antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2017 10 comments

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа та хувцаслалтаа анхаараач

нийтлэсэн Admin

Төрийн албан хаагч бусдын анхаарлыг татах хувцас, ээмэг бөгж зүүх ёсгүй байдаг. Төрийн захиргааны ажилтан  энэ тухай санах ч хэрэггүй биз ээ. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга бол Төрийн захиргааны албан хаагч юм. Тэр ч утгаараа өмсөж зүүх, хэлэх ярих, үйл хөдлөлөө анхаарах ёстой. Энэ нь тухайн төрийн албан хаагчийн заавал мөрдөх эрх зүйн акт, баримт бичигт тусгасан байдаг.

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагч эмэгтэй хүн бие барьсан хувцас, энгэр нь онгорхой цамц өмсөхгүй, захтай хувцас өмсөх ёстой байдаг. Харин энэ дүрэм журам Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаад хамаагүй бололтой. Тэрбээр шагнал гардуулахдаа ийнхүү зүй бус хувцасласан байх юм.

Төрийн албан хаагч, төрийн захиргааны ажилтан эмэгтэйчүүдийн банзлын урт, туфлийн өсгийг зааж өгсөн байдаг. Эмэгтэй ажилчид бие галбираа тодотгосон хувцас огт өмсдөггүй.  Гэтэл Сүхбаатар дүүргийн засаг дарга албан хувцаслалтад орохгүй цагаан цайвар БАРИУ хувцас өмссөн байгаа юм.

Түүнчлэн тэрээр шагнал гардуулахдаа платформ ултай гутал өмсчээ. Платформ бол албан хувцаслалтад тооцогддоггүй. Пиджакны дотор захгүй, онгорхой энгэртэй хувцас өмссөн байгаа нь зохисгүй хувцаслалтанд тооцогддог.

Төрийн захиргааны ажилтан хүн албан хаагчдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. Гэтэл ил харагдаж байгаа хувцас нь хөлнөөсөө толгой хүртэл зохисгүй хувцасласан хүн бусдад шагнал гардуулж байгаа нь төр түмнээ доромжилж байгаа хэрэг юм.

Төрийн албаны зөвлөл  ажлаа хийж төрийн албан хаагчдад зөв зохистой хувцаслах, харьцах зэрэг сургалтыг хийж, төр түмнээ хүндлэх үйлст анхаарна уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • тунгалаг (November 06, 2017 12:09:22 pm )

    нээрэн хувцаслалт албаны хүнд их чухал үзүүлэлт шүү. анхаарах хэрэгтэй шүү. хүүхээн..

  • зочин (November 06, 2017 12:27:05 pm )

    Энэ хүн сургууль соёл төгсөөгүй нь илт байна даа, Төрийн албаны нэр хүндийг гутааж байна даа, АН гараад баахан наймаачин авгайчуудыг албан тушаалд томилж байсан,,,

  • Anonymous (November 06, 2017 12:29:27 pm )

    uneheer yu yu omschihson hun be, duurgiin zasag darga yum u.

  • Зочин (November 06, 2017 1:01:16 pm )

    Энэ авгай яаж хувцаслаа вэ. Төрийн албаны хүн ингэж хувцаслаж болохгүй. Захын наймаачин ч ингэж хувцаслахаа больсон шүү.

  • МБ (November 06, 2017 1:56:35 pm )

    викус муутай л баагий байна

  • Zochin (November 06, 2017 2:29:03 pm )

    “Одон” нэртэй төмөр зүүсэн гуйлагчингууд Монголоор дүүрлээ. Үнэхээр шагная гэж байгаа бол “төмөр”-өө дагалдауулаад амьралыг нь дээшлүүлэх хэмжээний мөнгө өг!

  • Anonymous (November 06, 2017 2:48:40 pm )

    Терийн албаны ес зуй гэж байгаа! Угуйдээ гэхэд еерее еерийгее толинд нэг харчихаж баймаар! Хэн намайг хэлж нохойг хэн саадгийм гэсэн бодолтой байж болохгуйдээ! Тер тембегер, ес ембогор учраас л тийм байгаа юмшуудээ!!! Ес зуйгуй бол терийн албанд байлгах шаардлаггагуй!!!

  • П, М,туяа (November 06, 2017 4:33:46 pm )

    Төрийн нэр хүнд гэж баймаар даа

  • fuck goverm.t (November 06, 2017 5:48:58 pm )

    За битгий хуцацгаа, монгол шиг торд юу ч омссон яадгийн.

  • irgen (November 06, 2017 8:29:40 pm )

    ug n durem juram baigaa l da medeej, gehdee mongold yun huvcas ntr ve turd bgaa humuus yuch hiij uildej boldog bhoor ene zergiin yum yamai bna da. Bidnii tatvariin mungiig ideed uugaad nuugaad baihad yaj ch chadahgui baij neg muu avgain huvtsas yostoi yrshig bnaa

antalya rent a car