antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2017 2 comments

АНУ H2 визний ангиллыг зөвшөөрөх эсэх нь биднээс шалтгаална

нийтлэсэн Admin

Гадаад харилцааны яамнаас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялагч” олон нийтэд хандсан кампанит ажил эхлүүлж байгаа билээ. Тус кампанит ажлын нээлт өнгөрсөн баасан гарагт боллоо. Өнгөрсөн оны байдлаар манай улсаас 10 мянган орчим иргэн АНУ-д зорчсоноос найман хувь нь визний хугацаа хэтрүүлсэн, оюутнуудын 20 хувь нь сургалтын хөтөлбөр нь дууссан ч тус улсад үлдсэн, нийт аялагчдын 20 хувь нь визний журам зөрчиж, ажил эрхэлсэн зэрэг зөрчил гарчээ. Үүний уршгаар манай улсын бусад иргэн АНУ-ын ЭСЯ-наас виз авахад хүндрэл үүсдэг гэдгийг албаныхан анхаарууллаа. БНСУ-аас манай улсад суугаа Элчид сайд У Сун өнгөрсөн сард сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “БНСУ-д гадны 150 орны Элчин сайдын яам байдаг. Эдгээр орноос хамгийн их буюу Монгол Улсын 36 мянган иргэн тус улсад хууль бусаар амьдардаг. Үүнээс үүдэн виз олгоход хүндрэл үүсдэг” хэмээн учирлаж байсан юм. Энэ мэт манай зарим иргэн гадны оронд зорчихдоо зохих дүрэм журмыг дагаж мөрдөөгүйгээс үүдэн бусдынхаа аялалд саад болж мэдэх нь. Тиймээс зөвхөн АНУ-д гэлтгүй дэлхийн бүх л оронд зорчиж буй монголчуудыг хариуцлагатай аялахыг уг кампанит ажлаар уриалах аж.

Женифер Зимдал Галт: Монгол хүн бүр улсынхаа элч төлөөлөгч

АНУ-ын Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт “Хариуцлагатай аялагч” кампанит ажлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад Элчин сайдаар ажиллаад хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хоёр талт болон олон талт чухал асуудалтай нүүр тулж байлаа. Эдгээр асуудлаас байнга яригддаг санал бол Монгол Улс АНУ-тай болон бусад гуравдагч улс орнуудтай аялах аяллыг аль болох хөнгөвчлөх юм. АНУ-д өдөр бүр олон мянган хүн зорчих хүсэлт тавьдаг. Тэдгээрийн дунд Монгол Улс багтдагт бидний зүгээс баяртай байна. Гэсэн хэдий ч бидний зүгээс хил хязгаараа хамгаалах үндсэн үүрэгтэй учир АНУ-д аялах аяллыг маш хариуцлагатай, хуулийн дагуу болохыг хүсэж байна.
Бидний зорилго бол гадаадад аялахдаа хувиа хичээх ёсгүйг монголчуудад ойлгуулах явдал юм. Хувь хүний үйлдэл нийтэд нөлөөлөх үр дүнд хүргэдэг гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Хилийн чанадад аялж яваа Монгол хүн бүр улсынхаа элч төлөөлөгч болж байдаг. Хариуцлагатай аялна гэдэг нь зөвхөн АНУ болон бусад улс орны хуулийг мөрдөхдөө биш харин олон улсад аялж яваа монголчуудад итгэх гадныхны итгэлийг нэмэгдүүлэх явдал юм” гэв.

Ц.Мөнх-Оргил: H2 виз 6-7 жилийн хугацаанд хийсэн яриа хэлэлцээрийн үр дүн

Энэ үеэр Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил “Монгол Улсын үе үеийн Засгийн газар өөрийн орны иргэдээ аль болох дэлхийн олон оронд хөнгөлөлттэй, болж өгвөл визгүй зорчуулах зорилго тавьж ирсэн. Өнөөдрийн байдлаар манай улсын иргэд энгийн паспортоор дэлхийн 19 оронд, дипломат албан паспорттой 29 оронд ямар нэг визгүй зорчиж байна. Бид одоогийн байдлаар Аргентин, Чили, Уругвай улстай иргэдээ харилцан визгүй зорчуулах хэлэлцээ хийж, удахгүй хэлэлцээрт гарын үсэг зурах гэж байна. Сингапур улстай гэрээ байгуулж, хэлэлцээртээ өөрчлөлт оруулж 15 хоног визгүй байсныг 30 хоног болгон хэрэгжүүлж эхэллээ. Албани, Хорват улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ Швейцарь улстай бүх төрлийн паспортоор визгүй зорчих яриа хэлэлцээг эхлүүлээд байна.Гэхдээ монголчуудын илүү зорчих сонирхолтой байдаг АНУ, БНСУ, Япон болон Европын холбооны улсуудад иргэдээ урт хугацаатай, болж өгвөл визгүй зорчуулах нь хамгийн чухал ажлуудын нэг. Энэхүү ажлыг бидний зүгээс өдөр бүр тогтмол хийж байна. Ямар нэг учир шалтгааны улмаас тэдгээр яриа хэлэлцээ нэг бол урагшилж, заримдаа хойшилж байдаг. Гэхдээ энэ бол урт хугацааны зорилго юм. АНУ-тай хийж байгаа яриа хэлэлцээг дурдвал, ирэх сард багтаж Монгол Улсын иргэдэд H2 визийг тус улсын Засгийн газраас олгох гэж байна. Тус хөтөлбөр нь АНУ-д урт хугацаатай гэрээгээр ажиллах виз юм. Энэхүү виз сүүлийн 6-7 жилийн хугацаанд хоёр улсын Засгийн газар хийсэн яриа хэлэлцээрийн үр дүн юм” гэв.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ffduugg (October 17, 2017 9:21:38 am )

    munhorgil gadaad hariltsaandaa uneheer chadvartai

  • a (October 17, 2017 12:56:37 pm )

    boloodoo gol ni ajlaa uursduu ochood olokhuu yah bol

antalya rent a car