан тоглолтоо үнэ төлбөргүй хийсэн түүнд УИХ-ын зарим гишүүн учиргүй саймширч ирээд л ах дүүгийн барилдлага шахуу зүйл хийж байсан санагдана. Дуучин С.Жавхлан ч тэдэнтэй бушуухан “Ураг барилдах”-ын тулд УИХ-ын гишүүн болохоор эртнээс зүтгэж эхэлсэн нэгэн. Аль эртнээс л тэрбээр Увс аймагт нэр дэвших тухай сураг дуулдаж байсан. Харин үүнийхээ нотолгоо болгож Сонгуулийн сурталчилгаагаа ийм аргаар эрчимжүүлж эхэлсэн бололтой. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшихээр горилж буй хүнийг энэ оны эхний өдрөөс эхлэн бэлэн мөнгө тараах, бэлэг сэлт өгөхийг хориглсон. Гэтэл дуучин С.Жавхлан төрийн амласныг биелүүлэх нэрээр бэлэн мөнгө тараах гэж байгаагаа олон нийтэд ил цагаан зарлаж л байдаг. Өөрөө “Тоглолтынхоо орлогоос хандив өргөнө” гэж байгаа ч үнэн хэрэгтээ түүнийг санхүүжүүлэгч хэн нэгэн байгааг үгүйсгэх аргагүй юм. Түүнийг шалгуулъя.
Р.Сарангоо
“Улс төрийн тойм” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 06, 2012 9:42:55 pm )
yag unen shalga
-
Anonymous (March 06, 2012 9:46:10 pm )
Өөрт чинь оногдохооргүй болохоор ингээд байгаа юм уу? Чи амьтан хүнд ажил л удахаас өөр ямар юм олохгүй биз. Энэ бас тоо мэддэггүй дурак юм байна л да.
-
Anonymous (March 07, 2012 1:29:57 am )
bitgii solior!yugii ni shlgah geed bgaan? 1 ch gesen hun ooriinhoo hiisen ajiliin huls mungiig olon huhedtei eej nart ogie gej zutgej bn,chi tegj chadhyy?!
-
Anonymous (March 07, 2012 1:58:25 am )
MONGOL CH NOHOIN ORON BOLJ DUUSCH BNA DOO.
-
Anonymous (March 07, 2012 2:06:02 am )
ene bas sumtai nymka ahasaa haidvar avsan bh esvel ubsas hed gurvan hun tahidag sumtai l bh ym
-
Anonymous (March 07, 2012 3:23:35 am )
mongolin baychuud hund gar sungaj uzeegui nariindaa hataj uheh geed yavj baidgiin,javkhlangiin uguh mungu iu ch bish, ter bol uuriinhee chadlaaraa olson mungunuusuu ugnu, ta nar shig hulgailsan luivardsan mungutei bish.
-
Anonymous (March 07, 2012 11:20:44 pm )
chi iim yum bichihees ichihgyi bna uu.oor gargachih medee bgyi yum uu. sarangoo chi uneheer oyun uhaanii homsdoltoi bish biz dee
-
Anonymous (March 08, 2012 1:35:48 am )
6000х25000=150 000 000 төгрөг олж байгаа юм чинь 27 сая өгөх юу ч биш тархиа ажиллуул, 25 мянгаар билет нь олдохгүй байна найз аа
-
Anonymous (March 08, 2012 2:14:49 am )
ner dewshwel nowsh gj bodii dewshixgui bol owoo doo gj bodii texuu
9 Comments