antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 27, 2017 51 comments

ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ХЭНИЙ ГАРТ ОРЧИХОВ

нийтлэсэн Admin

-Энэ хоёр хүний холбоо харилцаа ч санамсаргүй зүйл биш бөгөөд С.Баатаржавын эхнэр Ц.Нямдоржийн ойрын хамаатан. Иймээс л хаа байсан Завханы хүнийг Увсын фракцынхан урагш зүтгүүлсээр ирсэн байх нь-

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх энэ албыг авах сунгаанд орохдоо Засгийн газар, яам, агентлаг, төрийн албадын бүтэц бүрэлдэхүүнд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэж байсан. Үүнийхээ хүчинд ч Ерөнхий сайд болж чадсан. Гэхдээ бодит байдал дээр амлалт нь арай өөрөөр эргэж, 100 хувь давхар дээлтэй Засгийн газар байгуулсан. Удаа ч үгүй мөнөөх засагт нь багтсан сайд нар харьяа газруудаа оролдож, халаа сэлгээ хийж эхлэв. Ингээд цаашилбал, газрын удирдлагууд нь жирийн ажилтан, албан хаагчдыг халж, сольж эхэлсэн байх юм.

Энэ засаг байгуулагдаж, сайд нараа томилсноос хойш хамгийн ихээр анхаарлын төвд байгаа хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Тэрбээр ажлаа авсан даруйдаа цагдаа, хүчний байгууллагуудын удирдлагуудыг дуудан уулзаж, баалж донгодсон. Улмаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд танилцуулж, захиалагчийг нь илчлэх үүрэг өгсөн билээ. Түүний энэ үйлдлийг иргэд сайшаасан. Гэхдээ зарим нь Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлж чадах хүн биш гэж байв. Хэрвээ мөн байсан бол өнгөрсөн жилүүдэд чухам юуг хүлээгээд илчилж чадахгүй суусан юм гэж асуух нэгэн ч байсан.

С.Нямдорж гадны тусгай албатай холбоотой юу

Гэвч энэ асуултын хариуг Ц.Нямдорж биш, Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц өчигдөр хийсэн мэдэгдлээрээ ил болгов. Тэрбээр энэ талаар “Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Цэндийн Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Энэ асуудлаар генерал Баатар гэж хүн гомдол гаргасан. Энэ хэргийг бид буцаж шалгасан. Бид нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. Гадны тагнуултай холбоотой хэрэг өөрөө их хэцүү. Бид энэ асуудлаар баримтат кино хийж гадны тусгай албадаас болгоомжлах, сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон.

Яг үнэндээ өмнө нь яригдаж байсан 42 хуудас баримт алдагдсан нь үнэн. Тиймээс энэ хэргийг бид шалгаж байгаа. Мөн тэрбээр Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маш их шахаа хийдэг. Баримтууд бий. С.Зоригийг хэн захиалж хөнөөлгөснийг тогтоох хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй, үргэлжилж байгаа. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэргийн мөрдөн байцаалт эцэслэгдээгүй байхад ажлын хэсгийг тараахаар зүтгэж байна. С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэхээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараалаа. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Энэ жишгээрээ тэр бас л энэ удаа сайд болонгуутаа С.Зоригийн хэргийг сөхөж байна.

С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтыг одоо гаргаж тавих боломж бидэнд байхгүй. Тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно. Өнөөдөр С.Зоригийн хэргийн захиалагчийн асуудлыг олон хүн хүссэн үедээ сөхөж ярьдаг. Үүний нэг улс төр болон бусад зорилгоор шүүрч авдаг хүн нь Ц.Нямдорж. Тэр хүн сайд болохоороо юу хийдэг вэ гэвэл хэн нэгнээр хууль санаачлуулж, өргөн бариад, Тагнуулын ерөнхий газрын эрх мэдэл, бүх зүйл рүү халддаг. Сайд байхад нь “Эрдэнэт”-ийн асуудлаар Д.Дорлигжав 800 гаруй мянган ам.долларын асуудалд орж, тэр хэрэг тэгсгээд замхарсан. Мөн Ц.Нямдоржийн хүү Ц.Анхбаяр, хуурай дүү Анхбаяр гэж хоёр хүн бий. Энэ хоёр Анхбаярыг мөнгө угаасан байж болзошгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтарч шалгахаар болсон. Түүнчлэн түүний хуурай дүү Анхбаяртай холбоотой оффшорын асуудал яригдаж байна” гэсэн юм.

