Хар ухаанаар бол өмхий самхай дүүрсэн монголын улс төрд одооноос эхлэн жаахан ч гэсэн цэвэр агаар нэвтрэх боллоо гэж хэлж болох. Ингэж хэлэхийн учир нь 1990 оноос хойш ардчилсан засаглалд шилжээд 27 жил болсон Монголчуудын дунд улс төр, эдийн засаг, эрх ашгаараа нэгдсэн МАНАН-гийн бүлэглэлүүд хүчээ авч, төрийн албан тушаалд хэн томилогдох, хэрхэн ажиллахыг, тэд л мэддэг болсон. Адаг сүүлд нь төрийн өндөр албан тушаалуудыг хар зах дээр худалдан борлуулж, 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан яриа нь олны хүртээл болсноор тэдний булхай луврыг ард түмэн мэддэг болсон.
Энэ бүхний дараа 60 тэрбумын хэргийн автор НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өгсөн бол түүнийг дэмжсэн МАН-ын дарга М.Энхболд, түүний татаасаар Ерөнхий сайд болсон Ж.Эрдэнэбат нарын “хамтын” засгийн газар огцорсон. Огцрох шалтгаан нь ч тодорхой байв. Төрийн эрх мэдлээр дамжуулан УИХ-ын гишүүдэд мэдэгдэлгүйгээр Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн засгийн газар 7 концессийг кабенитынхаа сайд нарт “нууц”-аар өгсөн нь тодорхой болов.
Ийнхүү 60 тэрбум+концесс= Ж.Эрдэнэбатын засгийн газрыг унав.
Нэгэнт Нийслэлийнхээ удирдлагын нэг хэсгээ алдсан, бас өөрсдийн төлөөний засгийн газрыг нь огцруулчихсан тул МАН дэх “мафижсан бүлэглэл”-ийнхэн шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байгуулах Засгийн газарт орохын тулд, түүнтэй тохиролцон зарим сайд нарыг өөрийн багаас томиуулахаар 28-уулаа шантааж хийж, улс орны эрх ашгийг уландаа гишгэж, сонгогчдынхоо хүсэл эрмэлзлийг үл ойшоон УИХ-ын чуулганд оролцсонгүйгээр үл барам улс төрийн шантаажаар хүсэл зорилгоо биелүүлж, У.Хүрэлсүхийн Засгийн газарт 6 сайдын суудлыг М.Энхболдын фракци авлаа.
Харин нийслэлд тэд өөрсдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах Д.Баярсайхан хатагтайн нэрийг дэвшүүлэн удаа дараа зүтгүүлсэн ч тэрээр олон нийтийн болон НИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авч чадалгүй НИТХ-ын даргаар эрч хүчтэй залуу төлөөлөгч С.Амарсайхан сонгогдлоо.
60 тэрбумын багийнханы дараагийн нүүдэл юу вэ?
Тэд одоо Хотын дарга С.Батболддоо ихээхэн найдвар тавьж байгаа. С.Батболд бол МАН-ын дарга М.Энхболдын “гарын хүмүүсийн нэг”. Тэрээр 2002-2016 он хүртэл 4 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.
Энэ намтраас нь харвал түүнийг туршлагатай улс төрч гэж хэлж болох ч эдгээр он жилүүдэд тэр нэгдүгээр эгнээнд хэзээ ч гарч байгаагүй. С.Батболдыг УИХ-ын гишүүн байхдаа тийм хууль санаачилж, ийм хэмжээний том ажлыг шийдвэрлэхэд оролцсон гэж хэлэх хүн цөөн. Хэзээд тэр даргын “дор” чимээгүйхэн ажиллаж ирсэн нэгэн. Зарим эх сурвалж түүнийг хэтэрхий бөөрөнхий, туйлбаргүй болохоор биеэ даасан бодлогын тодорхой шийдвэрүүд гаргаж хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдэг нь үнэний ортой боллоо.
С.Батболдын хувьд Төв аймгаас төрөн гарсан, дархлагдсан төрийн түшээ, Монгол түмний хайртай хүү М.Зэнээ агсаныг өөд болсоны дараа түүний нөхөн сонгуулиар гарч ирсэн. Төв аймгийнхан нийтээрээ МАН-аас хэн ч дэвшсэн саналаа өгдөг нийтлэг зангаараа л намд нь саналаа өгсөнөөс биш нэр дэвшигч С.Батболдод хайртайдаа УИХ-ын гишүүнээр сонгоод байсан ч юм биш л дээ.
