antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 29, 2012 11 comments

Ж.Энхбаяр руу шидсэн жад ба мэргэн буучид бэлтгэх тухай Лу.Болдын санаачилга

нийтлэсэн Admin

Ардчилсан намынхан Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраар улстөрийн шар тайлах гэж оролдох болов.

Сөрөг хүчнийхээ сүр сүлдэн дээр гишгэцгээсэн тэд эрийн ёс, төрийн дэгийг умартацгаах нь тэр. Шалтгаан нь тун ойлгомжтой. Ардын намын гишүүн Ж.Энхбаяр биш, Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн шийдвэрээр сайдын албаа өгсөн Лу.Болдын найруулж яваа хор л доо. “Алтангадас” фракцийнхантай сэм хуйвалдан нам наймаалцаж, намаа хорлож явсан тэд төрийг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж эхлэх нь энэ. Намынхнаа хов живээр хордуулсан тэд өөрсдийн мэдлийн сонин, сайтыг нийгмийг хордуулах хэрэгсэл болгочихоод байна. Гэвч хов, тахал хоёроос цээрлэн холддог монгол ёсон бий. Хоёр гэр бүлийн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс болж, дэлхийн дайн дэгдэж байсан түүх ч бас байдаг юм шүү. Ингэхэд Батлан хамгаалахын сайд асан Лу.Болд та ичихгүй байна уу. Эмс хүүхнүүд ярьдаг ховыг энэ цагийн улстөрийн гол сэдэв болгочихсон яваадаа нүүр тань улайхгүй байна уу.

“Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг үгийн учрыг одоо болтол ойлгоогүй явсан хэрэг үү. Хувь хүний соёл, цаг нарийн баримталдгаараа дэлхий нийтэд гайхуулдаг германчуудаас улстөрийн соёлд суралцаагүй гэж үү. Төрийн хүн та битгий хэл энгийн нэгэн эр цэрэг “Төрийн болон цэргийн нууцыг чандлан хадгална. Хэрэв тангаргаасаа няцвал төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” хэмээх тангаргаасаа няцаагүй л байна. Харин таны эрээ цээрг үй аягласнаас болж, эм хүн байтугай эрчүүдийг ч батлан хамгаалах салбарт ажиллуулахаас болгоомжлоход хүрэх нь. Та энэ тухай юу гэж тайлбарлах вэ. “Мэргэн буучдыг бэлтгэж, зэвсэгт хүчнийг чадваржуулна” хэмээх санаачилгыг тань сайд Ж.Энхбаярын хэлсэн үг, гаргасан санаачилга мэтээр ярьж явна. Таны уур хүрэхгүй байна уу. Санаачилсан үйл хэрэг, сайд байхдаа эхлүүлсэн ажлыг тань шал өөр намын нөхөр хийх гэж байгаа мэтээр сурталчилж явна. Уг нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа би 2011 оны 11 дүгээр сард 60 мэргэн бууч бэлтгэсэн. Ирэх гуравдугаар сард Таван толгойд 21 хоногийн сургалт зохион байгуулна. Энэхүү сургалтыг америк багш нар удирдан явуулна. Энэ бол миний санаачилга.

Батлан хамгаалахын сайд байхдаа би ийм ажил эхлүүлсэн юм” гээд хэлчих зүрх зориг алга уу. Амбиц чинь хөдлөхгүй байна уу. Тийм ээ, таны санаачилга зөв байсан. Зэвсэгт хүчний анги, салбаруудыг бэхжүүлж, алба хаагчдыг нь чадваржуулах гэсэн зүтгэлийг тань үнэлье. Харамсалтай нь “Мэргэн буучид бэлтгэсэн. Зардал мөнгийг нь гаргаж, тэдэнд америк багш нараар хичээл заалгана” гэсэн сэтгэл, зүтгэлийг тань намынхан тань “дээрэмдчихлээ”. Ардын намын гишүүн, сайд Ж.Энхбаярыг чиглэсэн улстөрийн акци болгон хувиргачихлаа. Харамсалтай санагдахгүй байна гэж үү. Хийсэн ажил, хэрэгжүүлж байсан бодлогынхоо талаар хэдэн үг хэлчихээч дээ, Лу.Болд гишүүн ээ. Сонгууль ч дөхчихлөө. Цаг цөвүүн болжээ. Эм хүн галд ойртож болдоггүй, эр хүн төрд ойртмогцоо түмэн зүйлийн хов ярьдаг болж. Тэдний нэг бол Ж.Энхбаяр сайд руу жад шидэж суугаа танай намынхны араншин илтгэнэ. Лу.Болд долоодугаар сарын нэгний үймээний үеэр амиа алдсан таван залуугийн амиар сайдын суудлыг наймаалцан, Батлан хамгаалахын сайд болмогцоо Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Т.Сайханбаярыг “Ажлаа өг” гэж дарамталсан.

Энэ худлаа юу.

