antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2017 1 comment

Цоохор ирвэсийн хамгийн гол дайсан нь хүн

нийтлэсэн Admin

Олон улсын ирвэс хамгаалах өдөр өчигдөр тохиолоо. Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийнхэн эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Монгол Улсын “Улаан ном”-д орсон нэн ховор уг амьтныг хайрлаж хамгаалах, экосистемд үзүүлэх ач холбогдлыг нь хүүхэд багачуудад таниулах зорилгоор Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд уран зургийн үзэсгэлэн гаргаж, сургалт хийсэн юм. Энэ үеэр Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтэн Б.ГАНТУЛГАТАЙ цөөн хором ярилцлаа.

-Манай улс хичнээн тооны ирвэстэй вэ?

-Цоохор ирвэс нь Монгол, Афганистан, Бутан, БНХАУ, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Казахстан зэрэг 12 оронд хоёр сая хавтгай дөрвөлжин км талбайд тархан амьдарч байна. Одоогоор дэлхийд 4080-6590 цоохор ирвэс бий гэсэн судалгаа байдаг. Үүнээс 700 гаруй нь дэлхийн улс орнуудын амьтны хүрээлэнд бий. Судлаачдын таамаглалаар манай улсын 10 аймгийн 107 суманд 1000 орчим ирвэс бий гэсэн тооцоог гаргасан. Гэхдээ энэ нь шинжлэх ухааны судалгаа биш таамаг төдий зүйл.

Тиймээс бид ирвэсийн тоо толгой, тархцыг тогтоох судалгааг эхлүүлсэн. Судалгааны үр дүн жилийн дараа гарна.

-”Улаан ном”-д орсон энэ амьтанд юу аюул занал учруулдаг вэ?

-Ирвэсийн хувьд бусад амьтдаас үзүүлэх нөлөөлөл байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ хүчирхэг амьтанд шууд халдаж устгах амьтан байхгүй гэсэн үг. Харин цаг агаарын хүчин зүйлээс хамаарах нөлөөл байх нь дамжиггүй. Монгол Алтайн нутагт ирвэс хамуурснаас тоо толгойн хорогддогийг тогтоосон. Мөн махчин шувууны үлдээсэн сэг зэм, үер усны аюул үхлийнх нь гол шалтгаан болдог.

Цоохор ирвэсийн хамгийн гол дайсан нь хүн. Хүний шууд болон дам нөлөөнөөс болж ирвэс ховордсон гэж үздэг. Ахуйн хэрэглээндээ арьсыг нь ашиглах, яс, эд эрхтнийг нь уламжлалт анагаах ухаанд хэрэглэх нэрийдлээр ашиг хонжоо олж, хулгайгаар агнах тохиолдол гарсаар байна.

-Ирвэсийг хамгаалах чиглэлээр манай улс ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн болон Монголын ирвэс төв, хувь хүмүүс хамтран цоохор ирвэс хамгаалах чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж байна. Цоохор ирвэсийн тоо толгойг бууруулахгүй байх гол арга оршин амьдрах нутаг, идэш тэжээлтэй нь хамт хамгаалах явдал юм. Энэ нь тусгай хамгаалалттай газар нутаг байгуулан хамгаалах арга. Дэлхийн 120 гаруй тусгай хамгаалалттай газар нутагт цоохор ирвэс тархан амьдарч байна. Манай орны хувьд ирвэс тархсан 19 газрыг тусгай хамгаалалтад хамгаалж байна.

-Хууль бус анчидтай хэрхэн тэмцэж байгаа бол?

-Хилийн мэргэжлийн хяналтын газар, боомтуудад энэ чиглэлээр сургалт зохион байгуулж, ирвэс болон бусад ан амьтны хууль бус эд зүйлсийн наймааг илрүүлэхэд анхааран ажиллаж байна. Бид мэдээллэгчийн сүлжээ байгуулсан. Тэдний ачаар хаана, хэн хууль бус ан хийж байгааг шуурхай олдог. Хууль бус агнууртай тэмцэх “Ирвэс 1”, “Ирвэс 3” шуурхай баг ажиллуулж ирвэсийг хууль бусаар агнах, эд эрхтнийг худалдаалж байгааг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ухуулга, таниулга хийх зэргээр ахиц дэвшилттэй ажиллаж байна. “Ирвэс 1”, “Ирвэс 3” багийнхан 2001 оноос хойш цоохор ирвэсийг хууль бусаар агнасан 12 хэргийг илрүүлсэн.

Б.МӨНХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (October 28, 2017 10:30:29 am )

    Хууль бус ан хийдэг хүмүүс дарга нар л байдаг.өвөрхангайн уянга
    суманд засаг дарга байсан нэг тэнэмэл буриадгаралтай юм цадаж ханахгүй өнчин ганц шилүүс явсныг цааш харуулаад тэнгэрт
    ниргүүлсэн дээ.

antalya rent a car