Энэ эрхэм өнгөрсөн хугацаанд Хууль зүйн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байнгын хорооны даргаар удаа дараа ажиллаж байсан ч төрөлх орон нутаг Төв аймгийнхаа хөгжлийн төлөө үйлдэл хийх нь байтугай үг ч дуугараагүйд иргэд сонгогчид нь гомдоллож ам муутай байдаг. Тиймдээ ч 2016 оны УИХ-ын сонгуулиар Төв аймгаасаа дахин сонгогдох нь бүү хэл тойрогруугаа толгойгоо цухуйлгах ч эрхгүй болсон мань эр нутаг нэгт МАН-ын дарга М.Энхболдтойгоо “тохиролцон” тойргоо А.Сүхбатад өгч хотын даргын албан тушаалыг авсан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ.
Энэ бүгдээс харахад С.Батболд бол яахын аргагүй М.Энхболдын багийн хүн. Тэр хотын даргаар ажиллаж байгаа цагт хотын бодлогыг “60 тэрбумынхан” жолоодсоор л байна.
УИХ-д сонгогдсон тойргийнхоо хэдхэн сумын хөгжилд анхаарч, хүн ардынх нь ажил амьдралыг дээшлүүлэхэд идэвхтэй ажиллаж чадаагүй, чадваргүй хүн Монголын хүн амын тал хувь нь оршин сууж, Төр, хувийн хэвшлийн бүхий л үйлчилгээ нэг дор төвлөрсөн Нийслэл Улаанбаатар хотыг удирдаж чадах нь номонд хазгай буй заа.
Тэгээд ч хэтэрхий аядуу зөөлөн, шийдэмгий бус, бодлогын чадваргүй энэ хотын мээрээс нийслэл хотын хөгжлийн төлөө гэсэн тууштай бодлого чиглэл гарахгүй нь өнгөрөгч нэг жил гаруйн хугацаа бидэнд тодорхой харууллаа.
Тэр 60 тэрбумынхны аврал нь болж нийслэлчүүд биднээр яаж тоглох нь таашгүй байна. Тэгэхлээр 60 тэрбумын сүүлчийн могиканыг албан тушаалаас нь хэдий чинээ эрт чөлөөлөх нь төдий чинээ нийслэлчүүдэд ашиг тустай хэрэг болох болно.
Ц.Бат
Холбоотой мэдээ
-
Бат (October 13, 2017 9:02:44 am )
Чухамдаа бол ямар нэгэн албан тушаал үнэгүй гэж үү бүгд үнэтэй байгаа харина нууц ард түмний тухайд ил болгомоор хүүхдээ сургууль төгсөхөөр хахуулийг нь мэддэг түүнд бэлдмээр л байгаа шүү дээ АН хулгайчууд та нар эхлүүлчихээд нууцаар л авч байх гэж энэ
-
зочин (October 13, 2017 9:20:14 am )
АН ч бүүр ил цагаандаа гарсан даа, Тэдэн төгрөг өгвөл тйим албан тушаалд тавиад өгье,, гээд л АН-ын үед ил цагаан яригддаг байсан даа,
МАН-аас зуун дороо энэ луйварчид -
Иргэн (October 13, 2017 9:34:51 am )
Батболд чинь Миеэгийн үеэл, Төв аймгийнхан гэсэн шүү. Түүнчлэн, Эрдэнэбат ч гэсэн ээжийн талаараа хамаатан гэдэг нь илчлэгдсэн. Энэ мэтээр “урд” зүгийнхэн хүчээ аваад байгаа юм биш үү. Үүний дээр, хотын ЗДТГ-т “хөдөлдөггүй” суудалтай 2 эрхэм ямар ч намын үед байдаг нь бас л тэр зүгийн хүмүүс буюу Миеэгийн хамаатнууд. Төрийн захиргааны хэлтсийн дарга Ганболд, Санхүүгийн дарга Ганхүү нар юм. Ганхүү нь Сувилагчийн дунд л төгссөн. Өөр дипломгүй гэдгийг мэдсээр байж дэвшүүлээд байгаа нь Тиеэ, Ганболд нартай холбоотой гэдэг шүү
-
gerel (October 13, 2017 1:29:58 pm )
Minii ard tumen ys zuitei judagtai daa 2 tald buu hereldej bie biesee doromjil amny bilgees ashdiin bileg gedeg dee
-
-
Иргэн. (October 13, 2017 10:16:32 am )
Наад С.Батболдыгоо зүгээр л орхи, Харинч шудрага төлөв төвшин сайн ажиллаж байгаа хүн. М.Энхболдтой нутгийн хүнч гэлээ ураг төрлийн холбоо байхгүй ээ. М.Энхболд бол энэ доор сэтгэгдэл бичсэн шиг хүн бишээ. 60-н тэрбум л гэх юм үнэндээ тийм юм байхгүйшдээ. АН-ынхан бол харин ёстой тэр схемээр л ажилладаг гаруудшдээ. МАН нам бол тийм бишээ.
