antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 3, 2017 18 comments

МАН-ынхан Ерөнхийлөгчийн “ХОРТОЙ” алимыг иджээ

нийтлэсэн Admin

-Ерөнхийлөгчид улстөрчийн хувиар таашаал эдлэхэд нь УИХ дахь МАН-ын гишүүд тусаллаа-
“Эрт урьдын цагт Цасан гоо гүнж амьдран суудаг байжээ”… Үлгэр бол ингэж эхэлнэ. Ер нь эхэлдэг л дээ. Харин “Цасан гоо ба долоон одой” үлгэрийн тухайд бус Монголын улс төрийн өнөөгийн зөрчил, тэмцлийн тухай өгүүлэх нь ээ үлгэр ээдэрч, үг хурцдах нь хачин жигтэй. Өчигдөр болж өнгөрсөн УИХ-ын чуулганы тухайд ч адилхан. Cap гаруй үргэлжилсэн МАН дахь дотоод зөрчил, Засгийн газраа огцруулж, шинэ гүйцэтгэх засаглалаа байгуулсан тухайд ч тэр.

Учир нь, МАН бүхэлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын “хортой” алимыг идчихэж. Харамсалтай нь, тэрхүү алимны хорыг бодит амьдрал дээр ханхүүгийн үнсэлт үгүй хийхгүй. Тэгэхээр найдвар байхгүй гэсэн үг. Хор хүний бүх биеэр шингэдэг бол улс төрд идээ бээр болон буглаж, үе дамжсан ес хонзон, өвөр дамжсан наймаалцлыг лавшруулна. Хэн ч тойргоос гарахгүй, сэрэхгүй, сэхээрэхгүй. Яг ийм жишгээр өдгөө МАН-д гал авалцаж байна. Мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгтэйгээр шүү.

Тэрбээр Монгол Улсын төрийн тэргүүний хувиар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тусалсан бол одоо шинэ гүйцэтгэх засаглалаас “шүд сугалах” ажиллагааг өөрийн биеэр удирдаж сууна. Хэдийгээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганаар ажил албандаа үлдсэн ч Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын улс төрийг богино настай хэмээн итгэх хэрэггүй юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь Ардчилсан намын хагарал хэрхэм эрчимжиж, үр дүнд нь гүйцэтгэх засаглалынхаа хувь заяагаар тоглоод өнгөрснийг нь бодоод үз л дээ.

Тэгвэл яагаад МАН-ынхан Ерөнхийлөгчийн бэлэглэсэн “хортой” алимыг идэх болов. Энэ асуултад олон нийт төдийгүй улстөрчид дор бүрнээ өөрсдийн хариултыг тодорхой болгосон нь мэдээж. Гагцхүү түүний бэлэг Монгол төрийн бохир муу муухайг илаарьшуулах, цаашлаад улс орноо бодсон өнөөдрийн эрчим хүч бүхий шийдвэр зорилго байв уу гэвэл үгүй. Тэрбээр улс төрд анхандаа Эх орон намаас орсон.

Улмаар нам нь бүтэлгүйтэж, намын дарга Б.Эрдэнэбатынх нь бизнес бүтэлгүйтэхтэй зэрэгцэн Ардчилсан намд элссэн. Үүнийгээ “Монголын Ардчилсан холбооны үйл хэргийг анхнаас нь дэмжиж, санхүүжүүлсэн” гэдэг ганцхан үгээр зөвтгөсөн. Ардчилсан намынхан ч дээрх тайлбарт нь итгэсэн. Харамсалтай нь, 2012-2016 оны хооронд тэрбээр жинхэнэ утгаараа АН-ын толгойны өвчин болсон юм. Харин энэ удаад тэрбээр МАН-ын толгойны өвчин, цаашлаад төрийн эмгэг болчхоод байна. Гол нь тэрхүү зорилгод нь МАН-ынхан бүлэг бүлгээрээ, нэг нэгээрээ дагаар орж, өөр хоорондын зөрчил тэмцэл дээрээ Ерөнхийлөгчийн хорслоор гал нэмэх нь тэр.

