antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 23, 2017 13 comments

Ж.Амарсанаа эмч Эрүүл мэндийн шинэхэн сайд Д.Сарангэрэлд 21 зөвлөгөөг цахимаар нээлттэй хүргүүлэв

нийтлэсэн Admin

Элэгний Ж.Амарсанаа эмч Эрүүл мэндийн шинэхэн сайд Д.Сарангэрэлд 21 зөвлөгөөг цахимаар нээлттэй хүргүүлж байна.

Мэргэжлийн хүн шаал өөр юм, талархууштай. Салбараа бүхлээр нь, томоор оновчтой харж чадсан маш чухал зөвлөгөөнүүд байна даа.

…Миний бие Д.Сарангэрэл сайдад баяр хүргэхгүй. Гэхдээ амжилт хүсье! Олон асуудлууд шийдлээ хүлээгээд шил шилээ дараад жагсаж байгаа тул баярлах зүйл бага байна. Танд мэргэжлийн хүний зөвлөгөө ус агаар шиг хэрэгтэй байгаа. Тиймээс нам, улс төржилгүйгээр зөвхөн ард түмнийхээ эрх ашгийн үүднээс мэргэжлийн хүний хувьд танд чухал гэж бодсон 21 зөвлөгөөг өгье. Хүлээж авах үгүйг таны мэргэн ухаан мэдэх бизээ!

