antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 28, 2017 2 comments

Засгийн газрын ХМА-ны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч нар томилогдлоо

нийтлэсэн Admin

У.Хүрэлсүхийн толгойлох шинэ Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч нар өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээн авсан байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны даргаар “Ийгл” телевизийн тоймч Ц.Ганзоригийг томиллоо.

Ц.Ганзориг нь инженер, сэтгүүлч мэргэжилтэй.

Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “Бтв” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд эдийн засгийн албаны дарга, Ерөнхий продюсерээр ажиллаж байсан.

Ц.Ганзориг нь эдийн засаг, улс төрийн мэдээ, нэвтрүүлэг, хэлэлцүүлэг бэлтгэдэг бөгөөд хөрөнгийн зах зээлийн дээд шагнал “Грандбулл”-ын эзэн сэтгүүлч юм. Тэрбээр “Хэвлэлийн хүрээлэн”, “АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг” хамтарсан эдийн засгийн шилдэг бүтээл, шилдэг эдийн засгийн шагналыг  хоёр ч удаа хүртэж байсан юм.

Харин Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр “Ийгл” телевизийн тоймч Ө.Золбаярыг томилжээ.  Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 2004 оноос ажиллаж эхэлсэн. 2006-2012 оны долдугаар сар хүртэл “ТМ” телевизийн мэдээний албаны дарга, 2012 оноос өдийг хүртэл “Ийгл” телевизэд тоймч, ахлах редакторын алба хашиж байсан.

Ө.Золбаяр нь улс төр, уул уурхайн сэдвээр дагнан мэргэшсэн сэтгүүлч юм

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (October 28, 2017 12:24:47 pm )

    Өршөөлийн хууль батлагдах гэж байхад энэ хэдэн нөхдүүд Баасандамбатайгаа нийлж асан ерөнхийлөгч Н.Энхбаярыг өдөр шөнөгүй муулсны учрыг тайлбарлах цаг ойрхон байна.Захиалгаар хүний мууг олон нийтэд түгээдэд муу сайн сэтгүүлч нэртэй юмнууд.

  • tsoeo (October 28, 2017 2:29:51 pm )

    neg ni jagaad alagdyyldag shivdee

antalya rent a car