antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 2, 2012 6 comments

Зургаан хувийн зээлээр хэнийг дэмжих вэ?

нийтлэсэн Admin

Өглөө автобусанд иймэрхүү яриа болж байна.

-Танайх чинь хэдэн хүүхэдтэй билээ?

-Хоёр…

-Хм. Манайх гурав. Хоёулаа гэрлэлтээ цуцлуулаад хоорондоо нийлэхээс нааш орон сууцтай болохгүй нь дээ.

Энэ яриаг сонсоод 2004 оны сонгуулийн дараа МАХН-ын амласан “залуу гэр бүлийн 500 мянга”-ыг авахаар баахан залуучууд хуурамчаар гэрлэж, тэр ондоо гэрлэгсдийн тоо өмнөх жилүүдийн рекордыг бараг тав нугалж байсныг саналаа. Тэр ч байтугай тухайн үед Ерөнхий сайд байсан М.Энхболд ганц удаа Халамжийн газраар зочлохдоо “Анх удаа гэрлэлтээ бүртгүүлж байгаа бол нас хамаагүй” хэмээн хэлснээс болж аав, ээж болж, ач зээгээ үзчихсэн эмээ өвөө нар хүртэл гэрлэлтээ бүртгүүлэхээр дугаарлаж, НХХ-ийн сайд Л.Одончимэд хүүхдийн 10 мянгад төсөвлөсөн мөнгийг залуу гэр бүлд бус, гэрлэлтээ бүртгүүлэгсдэд өгчихөөд огцорч байлаа.

2004 оны сонгуулиас хойш олон ч удаагийн Засгийн газар орон сууцны олон хөтөлбөрийг баталж байжээ. Анх 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд импортоор оруулж ирдэг барилгын материалын гаалийн татварыг тэглэж, ингэснээр орон сууцны үнийг метр квадратыг нь 280 мянгад барина гэж тооцсон авч тэр жилдээ 450 мянга даваад талийсан билээ. Иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд тухайн банкууд ч  орон сууцны зээлийг бага хэмжээгээр олгож, эхэлсэн байна. Энэ үед банкуудын тавьж байсан шаардлага орон сууцны үнийн 25 хувийг төлсөн иргэдэд 25 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 11 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатайгаар олгож байв.

Гэвч энэ шаардлагад нийцэж орон сууц авч чадах айл өрх цөөн байсан тул 2009 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын тогтоол гарч, “баталгаатай цалинтай” гэдэг үндэслэлээр зөвхөн төрийн албан хаагчдад орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох, 40 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр зөвхөн 4000 айлд 20 жилийн хугацаатай зээлдүүлэхээр болсон билээ. Ингээд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр маань төрийн албаныхныг орон сууцжуулах хөтөлбөр болсон юм. Хөтөлбөр батлах үед Барилга хот байгуулалтын яам барилгын компаниудтай орон сууцны метр квадратын үнийг 650 мянгад бариулахаар тохиролцсон боловч зээл олгогдож эхэлсний дараа энэ үнэ хоёр дахин нэмэгдэж, метр.квадрат нь 1,3-1,5 саяд хүрсэн юм. Дахиад л барилгын компаниуд хожив. “Худалдан авагч байхгүйгээс зах зээл дээр борлогдохгүй хүлээгдэж, эргэлтийн хөрөнгөгүй болоод байна, барилгын салбараа дэмжээд өгөөч ээ” хэмээн үглэж дуулж байсан барилгынхныг Барилгын яам харин ч нэг дэмжих шиг дэмжсэн дээ.

Ингээд 2011 оны дөрөвдүгээр сард Засгийн газар дахин нэг тогтоол гаргаж, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг батлахдаа орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүртэл бууруулж, ингэхдээ зөвхөн төрийн албан хаагчид гэж явцуурахгүйгээр нийт иргэд зээлд хамрагдах боломжтой байхаар журам боловсруулахыг холбогдох яамдын сайд нарт үүрэгдсэн билээ. Ингэхдээ зээлийг ОССК-иар дамжуулах уу, эсвэл Ипотекийн корпараци, банкуудаар дамжуулах уу гэж маргасаар он гаргасан юм. Энэ хооронд хамтарсан Засгийн газар огцорч, салбарын сайд нь “Ардын нам ажил хийлгэдэггүй юм байна” гэж гомдоллосоор буусан.

Харин удалгүй МАН Засгийн газраа дангаараа бүрдүүлж аваад намынхаа бага хурлыг хуралдуулж, сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт орцгоосон юм. Тэр дунд нь “Дөрвөн ам хүүхэдтэй айл бүрт орон сууц өгнө” гэсэн амлалт орчихсон яваа. Тэгээд үүнийгээ үнэмшилтэй харагдуулахын тулд жилийн өмнө батлаад мартсан Засгийн газрын 138 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга гурав хамтарсан захирамж гаргаж, журам баталсан байдаг юм. Тэр журамд нь “Банк анх удаа зээл орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан 0-16 хүртэлх насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй иргэний хүсэлтийг тэргүүн ээлжинд хүлээн авч шийдвэрлэнэ” гэсэн байгаа. Мөн “Барилгын ажлын 50 хувь хийгдсэн орон сууцыг зээлд хамруулж, орон сууц ашиглалтад орох хүртэл барьцаа хөрөнгийг иргэд өөр орон сууцаар хангаж болно” гээд заачихсан.

