antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2012 4 comments

X. Тэмүужин: Гэрчид аюул учруулах хүн нь Ш.Батсүх өөрөө

нийтлэсэн Admin

Цаадаагийн хурандаа Ш.Батсүх долдугаар сарын 1-ний үймээний хэрэг явдлыг нэг бүрчлэн тэмдэглэсэн цагдаагийн нэрийг хэвлэлээр нийтэд зарлажээ. Уг нь энэ нэрийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ихэд нууцалж байсан юм. Тэрээр уг тэмдэглэл бөгөөд тэмдэглэлийг бичсэн цагдаа нь хэргийг илрүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байсан юм. Тиймээс УИХ-ын гишүүн X. Тэмүүжингээс дараахь тодруулгыг авлаа.

-Танаас тодруулга авах гэсэн юм?

-Ямар асуудлаар вэ?

-Долдугаар сарын 1-ний үймээний үеэр тэмдэглэл хөтөлсөн цагдаагийн нэр болон хаана, ямар ажил хийж байгааг нь Ш.Батсүх хурандаа хэвлэлээр зарласан байна. Үүнийг та мэдсэн үү?

-Энэ талаар ярих арай болоогүй байна.

-Цагдаагийн нэрийг хэлбэл түүнд элдвийн дарамт ирнэ гэж та уг нь нэлээд болгоомжилж байсан шүү дээ?

-Ш.Батсүх нэрийг нь хэлдэг нь нэг ёсондоо дарамталж байгаа хэрэг.

-Хэргийг илрүүлээгүй байхад гэрчийн нэрийг зарлах нь түүнд аюултай биш үү?

-Ш.Батсүх өөрөө л аюул учруулах хүн нь.

-Ш.Батсүх хурандаа хэлэхдээ тэмдэглэл хөтөлсөн цагдаа Төмөрхуяг нь тухайн үед үүргээ биелүүлэлгүй, нөхдөөсөө сугарч үлдсэн гэж ярьсан байсан?

-Тухайн үед цагдаа нарт галт зэвсэг тарааж, буудах тушаал өгөхөд нь Төмөрхуяг буудаагүй юм билээ. Үүнийг л тушаал биелүүлээгүй хэмээн үзээд байгаа юм байлгүй.

-Таныг сугарч үлдсэн хүний бичсэн зохиолоор тоглож байна. Манай цагдаа нар Х.Тэмүүжингийн яриаг сонсоод инээдэг гэсэн байна лээ?

-Би Ш.Батсүх мэтийн жижиг гаруудтай юм яримааргүй байна.

-Тэгээд та хэзээ энэ тухай ярих юм бэ?

-Ц.Мөнх-Оргил нь яриг л дээ. Түүний дараа л ярья. Бас удахгүй болох шүүх бүх асуудлыг цэгцлээд өгөх биз дээ.

Т.ГЭРЭЛ

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (March 07, 2012 1:57:29 am )

    ene 1 temuujin gej 1 myyhai hunii myyd dyrlasan 7 sariin 1 neer songyyliin omnoh jujigee tabisan nuher boliochee! yanada hyyli shuuh shideh yumiig yahiin be?

  • Anonymous (March 07, 2012 2:19:57 am )

    5mongol huni ami nas yagad mongol hun huuli meddeg hun umurhgui bol lav ma hu ovogt yrhgui saidin erh tuund baivl menget shig lav zagnahgui shine barsan neg hudagta alijal tailj uhaan suuh biz mohgol tur tsever ariun orshig

  • Anonymous (March 07, 2012 8:58:33 am )

    ENE TEMVVJIN ODOO YU BE BOLIOSOI OOROO TIIM TOM GAR UU TE XA XA XUDLAA PANAALDAJ BAIJ GARCH IRCHIXEED ODOO YU GEJ XUTCNA BE ANX GARCH IREX GEED JVJIG TABIJ BAIXDAA YU CH VGVI L GULGACHIN BAISAN DAG ODOO TEGEED GISHVVN BOLOOD YAMAR IX BAYAJSANIIG NI XVN BOLGON L XARJ BAIGAA ENE TEGEED LUIBAR XIIGEEGVI YUM BOL GISHVVNII TCALINGAAR YAJ TEGJ BAYAJDAG YUM BE OOROO TER YUMAA EXLEED TAILBARLA TEGEXGVI XUDLAA 7 SARIIN 1 NEER SHOW XIIXEE BOLIOSOI

  • Anonymous (March 07, 2012 9:01:30 am )

    yag vnen ene teneg bas buudsan xongio ni ene baina geed xebleliin baga xural xiilgeed vzvvleed baisan biz dee kkkk soliorson baixaa yaxaaraa xergiin ed moriin barimt yum bol ene xvn tegeed duraaraa bariad yabj baidag yum be ter ed moriin barimt xeregteigee xamt l baix estoi xen negen duraaraa abaad baij boldoggvi l baimaar sanagdax yum ingej xudlaa ard tvmnii tolgoig ergvvlex gej sanaarxdagaa bolix xeregtei tertei tergvi ard tvmen ene yamar muu xvn be gedgiig medsen baigaa.

antalya rent a car