“Сайханбаяр аа, ажлаа өгсний чинь дараа гадаад руу сургуульд явуулна гэж түүнийг хуурсан. Энэ бас худлаа юу. Лу.Болд сайд болж, Т.Сайханбаяр ажлаасаа халагдсаныг “Худлаа” гэхгүй биз. Ингэхдээ “Цэргийн академи төгссөн. Анги, салбарын удирдах ажилд таваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэх шалгуурыг Лу.Болд хэрхэн зөрчсөнөө санаж байна уу. Эрх мэдлийн ид шид гэж энэ биз. Тийм ээ, энэ бол таны тухай бусдын мэдэж байгаа үнэн. Батлан хамгаалах яам Лу.Болд гэдэг сайдтай байхад болоод өнгөрсөн түүх. Түүнчлэн Лу.Болд Батлан хамгаалах яамны хөр өнг өөр онгоц хөлөглөж, Арабын шейх шиг тансаглаж явснаа мартаад, та бидний дунд улстөржих ямар нэгэн асуудал байхгүй” хэмээн сайдтай гар барьж байснаа сана. “Энэ бол улстөрийн соёл юм шүү” хэмээн Ж.Энхбаяр сайд таны үгэнд олзуурхаж байсныг бүү март. Лу.Болд сайдын үед халагдсан хурандаа нар намд байтугай Төрийн албаны зөвлөл, шүүхэд ч гомдол мэдүүлээгүй. Гэтэл Ардчилсан намынхан худал үгээр улстөржиж байна. Үнэн хэрэгтээ “Ж.Энхбаяр сайдыг ажлаа хүлээж авахын өмнөх өдөр 084 дүгээр ангийн алба хаагчдын 12 айлын орон сууц шатаж, тэр чигтээ үнс нурам болсон.

Шинээр томилогдсон сайд маань тэдгээр айл тус бүрт таван сая төгрөг, иж бүрэн гэр олгосон. Ж.Энхбаяр сайд “Долоодугаар сарын нэгэн шиг үймээн болох вий. Хэрэв тийм үймээн дэгдвэл иргэдийг нухчин дарах хоёр рот байгуулж, мэргэн буучдыг бэлтгэе” гэж хэлээгүй. Сайдын зөвл өлийн хуралд бэлтгэх ажлын хүрээнд тэр өдөр Батлан хамгаалах яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа И.Батболдын сонсголыг хэлэлцсэн. “Гадаадын тусламж, сургалтын хүрээнд 084 дүгээр ангийг мэргэжлийн бэлтгэгдсэн анги болговол ямар вэ” хэмээн санал солилцсон. Гэвч “Ийм төрлийн бэлтгэгдсэн анги, салаа дэлхийн аль ч улсад байдаг” гэдгийг мэддэг атлаа мэддэгг үй мэт аягладаг нь улст өрийн ариун явдал уу. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнханд үзүүлэнгийн зориулалт бүхий 1-2-хон хувцас байдгийг анзаарсан сайд “Турк, Өмнөд Солонгос улсад цэргийн зориулалтын хувцас хийлгэх үү” хэмээн хуралд суугаа нөхдөөс ажил хэрэгчээр асуусныг “Өө, энэ сайд мэргэн буучид бэлтгэх гэж байна.

“Долоодугаар сарын нэгний хэрэг явдал энэ жил давтагдах вий” гэж айж байх шиг байна” хэмээн Ардчилсан намынхнаа айлгаж яваа нь зохистой явдал мөн үү. Эцэст нь Ж.Энхбаярын эсрэг жад шидсэн нөхдийг харчихаарай. Ардчилсан намд хамгийн сүүлчийн хагарлын үрийг тарьсан “Шонхор” З.Энхболд, өглөө ярьснаа өдөр нь үгүйсгэдэг Үүл баатар, Ардчилсан намын даргын тамгыг 2005 онд М.Энхсайханаас “хулгайлж” байсан Р.Гончигдорж. Харахад тун ойлгомжтой байгаа биз. Тэд цөм Ардчилсан намын “эмэгчин” эрчүүд. Хамгаас их хов ярьдгаа “Улстөр хийж байна” хэмээн дөвийлгөдөг, хамгийн их хор найруулдгаа “Шударга үнэний төлөө зүтгэж байна” гэж ярьдаг тэд энэ цагийн эмгэнэлт инээдмийн жүжгийг найруулсан нь тэр.

Барих туггүй, улстөржих сэдэвгүй болсон тэдэнд худал хов том олз бололгүй яах вэ. Ж.Энхбаяр сайдын тухайд, Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон нэгэн учраас овоо хараагаа түүн рүү чиглүүлэх нь аргаг үй. Учир нь алтайчууд парламентын бүх сонгуульд тухайн үеийн МАХН, одоогийн Ардын намын нэр дэвшигчдэд ялалтын тугийг атгуулж байсан. Харин одоо Ардчилсан намынхан сайдыг гүтгэж, санал хулгайлаад ч болтугай Говь-Алтайг “цэнхэртүүлэх”-ээр горьдоцгоож байна. З.Энхболд гишүүн ч зэр зэвсгээ агсаад эхэлчихлээ. Учир нь тэрбээр УИХ-ын 2012 оны сонгуулиар Алтай нутгийг хариуцаж ажиллах юм гэсэн. “Говь-Алтайд Ж.Энхбаяртай өрсөлдөнө гэдэг амиа хорлохын нэр” гэдгийг сонсчихоод ууртай байгаа биз. Тиймээс Ж.Энхбаяр руу жад шидэхээс яах вэ.