Хууль зүйн сайдын “хорхойтой шүд”

Тэгвэл ТЕГ-ын дарга Б.Хурцыг мэдээлэл хийсний дараа Хууль зүйн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж, хариу мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “ТЕГ-ын дарга Б.Хурц миний талаар ярьжээ. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж байгаа юм болов уу. Би намын эрх ашигт үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэх байр сууриа УИХ-д илэрхийлсэн байгаа. Ер нь энэ намд үйлчлээд байгаа бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц. Тэрбээр өөрийгөө солигдоно гэдгийгээ мэдээд хэвлэлийн хурал хийж байгаа юм болов уу. Би өнөөдөр /өчигдөр/ ЦЕГ-ын даргыг солих асуудлаар санал оруулна. Энэ асуудлыг өнөөдөртөө /өчигдөртөө/ багтаагаад ганцхан цагийн дотор шийдвэрлэнэ. Цаашдаа олон ийм асуудлыг шийднэ. Иймдээ тулбал надад хэлж яриагүй асуудал байна. Нарийн яривал “Эрдэнэт”-ийн 49 хувиар тоглох асуудалд Б.Хурц оролцсон юм шүү. Нөгөө Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Миний хүү Ц.Анхбаярын тухай нэг мэдээлэл гараад учир нь олдоод олон нийт ойлгосон. Б.Хурц намайг хуурай дүү Анхбаяраараа дамжуулж 42 сая ам.долларын шахаа хийсэн гэж байна. Тэр бизнесийг би мэдэхгүй. Надад хамаагүй. Товчхондоо бол “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа. Энэ яригдаад байгаа Анхбаяр чинь миний багшийн хүүхэд. Түүнтэй холбохын тулд намайг бүтэн нэг жил гаруйн хугацаанд тагнаж байсан. Мөн миний бие С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг нэг ч удаа өөрчлөөгүй гэдгийг баттай хэлэх байна. Тиймээс Б.Хурцын хийж байгаа энэ мэдээлэл цэвэр улс төрийн зорилготой. Монголын хууль хяналтын байгууллага намд үйлчилдэг болсон. Тэд үүнийг нь нураана гэхээс айж байгаа. Үүнийг би нураана. Б.Хурцын ард нам дамжсан бүлэглэл бүрэн бүрэлдэхүүнээрээ бий. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг хуулийнхан тогтоочихсон байгаа. Энэ бүх шийдвэр одоо ч надад байна” гэсэн юм.

Яг үнэндээ ийм тодорхой, нарийн мэдэгдэл ойрын он жилүүдэд гараагүй гэдгийг бүгд мэднэ. ТЕГ-ын дарга Б.Хурц хэрвээ үнэн хэлж байгаа бол Монгол Улсын хууль зүйн салбар яг хэний гарт орчихсон хэрэг вэ.

ЦЕГ-ын даргыг яаран солих ямар шалтгаан байв

Тэгвэл үүнтэй холбоотой бас нэгэн шийдвэрийг Ц.Нямдорж гаргасан нь ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөрийг тодорхойгүй шалтгаанаар албан үүргээс нь чөлөөлж оронд нь С.Баатаржавыг томилсон юм. Эндээс харахад С.Зоригийн гэгддэг тэрхүү аймшигт хэргийн үнэн мөнийг гүйцэд илрүүлж амжаагүй байхад мөрдөн байцааж, шалгах ажлын хэсгийг тараах зорилготой гэдэг үнэн ч байж мэдэх нь.

