antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2012 1 comment

Нөөцийн махны үнэ нэмэгдэнэ

нийтлэсэн Admin

Энэ жилийн махны нөөцийг хангалттай хэмжээгээр буюу 12 мянган тонн бэлтгэсэн гэж мэдэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар 4900 тонныг нь борлуулж дууссан байна.

Одоогоор нөөцийн махны нийлүүлэлтийг зогсоогоод байгаа ба шалтгаан нь үнийг нэмэх болсонтой холбоотой ажээ. Уг нь энэ сард 2350 тонн мах борлуулах хуваарьтай байсан юм.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр “Монголын махны холбооны тэргүүн гадаад улс руу зочилсон. Гүйцэтгэх захирал нь өвчтэй байгаа ажээ. Тиймээс ирэх долоо хоногоос махны үнийг хэдэн төгрөгөөр нэмэхээ шийдвэрлэнэ” гэв.

Ямартай ч сар хагасын турш хямдхан борлуулж, иргэдэд олдохгүй байсан нөөцийн махны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо.

                                        Д.Жаргалсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (March 04, 2012 8:31:09 am )

    Naaduul chini luivar hiij baigaa yum.Nuutsiin mah duussan.Dahiad huuts beldene gej mungu ideh gej baina.4900tn mah zarsan ni hudlaa.Mahnii holboog shalgah gazar baina uu???Ard tumen yadaj l mahan deeree alaltsahgui baimaarsan daa.Novsh gej.Zah zeeliin jamaaraa bolj l taaraa

antalya rent a car