“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино 90 дэх удаагийн Оскарын “Гадаад хэл дээрх кино” төрөлд оролцох эрх аваад байгаа билээ. Тус киноны гол дүрийн жүжигчин Р.Анхнямыг цөөн хором хүлээлгэлээ.
-“Чингисийн хүүхдүүд” кинонд тоглох үедээ та бие давхар байсан гэсэн. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Кинонд тоглох санал гэдэс томроогүй байхад ирсэн. Кинонд тоглохоос татгалзах боломж байсан ч Д.Золбаяр найруулагч сургуулиа төгсөөд жүжигчин болохоор алхахад минь тосч авсан хүн болохоор татгалзах эрх байгаагүй. Кинонд тоглосноос арав хоногийн дараа амаржсан. Киноны зураг авалт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн ч миний хувьд наймдугаар сард зураг авалтад очиж байлаа. Эхлээд 4-5 хоногийн зураг авалттай байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас болоод зураг авалт маань нэлээд сунгагдсан.
-Энэхүү кинонд ямар дүр бүтээсэн вэ. Дүрээрээ юуг харуулахыг зорьсон бэ?
-Кинонд час улаан хацартай, хайр татам гурван хүүхдийн ээж болж тоглосон. Киног хотод амьдарч буй хүүхдүүдийг эцэг, эхтэйгээ ирж үзээрэй гэж хэлмээр байна. Киноноос их зүйлийг ойлгоно. Хөдөө мал маллан амьдарч буй хүүхэд юу хүсэж мөрөөддөг, хотын хүүхдүүдээс юугаараа ялгаатай зэргийг үзэх боломжтой. Нүүдэлчин соёл иргэншилтэй монгол хүн гэж явдаг болохоор энэ соёл маань чухам ямар соёл болохыг энэ киноноос үзэх байх. Оскарт оролцох эрхтэй кино ямар байдгийг хараарай.
-“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино Оскарт өрсөлдөх эрхтэй боллоо. Хэр сайн давхих бол?
-Монголын уран бүтээлчид Оскарт өрсөлдөх эрх авч чадсанд уран бүтээлчийнхээ хувьд баяртай байгаа. Монголын кино урлаг маш хурдтай хөгжиж байна. Монголчууд маань монгол киногоо дэмжээд, нэгдэж чадвал ямар амжилттай оролцдогийг харуулаасай гэж хэлье. Оскарт оролцох эрхийг өрсөлдөх эрх болгож чадна гэж бодож байна.
-Та зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” кинонд гол дүрд тоглож байгаа юм билээ. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулахгүй юу?
-Охин маань ой хүрч байгаа ч энэ хооронд зүгээр суусангүй. Хүүхдээ өсгөх зуураа уран бүтээлээ хийж байсан. Одоогоор зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” зохиолоор кино хийж байгаа. Киноны зураг авалт төгсгөлийн шатанд явж байгаа. Улирлын зураг авалттай байгаа тул хүлээгдэж байна. Одоо “Чингисийн хүүхдүүд” киногоо дагаад олон улсын кино наадмуудад оролцоно. Уран бүтээлийн ажил одоо жигдэрч байна.
-Гаднын орноос хамтран ажиллах санал ирж байна уу?
-Санал ирж байгаа. Гэхдээ охин маань арай бага байгаа тул удаан хугацаагаар охиноо орхиж болохгүй. Тиймээс гаднын уран бүтээлчидтэй хамтран ажиллах саналаас татгалзаж байгаа. Охиноо гурван нас хүрсэн үед удаан хугацааны уран бүтээлд оролцъё гэж бодож байгаа.
Үндэсний шуудан
Холбоотой мэдээ
-
Зочин (October 16, 2017 10:05:03 am )
Сайн жүжигчин байж болно. Даруухан байх хэрэгтэй дээ.
-
зочин (October 16, 2017 4:12:11 pm )
Тэгээд Даруухан л бай л даа, юм юм болоогүй байхад юу юуны туханд ч хүрэлгүй Оскар авчихсан юм шиг л Хараарай энэ тэр гээд, Авчихсан хойноо бол юу ч гэж ярьж, яаж ч том дуугарсан болно ш дээ, Тэгэх юм бол өөрт чинь Кайфтай биш үү дээ, Манайхан ийм л юман дээр данадаа Намба алдаж, Ноён нуруугаа өөрсдөө гээх юм даа, Ямарч л байсан Амжилт хүсье, Уг Жүжигчин маань дажгүй л дээ, Даана ч,,,,,,,,,,,
-
zochin (October 16, 2017 7:31:44 pm )
SHAL TENEG ABGAI NUGUU BYYDAGCH MUNKHBAYARIN NUHRIIG SALGAJ SYYLYY YALYY???
-
zochin (October 17, 2017 10:52:42 am )
yun nambagui balai avgai ve
-
Anonymous (October 22, 2017 10:31:45 pm )
огт танихгүй хүнийг хүртэл муулж ярьж, бичиж байж кайф авдаг хүмүүс бас байдаг л бололтой
5 Comments