Засгийн газар солигдоход төрийн албаны бүтэц өөрчлөгддөг сонин жишиг манай нийгэмд байдаг ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаа аваад долоо ч хоноогүй байж ЦЕГ-ын даргыг маш яаравчлан чөлөөлсөн нь анхаарал татаж байгаа. Тэгээд ч С.Баатаржавын тухайд анхнаасаа л Ц.Нямдоржийн хүн гэдгээрээ олонд танигдсан. Бүр 2014 онд түүнийг МАН дотор Увсын фракцынхны шидсэн чулуу гэж хардаж байлаа. Нарийн яривал, тэрбээр Ц.Нямдоржийн сайтар бэлтгэгдсэн хүн гэдэг. Энэ нь ч оргүй хоосон цуурхал биш гэдэг нь олон зүйлээр илэрдэг. Энэ хоёр хүний холбоо харилцаа ч санамсаргүй зүйл биш бөгөөд С.Баатаржавын эхнэр Ц.Нямдоржийн ойрын хамаатан. Иймээс л хаа байсан Завханы хүнийг Увсын фракцынхан урагш зүтгүүлсээр ирсэн байх нь. Тиймээс л энэ Засгийн газрыг байгуулагдах сургаар хамгийн эхний тохироог Ц.Нямдорж хийж, засаг байгуулагдахтай зэрэгцэн гаргасан анхны шийдвэрээрээ ЦЕГ-ын даргыг сольжээ. Түүний хувьд 2013 онд Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийг удирдаж байсан. Сураг сонсох нь, мань хүн тэнд ажиллаж байхдаа л өнөөгийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн уурыг хүргэх ажил хийсний улмаас ийн ажлаа өгөх болсон шалтгаан нь байв уу гэж улстөрийн хүрээнийхэн харж байна.

Тэгэхээр Ц.Нямдорж сайдын ажлаа авмагц ийнхүү шийдвэр гаргасан нь эртнээс сэдсэн хэрэг бололтой. Үүнийг нь ТЕГ-ын дарга Б.Хурц ил болгож орхилоо. Иймд ноёнтой тэрсэлдсэн хүн толгойгүйн үлгэрээр Б.Хурц ажлаа өгөх нь тодорхой болчихлоо. Угтаа бол Хууль зүйн сайдын энэхүү шийдвэр олон хүнийг цочроож нийгэмд шуурга дэгдээх вий хэмээх айдсыг дагуулж эхэллээ. Яг үнэндээ манай улс шиг сонгууль болон Засгийн газар нь солигдох мөчид төрийн албаараа тоглодог улс орон хаа ч байхгүй. Тиймээс эрх баригчид төрийн албыг энэ мэтээр тогтворгүй байлгаж буй хэрнээ улсын тогтвортой хөгжлийн талаар яриад байдаг нь хачирхалтай.

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

51 Comments

  • Zochin (October 27, 2017 11:06:39 am )

    Nyamdorj shudarga hun shuu

    • ард (October 28, 2017 3:36:36 pm )

      энэ нямдорж ой гутмаар хүн.адгийн амьтадад байдаг хамгиййн муу муухай зан чанарыг бүгдийг нь энэ хүнээсээс харж болно.

      • bayan huu (October 29, 2017 9:59:11 am )

        Hurtsad bol saihan chanaruud bii ain kkk

    • зочин (October 29, 2017 10:21:23 pm )

      тэнцвэртэй мэдээ бичих хэрэгтэй. Хэт нэг талыг барьсан сэтгүүлч байна.
      Нямдоржоос үхэтлээ айцгааж байна даа.

    • 8 (October 29, 2017 11:09:57 pm )

      tiin ain ugui ch yum uu

  • Anonymous (October 27, 2017 11:07:22 am )

    Мөн тааж залах юм аа.Завхан гэнэ хэ хэ

  • Anonymous (October 27, 2017 11:34:55 am )

    Монголын жаахан ч гэсэн шударга болгохын телее явна гэсэн олон ч дайралт ирнэ гэж хурал дээр хэлж байсан энэ эхлэл нь юм болов уу даа

  • иргэн (October 27, 2017 12:18:58 pm )

    Шударга хүнд мафийнхан өшөөтэй. Үхэр унсан хүнд нохой өшөөтэй. МАНАН байгаа нөхцөлд Монголын иргэдийн сэтгэл дэх манан хэзээ ч арилахгүй.

  • найз (October 27, 2017 12:34:37 pm )

    зүгээр л амьдармаар байх юм яасан хэцүү юм бэ?