1. Эмч сувилагч нар ажил хаях бэлтгэлээ базааж байна. Юуны өмнө салбарынхаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Цэрэггүй жанжин шүдгүй арслантай адил. Гэхдээ цалин пүнлүү салбарын чанартай шууд уялдаа холбоогүйг бүү март! Монгол эмчээс өндөр цалинтай хирнээ салбарын хөгжил нь Монголоос муу улс орнууд бий. Эсрэгээрээ Монгол эмчээс бага цалинтай хирнээ салбар нь биднээс хол түрүүлсэн улс орнууд ч байна.
2. Салбарын бүтцийг анхаарах: Хүн төвтэй бүтэц хэрэгтэй бна. Одоогийн бүтэц хуучирсан. Нэг цэгийн үйлчилгээг эмнэлэг бүрт бий болгоорой!
3. Шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах: өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэг, төв эмнэлгийн хооронд уялдаа холбоо алга. Иргэд хэт их чирэгдэж бна. Үүнийг цахимын аргаар шийдэх бүрэн боломжтой.
4. Түргэн тусламжаа жинхэнэ түргэн болгох. 5 минутанд түргэн ирдэг байх ёстой. Бүхэл бүтэн улс байна даа, ядаж ганц түргэний нисдэг тэрэгтэй болмоор байна. Мөн түргэний олон жижиг салбар цэгүүдийг түрээсийн аргаар бага мөнгөөр шийдэх боломжой. Өдгөө улсын хэмжээнд 3000 гаруй хүн түргэн ирэхээс өмнө бурхан болж байна.
5. Шинэ эмчилгээ оношилгооны технологийг нэвтрүүлэх: С вирусын эмчилгээ бол нэг л жишээ. Цаана нь олон зуун шинэ эм, технологи Монголд орж ирээгүй байна. Хайж олоорой, нэвтрүүлээрэй, хөөцөлдөөрэй. Таны ажлын чухал нэг хэсэг шүү. Хэрэгтэй бол нэмэлт зөвөлгөө өгч болно.
6. Уламжлалт анагаах ухааны газар юм уу хэлтэс, алба байгуулах:
Монголын анагаах ухааны салшгүй том хэсэг боловч манай яам дээр хариуцсан ганцхан хүн байдаг нь зохисгүй байна. Зарим улс оронд бүр хариуцсан тусдаа яам, агентлаг хүртэл байдаг.
8. Үйлчилгээний цогц байдлыг анхаарах:
эмчлээд хаядаг, эсвэл оношлоод хаядаг, урьдчилан сэргийлэлгүй зөвхөн эмчилдэг гэх мэт гажуудлуудыг засах шаардлагатай байна. Урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээлт, хяналт бол нэг цогц үйлчилгээ юм.
9. Өвчний гаралтай аварч болох нас баралт: энэ бол үйлчилгээний чанар үр ашгийг харуулдаг гол үзүүлэлт. Бид дэлхийд доогуур жагсаж байгаа шүү. Сүүлийн судалгаагаар жилд дунджаар 6000 гаруй аварч болох амийг алдаж байна. Үүний шалтгаан руу чиглэсэн ажлыг салбар дотроо яаралтай зохион байгуулаарай. Шалтгаан нь салбар дотор бий.
10. Бүгдийг биш чухлыг хийх: Нэг сайдын бүрэн эрхийн хугацаанд олон зүйлд үр дүн гаргах боломжгүй. Хамгийн их нас баралттай өвчинд анхаар.
Монгол улс ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна.
Цус харвалтын нас баралтаар дэлхийд удаалж байна. Энэ 2 луу гол анхаарлаа хандуул. Мэдээж “элэг бүтэн“ хөтөлбөрөө үргэлжлүүлээд сайн хэрэгжүүлээрэй.
11. Хүний нөөц тал дээр:
Үнэн худал нь мэдэгдэхгүй үзмэрч шидтэнгүүдийг цэгцлэх хэрэгтэй. Өвчтний эрүүл мэндийг хамгаалах, сэрэмжлүүлэх нь яамны үүрэг. Нотолгоогүй хуурамч эмчилгээг ялгаж салгах хэрэгтэй байна.
Эмчийн ашиг сонирхлын тухай хууль яаралтай боловсруулж, батлуулах.
АНУ−д “старк” ийн хууль гэж бий. Тэндээс санаа ав. Таньдаг мэддэг газар луугаа өвчтөн илгээж хувь хүртэх асуудал хирээс хэтэрлээ, хөгжин цэцэглэж байна.
Алдаа дутагдлыг салбар дотроо хариуцлага тооцдог байх.
Ижил мэргэжлийн эмчийн хөндлөнийн хяналтын баг ажиллуулах.
Аль болох хуулиар биш ёс зүйгээр асуудлыг шийдэх нь зөв юм.
Өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа хүн, зөвхөн үдээс өмнө ажил хийдэг хүн 2 ын ажлын үнэлэмжийг шударгаар тогтооё.
12. Салбарыг ил тод, нээлттэй болгоё.
Эмчилгээ, оношилгооны үр дүнг ил тод болгож төсвөөр санхүүжиж байгаа эмнэлгүүдийн санхүүжилтыг үр дүнтэй нь уялдуулах. Ард түмэн төлсөн татварыг хир үр ашигтай зарцуулж байгааг мэдэх, үр дүн шаардах эрхтэй.
13. Сүлжээний бизнес, луйварт анхаар:
Бүгдийг эдгээх ид шидтэй хэмээн иргэдийн тархийг угаах сүлжээний бэлдмэлийн бизнес хирээс хэтэрлээ. Телевизийн сувгуудын гол орлогын эх үүсвэр болсон бололтой. Өвчтөн үүнд итгэж эрүүл мэнд, цаг хугацаа, санхүүгээр хохирсоор байна.
14. Эрүүл хүнс, эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв заншлыг дэмжих:
Хүнс хөдөө аж ахуйн сайдтайгаа хамтраад ТРАНС ТОС ыг хэрэглээнээс хасах асуудлыг шийдээрэй.
Давсны хэрэглээг бууруулах 2015-2020 оны стратегийн хэрэгжилтийг онцгой анхаараарай.
16. Хүнд өвчтөнг хүлээж авдаггүй, түлхдэг тогтолцоог халах хэрэгтэй. Энэ ард түмэн чинь аргаа барахаар эмнэлгээс өөр хаана хандах билээ!? Эмнэлэгт хүн нас барах нь хасах оноо байж таарахгүй. Харин хариуцлагагүйгээс эмнэлэгт нас барвал хасах оноо байлтай.
17. Танил талтай талгүй ижил үйлчилгээ авдаг болмоор байна. Хандлагыг өөрчлөх сургалт хэрэгтэй байна.
18. Эмнэлгийн дотоод халдварыг тэглэх шаардлагатай байна. Эмнэлэгт хүн өвчнөөсөө салах гэж очдог болохоос шинэ өвчин авах гэж очдоггүй!
19. Монгол хүний дундаж наслалт эрүүл мэндийн салбарын хөгжилтэй шууд хамааралтай байна. Судалгаагаар салбарын хөгжлөөр бид дэлхийд 145 д жагсаж байна.
Өөрчлөлт гаргая! Ахиц гаргая!
20. Халдварт өвчин дотроос Сүрьеэ г онцгой анхаарах!!!
Нийслэлд хийсэн судалгаагаар 10 хүүхдийн 1 нь далд сүрьеэтэй байна. Энэ жилд сүрьеэгийн гаралтай нас баралт эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
21. Гарын үсэг зурж тамга дарахаас илүү ном уншиж эрүүл мэндийн салбарыг сайн судлаарай, судлах цаг байхгүй бол маш сайн зөвлөх аваад үгийг нь сонсоорой. Маргааш ч огцорч магадгүй гэж бодож, цаг алдалгүй, назгайралгүй ажлаа хийгээрэй. Яам дээр байх 1 цаг ч алтнаас үнэтэй!

