antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2017 Comments are off

Аймгийн арслан Ц.Дагвадоржийн нэрэмжит барилдаанд Н.Золбоо түрүүлэв

нийтлэсэн Admin
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Баавгай” хэмээх аймгийн арслан Ц.Дагвадоржийн нэрэмжит барилдаан өнгөрсөн ням гарагт Бөхийн өргөөнд болж аймгийн хурц арслан Н.Золбоо түрүүллээ.
Энэ барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх уран мэхээ уралдуулан барилдсанаас Н.Золбоо түрүүлсэн бол аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэв. Их шөвөгт аймгийн хурц арслан Д.Тангад, аймгийн арслан Э.Мөнхбаатар нар шалгарсан. Харин дунд шөвгийн наймд аймгийн арслан Г.Ганцоож, П.Эрхэмжаргал, аймгийн заан Б.Түмэндэмбэрэл, аймгийн харцага О.Наранбаатар нар тунаж үлдсэн. Сайн барилдсан бага цолтон нь аймгийн харцага О.Наранбаатар байв. Г.Золбоо арслан магнай бөхийн эрэмбэ харуулж, аймгийн цолтнуудын энэ намрын хоёр барилдаанд түрүүлээд байна.
Д.Өлзий 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car