Сар гаруйханы өмнө НХХ-ийн дэд сайдаар томилогдон ажлаа хүлээж аваад байгаа сайд Н.Номтойбаярыг яам руу орж явахад нь “гомо” Нараа гэнэт гарч ирэн түүнийг айлгасан хэмээн хэвлэлээр нэг бичсэн. Тэгвэл ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгнө хэмээн амласан нэг сая төгрөгөө ийнхүү түүнээс нэхэж сандаргасан гэдэг. Ичсэн хүн хүн ална гэгчээр гэнэт гарч ирсэн урилгагүй зочиндоо өгөлгүй яахав дээ дараа хоёулаа холбогдож байгаад уулзанаа хэмээн ам гараад бушуухан зугтаан гүйн алга болсон аж. Энэ сургаар “гомо” Нараа “Номтойбаяраа би группт байдаг ядарсан хүн шүү. Цагаан сараас өмнө л тэр мөнгөө авчихмаар байна хэмээн хэлсэн бол Номтойбаяр амлалтандаа хүрч нэг сая төгрөг өгөөгүй ч оргүйгээс охинтой нь дээр гэгчээр 70 мянган төгрөг битүүний өдөр өгч баярлуулсан гэнэ. Ийнхүү сар шинийн өмнө шинэхэн сайдаасаа мөнгө салгаж чадсан “гомо” Нараа ямар ч байсан сая төгрөгийг маань өгөх байхаа, амлалтандаа хүрдэг хүн байна хэмээн хөршүүддээ бахархан ярьж яваа гэнэ лээ. Гомо Нараад 70 мянган төгрөг өгсөн юм чинь Гамбуушд ч гэсэн 70 мянган төгрөг өгчихвөл зүгээрсэн дээ шинэхэн сайдаа.
Н.АСРАЛТ NUUTS.MN
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 01, 2012 10:25:25 am )
Kekeke saihan gar ve
-
Anonymous (March 02, 2012 10:07:43 am )
Har PR gj ene dee!!
2 Comments