Бод л доо, энэ зун болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-ынхан дотроосоо МАН-ын дарга бөгөөд УИХ-ын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулахын тулд хангалттай эвлүүлэг хийж, эсрэг пиарт нь дэм болох бичлэгийг Ерөнхийлөгч Х.Баттулгын сонгуулийн штабт сайн дураараа бэлэглэсэн байдаг. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн штабт ажилласан хүмүүс нь ил тодоор зарласан. Нэрийг нь хэлээгүй болохоос бус дэргэдийн нөхөд нь гэдгийг баталсан.

Үүгээр ч зогсохгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн УИХ-ын дарга М.Энхболд болон түүний багийг буланд шахаж, улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан. Үүнд нь Ерөнхийлөгчийн пиарчид ч ханцуй шамлан оролцсон. Тэд “Монгол ялна” уриа нь хэрэгжих боломжтой болж харагдахад шинэ Засгийн газар хэрэгтэй” гэж үзсэн учраас тэр. Үүний цаана улс төрийн хамгийн хүчтэй бүлэглэлийг замаас нь гаргах, чаддаг бол Монголоос зайлуулах зорилго ч байсан. , Магадгүй Монголын төрийг хувьчилж авч чадна хэмээн итгэсэн байх.

Гэсэн ч энэ удаад Ерөнхийлөгч Х.Баттулга алдсан. У.Хүрэлсүхийг өөрийнх нь дохиураар ажиллаж, багаа бүрдүүлэх МАН-ын дотоод хэлэлцээг намынхантайгаа бус өөртэй нь хийнэ гэж тооцсон. Гэтэл бодит нөхцөл байдалд сайдуудыг Ерөнхийлөгчтэй бус харин УИХ-ын дарга М.Энхболдтой, цаашлаад МАН-ын Удирдах зөвлөлтэй хэлэлцэх зайлшгүй шаардлага өндийж ирсэн. Үүнд түлхэц өгсөн хамгийн том үндэслэл бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх ердөө л cap гаруйхны өмнө Монгол Улсын жирийн л нэг сул иргэн байсан явдал юм. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг нь эс тооцвол шүү дээ.

Тэгэхээр энэ тохиолдолд яалт ч үгүй намтайгаа, намынхаа удирдлагуудтай тохиролцоо хийх ёстой болсон нь мэдээж. Харин энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгад таалагдаагүй. Тохироо нь гортигийн гадна талаар өнгөрсөн учраас тэр шүү дээ. Тиймээс л тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтах сайдуудын нэр зарлагдахтай зэрэгцэн анхаарлын тэмдэг тавьж эхэлсэн. Тэр дагуудаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хориг тавьсан.

Үүнийг нь дагаж, УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн олон нийтийн өмнө муу муухайгаа дэлгэж, нэг нэгнээ хулгайчаар нь дуудаж, эцэстээ хууль тогтоох засаглалт итгэх хэрэггүй, хүний муу муухай бүхэн цугларсан гэдэгт итгээгүй хүн бараг Монголд үлдсэнгүй. Энэ бол Ч.Хүрэлбаатарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн эсэхээс үл хамаараад Ерөнхийлөгчийн хүсэн хүлээж байсан үр дүн. Товч, тодорхой хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн зөрчлөөс тэр таашаал авч чадлаа.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсанд нь хорссон УИХ дахь 32-ын албан бус бүлэглэлийн гишүүд энэ удаад Ерөнхийлөгчтэй ханцуйн дотроо наймаалцснаараа түүнийг ийн таашаал авахад нь туслав. Үүгээрээ тэд Ерөнхий сайдтай адилхан гэдгээ баталсан. Ичмээр биш гэж үү. Санаатай өгсөн “хортой” алимыг нь идэж, улстөрчийн хувьд таашаал эдлэхэд нь УИХ дахь МАН-ын гишүүд АН-аас угшилтай Ерөнхийлөгчид тусалж байна гэж бодохоор…

Эцэст нь, нэг зүйл сануулъя. Бүр гуйя. Идээ будаанд нь “хордсон” гэдэгтэйгээ эвлэрээд буудалд нь битгий хоноглочхоорой гэж. АН-ынхан хөнжлийн алдаандаа хэрхэн тарчилж буйг нь дуулаа л байлгүй дээ, энэ чинь!

Г.ОТГОНЖАРГАЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Хэвтэрт байсан хүнийг босогсон (November 03, 2017 3:08:02 pm )

    Судас барьж биений өвчинг оншилно . Бүтэн биений бариа хийнэ бариа хийж байх үйл явцдаа гам бариулахгүй ( Хэвтэрт байсан хүнийг босогсон )
    Утас 94541838

  • Anonymous (November 04, 2017 1:35:50 am )

    Женко хүрэлсүхийг эртнээс онилж худалдаж авч их юм зааж өгсөн. Монголчууд хохьнээ, энхболд энхбаярыг элбэгээ женко 2н захиалга явуулгатай холдуулж зайлуулаад өөдөлсөн юмгүй 8 жил өнгөрлөө. Ясны улс төрч эдгээр хүмүүс толгойд бсан бол монгол өдийд хөл дээрээ босцон олон улс дахь нэр хүнд нь өсцөн жаргаж бх блаа. Буруу хүнээ сонгож 3 дахь удаагаа тэнэгтлээ хохь нь дээ!!!! Элбэгээ женког сонгосон тэнэг дуракууд хоосроол ядуураал явж байхаас!!!

  • Хммм (November 04, 2017 1:39:33 am )

    БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ 2 МОНГОЛЫН ТОЛГОЙД БСАН ЦАГТ БИД УЛАМ ХЭЦҮҮДНЭ ХАРЖ Л БАЙГААРАЙ. ЯАЖ ЯВААД ЮУНД ИТГЭЭД ЭНЭ ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОСНЫГ ОЙЛГОДОГГҮЙ. ХУДАЛЧ ГҮТГЭГЧ ХУТГАГЧ ҮЙМҮҮЛЭГЧ САЛАН ТУСГААРЛАГЧ МАФИ ЗАНТАЙ ГЭЭД БОЛОВСРОЛ МУУ РЕКЕТ. ХҮРЭЛСҮХ БАТТУЛГААС БҮР ДАВИЛУУН САГСУУ ТҮРГЭН ОГЦОМ УУРАЛДАГ ОВИЛГОГҮЙ НӨХӨР. СОНГОЛТ ЗӨВ БАЙГ ГЭЖ ЗАЛБИРНАМ.

  • Anonymous (November 04, 2017 1:57:18 am )

    Женкогийн буудпл хоновол тэгээд дуусаа тэр чинии бух паянг бичлэг болгоод дараа тэгээд хэдэн бохоор дарамтлуулаад оортоо ашигладаг гэж ярих юм билээ тэмуужин туугиц золиос мон ан гамынхан тэр чигтээ тууний

  • Anonymous (November 04, 2017 3:05:08 am )

    Бугшсан идээ бээр зарим хэсгээрээ жаахан ч гэсэн задарч байна.хатигийг идээ бээрийг шахахгүй битүү дараад байвал улам цаашилна.тэгэхээр хортой биш харин эмчилгээний алим.

    • zochin (November 04, 2017 9:22:18 am )

      tiim shuu sanaa neg bna

  • зочин"Х" (November 04, 2017 2:48:52 pm )

    Унасан хүн арван тамтай…. гэдэг шиг шалтаг олох гэж цэцрэгсний хэрэггүй бол уу. Ерөөсөө МЭнхболд дэвшсэн нь монголын ард түмэнд таалагдаагүй. Өөрөөсөө болж унасан. Газрын наймайны загалмайлсан эцэг гэж ард түмэндээ алдаршсан байсан нь ялагдах гол шалтгаан болсон. М.Энхболдоосоо Х.Баттулга хавьгүй дээр гэж үзсэн шүү. Ингээд л Х.Баттулга ялав.Өөр судлаад онолдоод магадлаад байх юм ерөөсөө алга.