Ингээд нэгдүгээрт “иргэдийг ялгаварлалгүйгээр орон сууцны зээлд хамруулах” тухай Засгийн газрын тогтоол гуйвуулагдаж, харин ч ам бүлийнх нь тоогоор алагчилсан болж харагдаж байгаа юм. Дээр нь баригдаагүй орон сууцанд санхүүжилт хийж, барилгын компаниудыг дэмжих мөртлөө барьцаа хөрөнгийг  нь иргэд хувийнхаа орон сууцаар хангаж, хүүг зээлийн хүүг нь төлөх болж байна. Уг нь бол иргэд зээлээр авч байгаа орон сууц нь өөрөө банкны барьцаа болдог журамтай шүү дээ. Энэ сургаар нь баахан барилгын компани “Зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдана” гээд Засгийн газарт хүсэлтээ өгчихсөн байх жишээтэй. Эцэст нь зээлийн хүүг багасгасан энэ зөрүүн дээр нь баахан компаниуд ажиллаад үнээ дахиад өсгөөд дуусах байлгүй.

Уг нь зээлдэгчид тавих шаардлагыг банк өөрөө тогтоодог. Таван ам бүлтэй байна уу, тавин ам бүлтэй байна уу гэдэг нь тухайн банкинд хамаагүй, зөвхөн зээлээ төлөх баталгаатай орлогыг л зээлдэгчээс шаарддаг. Энэ тохиолдолд Засгийн газраас боловсруулсан журамд зааснаар насанд хүрээгүй дөрвөн хүүхэдтэй зургаан ам бүлтэй айл өрхийн орлогынхоо 45 хувийг /одоо бол банкууд 33 хувиас хэтрүүлэхгүй байхыг шаардаж байгаа/ орон сууцны зээлдээ өгөөд үлдсэн 55 хувиар нь ам бүлээ тэжээнэ гэж бүтэхгүй. Өрхийн орлого 600 мянган төгрөгт хүрч байвал зээл өгнө гэж салбарын сайд нь ярьж байна лээ. Ялангуяа манайх шиг өргөн хэрэглээний хүнсний үнэ нь тэнгэрт хадчихсан улсад зургаан ам бүлтэй айлын хүнсний хэрэглээ л гэхэд орлогынхоо бараг 50 хувиас хэтэрч гарна. Ийм байхад 50 метр квадраттай байрыг 70 сая төгрөгөөр худалдаж аваад, 50 сая төгрөгийн өрийг /урьдчилгаа 10 хувь болон үлдэгдэл зөрүүг иргэн өөрөө төлнө/сарын зургаан хувийн хүүтэй төлж чадах “бага, дунд орлоготой, 0-16 насны дөрвөн хүүхэдтэй” айл өрх, залуу гэр бүлүүд манайд тийм олон бил үү. Хэрэв тийм бол “Ядуурал хүн амын 40 хувьд хүрсэн” гэдэг статистикийг ямар үндэслэлээр гаргаад байна аа.

Ингэсгээд сонгууль болоход энэ Засгийн газар зүгээр л “Бид шалгуураа л тавьсан, шалгуурт хүрч хүрч зээл авах хүн гараагүй шүү дээ” гээд сууж байх юм биш үү? “Чи сайхан хоолны нэр хэлваа, би савхадваа” гэдэг шиг…

Б.СЭМҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (March 02, 2012 11:51:39 am )

    зөв шүү. хэнийг дэмжээд байнаа.жирийн байранд орох хүсэлтэй иргэдийг л лав биш. банк, барилгын компаниуд нь дан өөрсдийнх нь, ах дүү амраг садных.тэдэндээ л ашиг хонжоо нь илүү харагдаад байгаа юм.

  • Anonymous (March 02, 2012 12:22:47 pm )

    ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ХАЙЖ БАЙНА
    Төв зам дагуу автобусны буудлын дэргэд байрлалтай 1000мкв талбайтай обьект газар дээр хамтарч барилга барих хөрөнгө оруулагчтай хамтаран ажиллана. Санал сонсоно.Утас:88488888

  • Anonymous (March 02, 2012 8:31:06 pm )

    монголчуудаа зээл бүү ав Сүйрнэ шүү

  • Anonymous (March 02, 2012 11:21:25 pm )

    50 say zeel 87 say bolj tologdoh um bn.

  • Anonymous (March 03, 2012 12:43:10 pm )

    ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ХАЙЖ БАЙНА
    Төв зам дагуу автобусны буудлын дэргэд байрлалтай 1000мкв талбайтай обьект газар дээр хамтарч ,барилга барих хөрөнгө оруулагчтай хамтаран ажиллана. Санал сонсоно.Утас:88488888

  • Anonymous (March 05, 2012 6:17:04 pm )

    yu geed bgaa um be? yls ard tumniihee tuluu geed 1 togtool garagd ireher l danda abyryy butehgui talas ni harj bhiin?? boloh talaas ni harj bolohgui bnyy? yagad ? 1 taldaa dooshoo ynasan barilgiin salbaraa demjih ni zub ,nuguu taldaa irgeed ytaanaas salgah gej bdoj bga ani zub bish umuu? teged ch 20 jiliin zeeliig tuluh chadbartai ni zeel abah bailguidee! chadal tenhee hurehgui tsalin bagatai ni gertee hashaandaa syygaad abij baig ldee!!!!!

antalya rent a car