Зөвлөсөн: Эмч Ж. Амарсанаа 2017.10.27
Сарангэрэл Даваажанцан Amarsanaa Jazag


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (October 23, 2017 11:22:48 am )

    Нэг шуналтай амьтан Баянзүрх эмнэлгийг мёнёжмёнтийн хувьчлал
    гэх нэрээр хувьдаа авчихсан байгаа.Буцааж авч улсын эмнэлэг
    болгоорой!

  • иргэн (October 23, 2017 11:36:50 am )

    Ene zubulguug chun oilgoj xeregjvvlex boltygai.mergjiliix bish ychraas gaixax baixdaa ene abgai

  • зочин (October 23, 2017 2:32:52 pm )

    чухал л зөвлөгөө байна даа даанч хэрэгжүүлий ч гээд мэдлэггүй юм чинь чадахгүй л дээ сарангэрэл даанч увайгүй юм даа хүний эрүүл мэнд , алтан амиар тоглох нь дутаж дээ больчих хэрэгтэй ш дээ

  • Баатар (October 23, 2017 5:30:32 pm )

    Сарангэрэл наад зөвлөгөөг чинь уншаад ойлгох болов уу даа сайд боллоо гэж баярлаад мангуурчихсан байгаа даа.

  • Ахмадууд (October 23, 2017 11:46:41 pm )

    Энэ хтүн одоо ухамсараараа болимоор юм ерөнхий сайд юу бодож иим хүнийг тавидаг байнаа ард түмний эрүүл мэнд энэ улсуудад чухал биш өөрсөддөө ашигтайгаар л хийх юм хэлэх ч үг алга энэ засаг явах юм уу энэ байдлаараа

  • Ахмадууд (October 23, 2017 11:49:18 pm )

    Энэ сайд болохын донтой сонирхолтой авгай одоо болидоо санаа нь яасан зовдоггүй хүн бэ. Болимоор юм

  • zochin (October 24, 2017 12:33:35 pm )

    Doh belgiin zamin obchin anhaarna uu. Chihriin shijin obchin mash ih bna. Tusgai hotolbor bolobsruulah heregtei bna.

  • Зочин (October 24, 2017 12:35:44 pm )

    Больсон бол ард олонд хэрэгтэй байлаа. Даач ерөнхий сайдад хэрэгтэй болохоор одоо яах ч арга алга даа. Өөрт нь бас ашиг хонжоо хэрэгтэй байсан байх даа.

  • Zochin (October 24, 2017 2:50:05 pm )

    Eruul mendiin salbart sain management heregteigees gadna MU-iin eruul mendiin togtoltoonii gajig, yaj saijruulah talaar ergen medleg, delhii dahind hegjij baigaa eruul mendiin daatgaliin
    togtoltsoog mash sain oilgodog helnii ender medlegtei,olon ulsiin expert-uudiin yarij helj baigaag buren oilgoh emchiin mergejiltei heregtei yum. Getel ene Sarangerel avhai chadna gej yug yaj bodson yum bol doo, eruul mendiin salbariin hegjliin hotsrogdol ahiad 2 jil urgeljleh ny dee hairan tsag hugatsaa

  • zochin (October 24, 2017 4:35:06 pm )

    ZUBHUN C VIRUS BISH TSAANA NI B D HOER HABSARAAD OLON HUNIIG ABCH ODOJ BNA DAA .TUUNIIG HAASH HIICHIHEED ELEG BUTEN MONGOL GEJ YARIAD BAINAA.MASH HURDAN TSIRROS HABDART SHILJDEG ZALUU HUMUUST IH TARHSAN B D HABSARSAN HELBER NI ILUU AYANGIIN HARANGA DELDEED BNA SHUU.

  • zochin (October 24, 2017 4:40:14 pm )

    Bolobsroliin said TSogzolmaa bagsh nariin tsalin 30 hubi nemeh bair suuritai baigaagaa ilerhiilsen.Getel eruul mendiin said setguulch maani or suraggui ee.hanidnii baktsin hiij utaanaas huuhed hamgaalah tuhai yariad dabhij yabah yuym.toon dotor useg gedeg l bolj bna daa kkkk.

  • zochin (October 24, 2017 5:27:09 pm )

    mergejiliin hun ochood eruul mendiin salbar bosood irseniig lav sanadaggui. harin eruul mendiin salbariinhan bayrlaj yv. davhar deeltei saidtai bolson doo. ymar ch bsan tosvoo hasuulalgui nemegduulj chadah biz. busdii ni haran baij bolii doo.

  • zochin (October 26, 2017 8:19:57 am )

    mergejliin hun udirddaggui salbardaa tgheer yaj saijrah we dee tend ajillaj bga humuus ni mergejliin hunee tawiulmaar bna gej gants ch ug gan hiihgui bdg ni sonin udahdaa ter Tsolmong tawihguidee………..

antalya rent a car