    • JG (October 29, 2017 9:23:10 am )

      ӨДРИЙН СОНИН ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХОЁР НЭГ ТАЛД АЖИЛЛАДГАА БОЛИОЧ НЯМДОРЖООС АЙЖ ҮХЭХ НЬ ЭЭ НЭГ Ч ГЭСЭН ШУДРАГА АЖИЛЛАХ ХЭРЭТЭЙ ШҮҮ ДЭЭ ИРГЭД ҮҮНИЙГ ХҮСЭЭД БАЙНА ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЯАЛТ Ч ГҮЙ ШАЛГАХ НЬ ШУДРАГА ЁСОНД НИЙЦНЭ

  • Зочин (October 27, 2017 12:48:44 pm )

    БҮХ ЗҮЙЛ САЙХАН БОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА. ӨӨДРӨГ БАЙЦГААЯ .
    ШИНЭ ЗГ -т ГОЛ НАЙДЛАГА БАЙГАА, ҮҮНД Л ИТГЭЖ БАЙНА ДАА

  • Бид яах ёстой вэ? (October 27, 2017 1:10:19 pm )

    Хуцаад байлгүй хол бай. Шинэ сайд ард түмний захиалга. Бүр их цэвэрлэгээ хийх хэрэгтэй….

  • k (October 27, 2017 1:20:56 pm )

    энэ өвгөнөөс өөр хууль зүйн сайд хийчих хүн байдгүй юумуу ерөнхийлөгчийн сонгуулаар Энхболдыг дэмжээд ямар үг хэлж байлаа ерөнхийлөгч болохгүй болохоор сарч болоогүй сөрөг мэдээлэл хийгээд унсан би хувь хүнийхээ хувьд маш гайхсан энэ хүнд хэн удирдагч болох нь хамаагүй ялсан хүнийг дагаж албан тушаалд хүрэх л чухал юм бна гэж бодсон яагаад өндөр албанд хүрэх гэж улайрна вэ эх орныхоо төлөө ингэж их тэмцэж байвал уйтай сайхан өөр учир шалтгаан бна уу

  • үүүү (October 27, 2017 2:07:11 pm )

    энэ хүн их сайн зүйл хийн гэдэгт итгэлтэй байна одоо энэ ЭХ- ьд жаахан өөрчлөлт оруулах хэрэгтэй гэмт хэрэгтэн этгээд гадуур сэлгүүцдэг боллоо шүүхээс оноох ёстой ял гэж хөнгөрсөн байна ялыг тохиролцдог бол хэчнээ буруугаа хүлээсэнч хөнгөрүүлэх шалгаан биш

    • үүүү (October 27, 2017 2:08:27 pm )

      шалтгаан биш тохирсон ялыг шүүх олгох ёстой

  • irgen (October 27, 2017 2:10:06 pm )

    Nyamdorj hevleliin hural zarlaagui setguulchid uursduu tosch yariltslaga avsan.Ard tumnii zahialgiig medsen ch meden budilsan mungunii ugluunii sonin

  • Зочин (October 27, 2017 2:32:05 pm )

    Хүзүүгүй хулгайчийн явуулга үргэлжилсээр л . . . . . . . . . .

  • Shurguu (October 27, 2017 2:32:43 pm )

    Saihan hoorondoo alaltsaasai novshnuud hen ch yalgaagui itgeh hereggui

  • zochin (October 27, 2017 2:37:03 pm )

    Naymdorj shudarga hun shuu

  • гайхаад бноо (October 27, 2017 3:29:03 pm )

    ene alban tushaaltnuud ard tumniig hed huvaachih yumaa yah yostoi yum bol

  • zochin (October 27, 2017 3:38:07 pm )

    za za medeh ym algaa gehdee bid chine ih gyrhai hvmvvs shvv de ter TEГ -in darga Hurts gedeg nuhur ih hudal yridag hvn ym shig sanagdsan shvv ter nvvrnii huviral andashgvi bdagdaa za tegeed Nymdorj saiddaa bohiriig ni olj tseverlegee hiigeerei gej helie amjilt…

  • мӨНХ (October 27, 2017 4:00:07 pm )

    ХАНАЖ ЦАДДАГГҮЙ 30 ГЭР БҮЛЭЭС САЛАЯ

  • Anonymous (October 27, 2017 4:31:12 pm )

    Ene hed shudarga zamruu oriuulna gedegt itgej bna uur zam bhgvi gedgiig medej bga chadahgvi bol Mongolchuud utshuuhgvi

  • Зочин (October 27, 2017 4:31:49 pm )

    Нямдорж бүү ухар. Эд чамайг хүний махан хүнстэн ч гэж чадна. Энэ бусармаг байдлаас чи л гаргаж чадна. Эс чадваас өс хонзон идэж уух гэдэг цадигаа алдана.