  • цэрэн (November 04, 2017 5:17:01 pm )

    Энэ хүн яах гээд л маажиж малтаад байгаа юм бол доо.ГОтгонжаргал хэний талын хүн бэ

  • зочин (November 04, 2017 5:43:49 pm )

    Бүх ард түмнээс сонгогдсон хүнийг басамжилж, доромжилж болохгүй шүү дээ. Чи өөрөө сонгогдох гээд үз дээ. Золбин нохой ч чамайг тоож хуцахгүй байлгүй

  • .Онгорой Гомбо (November 04, 2017 6:38:15 pm )

    Зөнч Ванга 2017 онд Монголыг дээш нь мандуулах хүн гарна гэсэн .Тэр хүн бол Баттулга гэж мэрэг төлөгчдийн толинд буужээ Та нар дуугүй л харж бай, Монгол удахгүй мандан бадрах болно.

  • Иргэн (November 05, 2017 5:38:36 am )

    Отгонжаргалаа чи л өөрөө энэ хүмүүсийн дунд яс хаяж байна.Хөгийн амьтан байна даа. Хамгийн гол нь бид анхааралтай харж байж хэн нь хэн бэ гэдгийг олж зөв дүгнэлт хийх хэрэгтэй. Йим муухай сэгэхүйтэй хүн бас байдгаа. Тэнэг минь чи жааханч болтугай иргэнлэг бай л даа. Тэр хортой алимаа чи л өөрөө идэж байвал таарах амьтан байна даа

  • ХӨМСӨГ ЗАНГИДАЖ МУУХАЙ ХАРАХ ОНИГОО (November 05, 2017 7:52:46 am )

    Ерөнхийлөгч Төрийн арга хэмжээнүүд дээр цээжээ түхийлгэж гараа хагас нугалсан байдалтай хөлөө алцайн заримдаа бол нэг хөлөө бүүр гаргаж зогсдогоо болих хэрэгтэй.Төрийн арга хэмжээнүүдэд янз бүрийн пооз авч зогсож болдоггүй.

  • zochin (November 05, 2017 8:13:15 am )

    Setguulchiin buruu

  • зочин (November 05, 2017 9:13:14 pm )

    Отгонжаргалын бичсэнийг уншлаа Онцгүй онол байна 2016 онд мэргэжилийн засгийн газар байгууллаа гээд 100% иар батлаад 2017 онд МАН ын 33 бүлэг нь өөрийнхөө байгуулсан засгийг унагаасаныг хүн бүр мэдэж байгаа шүү дээ Одоо бүгд давхар дээлтэй болж сайн хүмүүс сонгож байна гэж магтаж байна Гэтэл хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй Хийсэн хэрэг нь газар дээрээ л баригдахгүй бол Гантулга шиг УИХ даа суугаад байдаг УИХ гишүүн нь засгийн газрын гишүүн болоод хариуцлага хүлээдэг болно гэвэл түүн шиг худлаа юм байхгүй Тэгээд ч арван хэдэн сайд бүгдээрээ өөгүй өндөг шиг цагаан цаас шиг цэвэрхэн гэж бодогдохгүй байна Ялангуяа увсын хэрүүлч Хүрэлбаатрыг цэвэрхэн хүн гэж бодохгүй байнаа

  • зочин (November 05, 2017 9:14:54 pm )

    Харин ч эмчилгээ болох алим юм биш үү Энэ тэнэг сэтгүүлч юу бичсэн юм бол

  • зочин (November 05, 2017 9:21:51 pm )

    Хорыг хороо гэж сайн идэцгээ. Бүр цадатлаа идэугээ

  • Zzzz (November 05, 2017 10:07:03 pm )

    Erunhiiluch Battulga jinhene Mongoliinhoo jiriin irgediin tuluu l zvrgej bna sh de. Z.Enkhbold ajlaa l hiij bna. MAN.han yadahdaa uuriin namiin shudraga gishvvdeesee ichmeer yum da .

  • зочин (November 06, 2017 3:37:56 pm )

    65уулаа бж ганц хүний шидсэн алиманд хордож байвал хохь чинь дээ
    угаасаа ард түмэн харж л бгаа шүү дээ ман-ын акулууд залуучуудаа намнах ажил явагдаж бгаа юм биш үү

antalya rent a car