antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2017 2 comments

Их эмч, профессор доктор Исмет Тамер 10 сарын 12-16ны өдрүүдэд Монгол улсад зочилно

нийтлэсэн Admin

2017 оны 10 сарын 12-16ны өдрүүдэд Монгол улсад зочилно.

2017 оны 10 сарын 10, УЛААНБААТАР – Энэ оны 10-р сарын 12-16-ний өдрүүдэд Herbalife Nutrition компанийн Хүнс Тэжээлийн Зөвлөлийн гишүүн Хүний их эмч, профессор доктор Исмет Тамер  Монгол улсад ирэх гэж байгаа талаар тус компани өнөөдөр мэдээлэл өглөө.

Доктор  Исмет Тамер  энэхүү айлчлалынхаа үеэр Монгол улсад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц үзүүлэх хүнс тэжээлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч өрхийн эмнэлэг,  Өрхийн Анагаах Ухаан сэдвээр Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдийн 300 гаруй эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулна.

Өрхийн анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн тэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр дэд докторын зэрэг хамгаалж  Турк улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад гол үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг  Туркийн Өрхийн Анагаах Ухааны Практик байгууллагыг үүсгэн байгуулж олон жилийн турш зөвлөгөө өгч ажиллажээ. Тэрээр мөн Дэлхийн Өрхийн Эмч Нарын Холбооны гишүүн бөгөөд Өрхийн Анагаах Ухааны Сургалт, Судалгааны Сангийн үүсгэн байгуулагч нарын нэг юм

Доктор Тамер нь айлчлалынхаа хүрээнд Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбоотой хамтран Монголын өрхийн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд Өрхийн Анагаах Ухааны Дэлхийн жишиг, Монголын өнөөгийн түвшин, өрхийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, засгийн газрын үүрэг оролцоо, өвчтөний хооллолт болон шим тэжээлийн талаар сургалт зохион байгуулах юм. Уг сургалтад Монголын Өрхийн Анагаах Ухааны Мэргэжилтнүүдийн Холбооны гишүүд болон 300 гаруй өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтэн нар хамрагдах ажээ.

Турк улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Доктор Тамер нь Истанбул хотын Сургалт, судалгааны эмнэлгийн дэд профессор зэрэг олон удирдах албан тушаалыг хашиж байв. Тэрээр Турк улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад гол үйл ажиллагаагаа чиглүүлж ажилладаг Туркийн Өрхийн Анагаах Ухааны Практик байгууллагын үүсгэн байгуулагч, итгэмжит төлөөлөгч юм. Тамер Америкийн Гоозүйн Анагаах Ухааны Академийн гишүүн, Турк улсын Зүрхний Өвчин Судлалын Нийгэмлэгийн гишүүн, Амьсгалын Замын Өвчин Судлалын Судалгааны Нийгэмлэгийн үүсгэн байгуулагч гишүүн.Турк болон Европ дахь анагаах ухааны мэргэжилтнүүдийн зөвлөлүүдэд гишүүнээр ажиллахаас гадна Тамер Өрхийн анагаах ухаан, Урьдчилан сэргийлэх анагаах ухаан, Дотоод шүүрэл судлал, Зүрхний өвчин судлалын чиглэлээр дотоодын болон олон улсын хэмжээний судалгааны ажилд оролцож, зохиол бүтээлээ хэвлэн нийтлүүлдэг.

Доктор Тамер  хэлэхдээ “Монгол улсад айлчлах болсондоо туйлын баяртай байна. Улаанбаатар хотод байх үеэрээ олон уулзалтуудыг товлосон бөгөөд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг дэмждэг Herbalife Nutrition компанийн Бие Даасан Гишүүдийн клубуудын тоо өсч байгаагаас Монголчууд өөрсдийн эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болж байгааг олж харж байна.”

Herbalife Nutrition компани нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийн хүрээнд тэнцвэржүүлсэн шим тэжээлийг чухалчилдаг. Тэнцвэржүүлсэн шим тэжээл нь илчлэгийн хэмжээг хэтрүүлэхгүйгээр бие махбодыг зохистой хэмжээний аминдэм, эрдэс бодис, уураг, эслэг, нүүрс ус, эрүүл өөх тосоор (макро болон микро шим тэжээл) хангаж байдаг.

2011 оны 9 дүгээр сард Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш Herbalife Nutrition компани тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин, олон нийтэд хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Herbalife Nutrition компанийн Монгол болон дэлхийн зах зээл дэх #1 бүтээгдэхүүн нь Формула 1 уургийн коктейль юм.

**********

Herbalife Nutrition компанийн тухай

Herbalife Nutrition компани нь эрүүл энх байдал болон аз жаргалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын шим тэжээлийн компани юм. Тус компани нь 1980 оноос хойш гайхалтай шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон шим тэжээлийн хөтөлбөрөөрөө дамжуулан хүмүүсийн амьдралыг өөрчлөх эрхэм үүргийг хүлээн ажилласаар ирсэн. Herbalife Nutrition компани нь Бие Даасан Гишүүдтэйгээ хамтран таргалалт, шим тэжээлийн доройтол, улам бүр урт наслаж буй хүн ам, маш өндөр өртөг бүхий нийгмийн эрүүл мэндийн зардал, мөн бүх насны хүмүүсийн дунд бизнес эрхлэлт нэмэгдсэн зэрэг дэлхийн хэмжээний олон асуудалд эерэг шийдлийг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхий төлөө тууштай ажилладаг. Бид шинжлэх ухаанд үндэслэсэн чанартай бүтээгдэхүүнүүд, хүн нэг бүртэй тулж ажилладаг. Herbalife Nutrition компанийн Бие Даасан Гишүүд нь эрүүл зөв хоололтын заавар зөвлөгөө, мөн үйлчлүүлэгчдэд эрүүл, идэвхтэй амьдрах урам зориг төрүүлэх хамт олон бүхий орчинг санал болгодог. Herbalife Nutrition компани нь бүтээгдэхүүнийхээ ихэнх хэсгийг өөрийн үйлдвэрүүддээ үйлдвэрлэдэг.

Манай компанийн шим тэжээл, жин зохицуулах, эрч хүч сэргээх, эрүүл мэнд, фитнесийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй оронд зөвхөн Herbalife Nutrition компанийн Бие Даасан Гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой.

Манай компани нь хөрөнгө оруулагчдад зориулж санхүүгийн болон бусад мэдээ мэдээллийг тогтмол шинэчлэн  хүргэж байдаг. Мөн хөрөнгө оруулагчдыг ir.herbalife.com хаягаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг уриалж байна.

Холбоо барих хэвлэл мэдээллийн ажилтан

Y&R Mongolia – Herbalife Nutrition

Ц. Алимаа

И-мэйл: [email protected] 

Гар утас: 88108587


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Шараа (October 16, 2017 3:56:08 pm )

    Өрхийн эмч нарыг Herbalife даа элсүүлж ядарсан хэдэн хөгчүүдийнхээ тэтгэвэрийн хэдийг саалгах арга хэмжээ зохиох нь дээ. Сүлжээний эм эхэлж элссэн хүмүүсдээ мөнгө авчирахаас эрүүл энхийг авчирахгүй

    • Zochin (October 18, 2017 9:09:32 pm )

      Ta uuruu sudalchihaad hugshidduu sanaa tawi daa

antalya rent a car