  • гайхал (October 27, 2017 4:35:29 pm )

    Нутаг ус ямар хамаа байнаа.Үнэн илэрч байвал боллоо шүү дээ

  • bbbb (October 27, 2017 4:47:10 pm )

    nymdorj ih zalitai hun dee

  • зочин (October 27, 2017 5:12:59 pm )

    Нямдорж гуай шударга ажиллах байхааа харин Энхтөр хурандаа Завхан аймгийн Идэр сумынх байсан одоо шинэ дарга Баатаржав бол Завхан аймгийн Түдэвтэй сумын гаралтай хүн л дээ тэрний өмнөх Чингис бас Завханы гаралтай байсан.

  • Zochin unuree (October 27, 2017 5:18:23 pm )

    Nutag hamaagui ee mongolin turd hudal heldeggui hulgai hiideggui hun l heredtei

  • Tsatsral (October 27, 2017 6:35:41 pm )

    Zahialagchiig ileruulj olj togtoogoogui baij olon huniig helmegduulj shiitgelee l geed bg biz dee Nyamdorj zuv sh uudee. Helmegdeed shiitgegdsen humuusiin ard hotsorson ur huuhed, eej aav, ahan duus ni bugd l hohurol amsaj zovj l suugaa sh dee, buh hun adilhan zuirleh ur huuhed aav eejtei sh uudee , uuniig bas Nyamdorj guridaj l baisan. Nyamdorjid eruul enh , ajliin amjilt husie . Ard tumen oilgoj bg.

  • zochin (October 27, 2017 8:07:25 pm )

    ZZZ BITGII HUDLAA ZALAAD BAI ENIIG BICHSEN HUN BOL HUDLAA GAR BNADAA KKK CHI YU CHJ BICHUULEED NEMERGUI KKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKKK

  • 100 (October 28, 2017 12:58:34 am )

    Ene nuhur neg taliig barij hudlaa bichsen bna. Setguul ch hunii soyolgui nuhur bna shuu.

  • zochin (October 28, 2017 2:18:01 am )

    Нямдорж сайдаа бүү ухарч шантраарай. Энэ байтугай юм болно. Энэ бүхнийг давж гарахыг хичээгээрэй. Ард түмэн болон энэ салбарын шударга хуульчид таны талд гэдэгт итгэлтэй байна.

  • ЗОЧИН (October 28, 2017 12:03:38 pm )

    бүү шантар Наадуул чинэ боож үхэх нээ Хөөрхий амьтад

  • зочин (October 28, 2017 12:28:53 pm )

    Нямдоржоос айж байгаа нөхдүүд бол гэмтэй болоод л элдвээр хэлж байгаа зул унтрахынхаа өмнө бадмалж байгаа юм аа

  • Aaaaaa (October 28, 2017 4:19:26 pm )

    Энэ засаг бүх хэлсэнээсээ буцаж байна. Тун удахгүй унах байх даа

  • зочин (October 28, 2017 11:15:40 pm )

    NYAMDORJ SAIDAD ITGEJ BAINA

  • БИ УВСЫНХ ТЭГЭЭД ЯАХ ГЭЖ НАМАЙГ АЛМААР БАЙНА УУ? (October 29, 2017 7:48:03 am )

    МОНГОЛ ТӨР УВС НУТГИЙГ БӨМБӨГДӨХ ЮМ УУ? ХЭЗЭЭ УВСЫН ГАРАЛТАЙ АРД ТҮМНИЙГ БАРЬЖ ХОРЬЖ УСТГАХ ГЭЖ БАЙНА? ТАГНУУЛ НЬ БОЛ МӨРДӨЖ БҮРТГЭЛЖҮҮЛЖ ЯВСАН ЮМ БАЙНА. ОДОО ЦААШААГАА?