Өрөөлийг хорлох гээд намаа хордуулж, найзуудаа хорлочихдог Ардчилсан намынхны гэм биш, зан нь энэ юм даа. Худлаа гэвэл үе, үеийн түүхийг нь уншчихаарай!

Н.Жаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (February 29, 2012 10:30:54 pm )

    LINE tiim blgui dee enkhbayar arai ch judaggui bolchimgui yum yarij sanaachlax xun bishee

  • Anonymous (February 29, 2012 11:55:01 pm )

    PC toglodog patsaanaa man tataj avaarai!ene chini PC-nii baildaj toglodog togloom bish shuu!ene jargal gej neg man-y bugs doloogch bna

  • Anonymous (March 01, 2012 3:07:06 am )

    ene odoo yuga medej hudla chalchdag setguulch be hudla sonsson yma bichjed chi uneniig n medej bgan mu medrel amitan bee shalll t1 amitan be ene setguulch ym bhda t1 gar zl zl

  • Anonymous (March 01, 2012 3:08:47 am )

    Ene jargal gj setguulch n hunig araich ingej bolohku ee yu ch medeegui ym bj !!!!!

  • Anonymous (March 01, 2012 8:20:59 am )

    AH-iinhan ichej uheesei. Ene jiliin songuuliar 2000 on shig bolgood ogohoor neg uhaan ordog bolov uu?

  • Anonymous (March 01, 2012 9:27:42 am )

    Jargal aa chamd bayar hurgeye. Chi unen l yum bichsen baina. Lu.Boldyg harin ingeh hun gej bodoj baigaagui. Sain etcgiin neriig baastaj yavna daa. AN-ynhaan J.Enhbayaryg zugeer l ajlyg ni hiilge. Bi bas anh sonsood chamlaj baisan. Helj yarij baigaag ni haraad baihnee *Eriig buu bas* gedeg ug l nad buusan daa. Saidad amjilt husie.

  • Anonymous (March 01, 2012 10:37:40 am )

    Altaihan atigar Z.Enhbold shig novshnyydiin myy ugend hezee ch itgehgui l dee. J.Enhbayar bol Altai nytgaas tursun ardiin huu mun. Bid iim yls turchtei baigaagaaraa baharhdag. J.Enhbayar gishuundee amjilt husii.

  • Anonymous (March 01, 2012 1:34:28 pm )

    AH iinhan bugd emegchid !!! Hudlaa shalchiganaj heruul hiihees Oor yum medku!!! Ter tusmaa Ter Sulidaatai Lu bold tseregt yawj uzeegui Bj Batlan hamagaalakh iin said hiigeed bas hiilgeed bgasht! Tgd bas Ter Elbegdorj gj zda zangaragatai hun said hiine geed bgan Lu bold tiim zangaratai yum bhdaa Sulidaatai huuhed shig l yum hragddasht zda!!!!

  • Anonymous (March 01, 2012 6:55:00 pm )

    ENE MUU bold CHIN HUJAA Ehtei nowsh shuu

  • Anonymous (March 02, 2012 11:30:23 am )

    buyn amlaj burhan tahisan ch AH namiinhniig altaichuud songohguiee gorid

  • Anonymous (March 02, 2012 1:58:33 pm )

    Lu.Bold shig ih zuiliig hiij buteej zevsegt huchnii salbariig uud tatsan sain saidiig uzeegui. Ih yum hiisen zevsegt hichnii oficer alban haagchid bugd bayartai baigaa, Zuvhun tsuuhun toonii general hurandaa nar uursdiin idej uudag, humsaldag baisniig ni boliulsan gej durguitsdeg baih. Adaglaad say bair taraahad dund, baga tushaaliin oficeruud, ahlagch nariig harj uzlee shuudee. Umnu ni bol general, hurandaa nar n huvaagaad avdag baisan shuudee.
    Enhbayariin huvid Lu.Boldiin hiij baisan ajliig ayataihan urgeljluuleed hel gargalgui ambits huulgui baih ni ulziitei shuudee. Mergen buuchii batilioniig enhiig sahiulah zorilgoor Bold saidiin baiguulahaar yarigdaj baisniig Enhbayar ireed Ard tumnii esreg buu shagailgana geed uuruu l am aldchihsan shuudee.
    Yugaa ch medehgui setguulch nertei daldagnasan yumnuud ih baihiimaa.

antalya rent a car