Чингис хаан одонт, МУГЖ дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог III” тоглолтоо арваннэгдүгээр сарын 10, 11-нд толилуулах гэж байна.
Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучнаар ажилладаг тэрбээр яг жилийн өмнө Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой буюу Монгол бахархлын өдрөөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн билээ.
МУГЖ Г.Ариунбаатар “Чингис хаан” одон хүртсэнийхээ дараа
“Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг гүн хүндэтгэл, нэн баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлье. Би өнөөдөр эрдэнэт биеийг минь төрүүлж өгсөн ижий аав, эрдмийн аянд хөтөлж өдий зэрэгт хүргэсэн билэг авьяаст багш нар, бодол огшоож сэтгэл дүүргэсэн түмэн олон, ухаан тэлж хүч хайрласан эх нутагтаа баярлаад, баярлаад барахгүй байна.
Дуулахуйн их эрдэм шамдуулан дэлхийн их урлагийн амтыг мэдрүүлж хөлийн минь дөрөөнд сүүн цацал өргөсөн сайн сургууль, сайхан багш нар, ачлалт хүмүүстэй учирсан.
Энэ сайхан нутгаа онож төрсөн би их азтай хүн гэж боддог. Миний төрсөн нутаг бол Монгол Улсын маань төв хэсэгт хөндий талд мал сүрэг нь багширсан,айраг цагаа, найр наадам цогцолсон дэлхийд хосгүй уртын дууны шажин төрийн дэг сургуулийн өлгий нутаг Баян бараатын аялгууг үеэс үед өвлөн дуулсан өвгөдийн нутаг аа. Энэ нутгийн эзэн ард, их хөх тэнгэр, уул ус дуучин болох заяаг минь тэтгэсэн.
Би их хувь заяанд өсөж өндийсөн хүн гэж боддог. Дуучин болох хүслийн минь галыг бадрааж дуулахуйн их эрдэм шамдуулан дэлхийн их урлагийн амтыг мэдрүүлж хөлийн минь дөрөөнд сүүн цацал өргөсөн сайн сургууль, сайхан багш нар, ачлалт хүмүүстэй учирсан.
Миний сонгож эзэмшсэн дуурийн дуулаачийн мэргэжил бол хүн төрөлхтний оюуны чадамжийг хөгжмийн эгшигт цогцлоосон аль ч үндэстэн ялгаагүй авьяас билэг хүч чадлаа сорьдог дээд эрэмбийн урлагт өрсөлдөх боломжийг олгодог. Дэлхийн дуучдын эрэмбийг тогтоох олон удаагийн уралдаанд амжилт гаргаж алдарт суутнуудтай нэг тайзан дээр дуу хоолойгоо өргөж яваа минь ачит багш, нутаг ус, ард түмний минь ач ивээл гэж боддог.
Хүний газар тайзнаа дуулахаар гарахдаа Монголын дуучин хэнээс ч дутахгүй юм шүү гэж өөрийгөө зоригжуулж бэлддэг.
Уралдаан тэмцээн, дуурь, концертын тайзнаа дуулахаар гарах тэрүүхэн агшинд тулаанд орж буй эр цэргийн адил “Би Монгол хүн шүү. Би Монголын дуучин шүү” гэж өөртөө хэлэхэд нутгийн минь хөх тэнгэр цэлсхийж хөхөмдөг уулс минь налсхийхийг би мэдэрдэг. Би тэгж хүч авдаг.
Хүний газар тайзнаа дуулахаар гарахдаа Монголын дуучин хэнээс ч дутахгүй юм шүү гэж харин өөрийн нутагтаа намайг сонсдог хүн бүрийг баярлуулах юм шүү гэж өөрийгөө зоригжуулж бэлддэг. Монголын сонгодог болон үндэсний урлагийн үе үеийн уран бүтээлчид, судлаачид, дэмжигч, үзэгч сонсогч та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье. Сонгодог урлагт сэтгэл зүрх хөлс хүч итгэл хайраа өгсөн олон олон хүний хөдөлмөрийн үр шим юм.
Би Монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй ихээр бахархдаг. Миний эх орон уул ус говь тал нь хосолсон дөрвөн цагийн улирал тэгш ээлжилсэн уужуу талбиун ёстой л амьдын диваажин. Эзэн бид хичээж чадвал энэхэн замбуулингийн хамгийн амар амгалан аз жаргалтай хамгийн хүчтэй гүрэн хэвээрээ байна гэдэгт би итгэдэг ээ.
Энэ сайхан орныг минь эцэг өвөг Эзэн Чингис хаан минь хувь болгон үлдээсэн. Чингис хаан маань биднийг дэлхийд сүр хүч сүлд хийморь болгон авч явдаг. Тийм эрхэм хүнийхээ мэндэлсэн өдөр түүнийхээ алдрыг дуурсгасан төрийн дээд тэргүүн зэргийн одон хүртэж байгаагаа төр түмний цаглашгүй их ивээл хайр, надад хүлээлгэж байгаа дуусашгүй өндөр найдвар гэж үргэлж сүслэн дээдэлж явах болно.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж ардын минь сайхан үг бий. Миний үеийн залуучууд хэн ч бай ямар ажил эрхэлж байгаагаас үл хамааран эвтэй найртай, хүсэл тэмүүлэлтэй, эрхэм шударгаар хичээн зүтгэж чадвал, эх орны минь алдар суу дэлхий дахинаа цуурайтаж, бусдын хүндэтгэлийг олж дэвжин хөгжих дүүрэн боломж байгаад би эргэлздэггүй.