  • arai bishee (October 29, 2017 12:38:29 pm )

    saidad ajiliin amjilt xvsie

  • ИРГЭН (October 29, 2017 2:44:47 pm )

    НЯМДОРЖ МАШ ШУДРАГА ХҮН ШҮҮ??? МОНГОЛЧУУДЫГ МАФЫН СҮЛЖЭЭНЭЭС ГАРГАХ ГЭЖ МУУ МУУХАЙГАА ЭДЛЭЖ ЯВНАДАА ЗАЙЛУУЛ???? ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЁ??? ЧИ ЯЛНА?? ТЭР ХУРЦ ГЭДЭГ НОВШ ЧИНЬ ХҮНИЙ НҮҮРЛҮҮ ЭГЦ ХАРДАГГҮЙ ЧОНЫН БЭЛТРЭГ БАЙНАА??? ХАРВААС ХУЛГАЙЧ ЦАРАЙТАЙ???? БҮГДЫГ МЭДРҮҮЛЖ ӨГ НЯМКАА???????

  • irgen (October 29, 2017 5:10:24 pm )

    Нинжжамцийн сонин одоо их юм бичнээ Энхтурийг нь халсан боож ухэхээс наагуур юм болно

  • irgen (October 29, 2017 5:46:38 pm )

    Нинжжамц Энхтур нухрийг нь халахаар боож ухлээдээ Энхтур ехнэр хуухдээ хаясан муухай хун хууль сахиулах ес зуйгуй шударга бус этгээд.Нямдорж шударга ажиллахын тулд эднийг зайлуулахаас аргагуй

  • зочин (October 29, 2017 6:42:29 pm )

    Шудрага хүн гэртээ зурагтгүй,хүүхдээрээ дамжуулж Эрдэнэтэд шахаа хиййдэг,нүүрс тээврийн компанитай,авгай нь архины зөвшөөрөлийг атгадаг гэсэн үнэн үү

  • Зочин (October 29, 2017 7:04:39 pm )

    Нямдорж өнөөдөртөө монголд байгаа шударга хуульч шүү

  • Anonymous (October 29, 2017 8:04:57 pm )

    Ed nariig bugdiin tsaazlad uns bolgood jorlon ru haichih um bol shudraga uil bolno do

  • зочин (October 29, 2017 10:52:01 pm )

    Нямдоржийг шударга гэдгийг монголын олон түмэн, улс төрчид, сэтгүүлчид мэднэ, харин Хурцыг шударга гэдгийг огт мэдэхгүй. Шударга хуульч, хуулиа мэддэг Нямдоржийг олон түмэн дэмжиж байна даа.

  • Anonymous (October 30, 2017 9:22:48 am )

    хххххh Z

  • иргэн (October 30, 2017 9:55:21 am )

    нямдорж шударга байсан бол нийгмийн байдал өөр байж мэдэхээр шүү аан.

  • ИРГЭН (October 30, 2017 10:18:14 am )

    ХУУЛЬ АРД ТҮМНИЙ ТАЛД ОРСОН ГЭДГИЙГ ХҮҮХЭН ХУРЦАД ОЙЛГУУЛ НЯМКАА?????

  • зочинЗочинзЗочинзочининзочин (October 30, 2017 11:40:05 am )

    Зоригийн хэргийн захиалагчийг илрүүлэх ажиллагаа явагдаж байгаа гэж юу яриад байгаа юм бэ хэрэг таслахаас өмнө захиалагчаа олоод дараа нь бүх хэрэг хийсэн хүмүүстээ оногдох ялаа оноодог юм биш юм уу Хамаг учир захиалагч,Булган хоёрт байгаа шүү Булганыг байхад хэрэг илрэхгүй байдаг нь сонирхолтой байдаг юм, Нямдорж зоригтой тэмцэж энэ балиар юмнуудыг орвонгоор нь өөрчлөх хэрэгтэй . Харин залуучууд Нямдоржид туслах хэрэгтэй. Цагдаа тагнуулынхан ерөнхийдөө бүгд мэдэж байгаа ерөөсөө дуугарах хүн байхгүй амиа бодсон хээл хахуулд автсан гөлийсэн дуракууд

  • иргэн (October 30, 2017 12:16:40 pm )

    өглөөний сонингийн нас дуусч бна даа

  • зочинЗочинзочин (October 30, 2017 8:14:08 pm )

    Товчоор хэлбэл Монголын хууль хүчний байгууллага Элбэгдорж, Хурц 2-ийн гарт орсон шүү дээ

antalya rent a car