antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 6, 2017 Comments are off

Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар “Манлайбаатар” Дамдинсүрэнг амилуулна

нийтлэсэн Admin

Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн “Манлайбаатар” Дамдинсүрэнгийн амьдрал, тэмцлийг өгүүлсэн “Манлай баатар” дуулалт жүжиг тайзнаа амилах гэж байна. Ингэхдээ төвийн театрт бус Дорнод аймгийн “Алтангадас” одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид дээрх дуулалт жүжгийг олны хүртээл болгохоор бэлтгэлдээ оржээ.

Б.Цэрэннадмидын зохиолоор энэхүү жүжгийг хийж буй бөгөөд найруулагчаар нь урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж уригдан ажиллаж байгаа юм. Харин жүжгийн гол дүр болох “Манлайбаатар” Дамдинсүрэнгийн дүрийг төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар амилуулах гэнэ. 

Улс тунхагласны түүхт ой буюу энэ сарын 26-нд нээлтээ хийх энэхүү дуулалт жүжиг нь олны дунд, тэр тусмаа ахмад уран бүтээлчдийн дунд нэлээд хүлээлт үүсгээд байгаа аж. Орон нутгийн театрын шинэхэн уран бүтээлийн онцлох зочин нь олон түмэнд “Манлайбаатар”-ын дүрээр мөнхөрсөн ардын жүжигчин П.Цэрэндагва байх аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car