antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2017 5 comments

П.Орхон гавьяатын цолоо гардав

нийтлэсэн Admin

ОУХМ Пүрэвдоржийн Орхон Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаалаа.

Тэрээр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин бөгөөд “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө, Парисийн “Алтан Гранпри”-гийн хүрэл, Испанийн Гранпригийн алт, Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий гурван удаагийн аварга, Монгол Улсын хошой аварга юм.

Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн 58 дахь гавьяат, тамирчдаас 43, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болж байна.

Мөн өнөөдөр

МУГТ Д. Сумъяа Хөдөлмөрийн Баатар цол,
Г. Одбаяр Гавъяат тамирчин,
Б. Мөнгөнчимэг Гавъяат тамирчин,
П. Бат-Очир эмч Гавъяат эмч,
Б. Дамба багш гавъяат дасгалжуулагч,
Ч.Өвгөнхүү начин Ардын багш цолыг тус тус хүртлээ.

Спортын яруу алдар бадартугай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • uvgun (October 27, 2017 1:42:23 pm )

    Uvuu nachind bayar hurgie. Huuhed baihad Uvgunhuu nachin gej mun ch sain barilddag saihan er baij bilee. Odoo ch saihnaaraa baharhaltai haragdaj bn shuu.

  • ккк (October 27, 2017 2:22:40 pm )

    баяр хүргэе

  • Ахмад настан (October 27, 2017 5:32:56 pm )

    Эдгээр алдартнуудад баяр хүргьё Амжилт хүсье

  • зочин (October 27, 2017 10:17:30 pm )

    Сүүлийн үед тамирчин хүн баатар болох магдлал өндөртэй болжээ. Арай л хавтгайрч байна даа баатар гавъяатууд.Одоо ахиад амжилт гаргавал юугаа өгнөө хошоо баатар л болгодог байхдаа

  • Zochin (October 28, 2017 8:03:36 am )

    Shagnaliin une tsene arai unaad bga um bishu.

antalya rent a car