Их эзэн Чингис хааны минь суу алдар өргөн тэтгэж, Монгол түмний хийморь сүлд дээшээ байж мандан бадрах эх орон минь мөнхөд орших болтугай” хэмээсэн юм.
Холбоотой мэдээ
-
Монгол хүн (November 03, 2017 11:43:20 am )
Хичнээн мундаг дуулдаг байлаа ч эхнэр, хүүхдээ гомдоосон бол чи хүн биш, алдар нэрд дуртай л амьтан. Ийм юмсыг юуг нь магтдаг юм, юуг нь ч сонсдог юм.
-
zochin (November 03, 2017 2:00:53 pm )
vp xvvxdee xaysan xvn yaj yagaad ch oligtoi ybaxgvi tsag ni bolxoop shiitgene dee chi delxiid xepegtei baisan ch nasnii etsest vp xvvxed chin xvliig chin xuchij vxvvlne dee ex ex etseg chin xydyynii gvndvvgvi xvmvvs baisan daa
-
Zochin (November 04, 2017 6:43:25 am )
Avgai ni gej adsaga shig aashtau uchir ni oldohgui aashlaad hardaad bvl hajuud ni hun togtoh uu? Ene hun chin ajillaj amidrah yostoi biz de.tegj zunduu sonsson um bn. Boginohon amidrah horvood jargaliig uzej hudulmurluj amidraad duusval saihan shu.Heruulch huntei nasiig barah gej yusen bilee. Amjilt husey
-
basgan (November 04, 2017 1:26:49 pm )
taarch tohirohgui l bol yagaad salj boldoggui yum. biye biyee zovoogood horvoog tuulna gej bdaggui yum. mundag duuchin demjdeg sonsdog. amjilt husiye
-
Өндөр настан Төмөрбаатар (November 04, 2017 7:59:58 pm )
сайхан дуучин ,концертыг нь үзэх юмсан даанч үнтэй юм бага үнтэй нь дуусчихсан байна би энэ хүүг их сонсох дуртай,сонгодог 2 ыг нь шимтэн үзсэн хүү минь чи ядарсан ард түмэндээ дэлхийн том дуучин байна гайгүй тохирсон үнээр нь дуулж өгөөч ,зурагтаар бичлэг нь гарахгүй л байхдаа амжилт хүсе
-
эмжгээ (November 05, 2017 8:04:21 am )
Үнэхээр сайн дуучин сайхан ч залуу. Хүмүүний амьдрал баян. Салж сарних нь бас ч амьдралд байдаг л асуудал . Харин өөрийн үр хүүхдээ тусдаа амьдралтай ч үүрд харж хандаж эцэг хүний үүргээ биелүүлээд насан туршид нь хайрлаж халамжилж яваарай.
Таарч тохирохгүй бол салахаас яахав.Дахин бүү алдаасай.Салсан учирсан хүүхнүүд нь энэ хүнийг хайрлаж чадаагүйгээс хойш гоншигноод гутаагаад яахав. Ухаантай байвал үр хүүхдэд тустай даа …. Хөдөлтөр ч агуу дуучин залуудаа үран бүтээлийн амжилт хүсье Бор дарс, аальгүй ашигч хүүхнүүдээс хол яваарай дүү минь .Амжилт -
zochiin (November 06, 2017 5:58:48 am )
баяр хургье. Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа сайн дуучин шуу. Mаш их ходолмор. Ер нь гадаадад монголын нэрийг гаргаж байгаа янз бурийн мэргэжлийнхэнд бас баяр хургье.
-
зочин (November 06, 2017 4:34:07 pm )
Бахархмаар хүмүүсийн нэг, амжилт хүсье.
-
Ичих булчирхай энэ хүнд алга (November 08, 2017 4:22:52 pm )
Нутгийнхаа Ми овогтын бөгсийг долоодог хогийн гар л байна билээ шүү дээ
-
ЗочинзочинЗочинзЗочинзочининзочин (November 13, 2017 5:23:02 pm )
Сайн дуучин хөдөлмөрч залуу шүү, Хүн амьдралд алдаж онож болно, Ахиад алдахгүйг хичээгээрэй, Атаархуу балиар юмнуудын үгийг бүү тоо Сайн сайхныг хүсье
-
info Kost Malang (November 13, 2017 7:48:02 pm )
Hmm iѕ anyone else encountering problems with thhe pictures on this blog loading?
I’m trying to find ⲟut if its a problem on my еnd or if it’s the blog.
Any suggestions would be greatly appreciated. http://www.asndl.com/comment/html/?9810.html
11 Comments