-
Амаа тат Төвийн хужаа (October 13, 2017 12:34:11 pm )
Батболдыг Монгол мэднэ.Тэрний шудрага гэж хорвоод байхгүй.Митэй адил бас л Төв аймгийн уяач.Та нар бусад Монголчуудыг Дөрвөдүүд хүн биш,Завханыхан завхай,Говь Алтайнхан хүн муутай,Говийнхон цус ойртсон гэх мэтээр хараан доромжилж нэг Монгол үндэстний эсрэг чадах бүхнээ Оросуудаас шавхруу горьдож шогшсон золбин архичин Мөнхбат аваргынхаа үеээс хийж ирсэн! Тэгсэн мөртөө бид хамгийн Монгол ,бид Төв Халх,бид Боржигон бусад нь хэн ч биш гэж хашгиралддаг та нар Ми овогтоосоо эхлээд Монгол биш л байдаг.
-
-
ТӨВ АЙМГИЙН УЯАЧИД БОЛЬ (October 13, 2017 12:25:30 pm )
МОНГОЛЧУУДЫГ ЯНЗ БҮРЭЭР ПИЗДА ХОЛИН ЦОЛЛОЖ ИРСЭН ТӨВ АЙМГИЙН УЯАЧ УЛААНБААТАРЫГ ЗАХИРЧ БОЛОХГҮЙ. МИ ОВОГТ БАГАХАНГАЙГ ХӨЛДӨӨСӨН АЛИМ БАТБАЯРЫГ АВЧИРЧ ХОТЫН ДАРГААР ТАВЬЖ БАЙСАН ҮЕ ОДОО БИШ.
-
gerel (October 13, 2017 1:30:30 pm )
Ard tumen hariutslaga sakhilga batyg nekhej baigaa. Shudarga khet 1 tald uilchlehgui baikhad bolno doo. Amjilt husey
-
irgen (October 13, 2017 6:06:10 pm )
Hotiin dargaa demjij ajillatsgaaya. Ajil saijirch ediin zasag usuj , ard olon sain ajillaj bna, Evtei baitsgaaya
-
ZOCHIN (October 13, 2017 7:50:41 pm )
Ундуй Сундуйгийн Сундуй нь нэг юм зайллаа. Одоо энэ нэг Тэнэг Ундуйг хурдан зайлуулаасай.
-
Төрдөө хууртдаг иргэн (October 14, 2017 8:20:37 am )
Ха.ха.ха энэ хүн яг л хэллээ!!! Нийслэл хотын ажил өнгөрсөн хугацаанд ёстой л нэг ундуй, сундуй байсаар өнөөдрийг хүрлээ!!! Одоо энэ нэг аж ахуйн ажил мэддэгүй Үхэр нүдэнгийн хүү тугалан нүдэтийг хотоос зайдуу бэлчээрт нь гаргавал таарна !!!!!!!!!!!!!!!!!
-
вяч (October 14, 2017 12:29:04 pm )
Батболд гэгч Миегийн утсан хүүхэлдэйг орлогчуудынх нь хамт зайлуулбал УБ хөгжинө
-
65-No (October 14, 2017 5:55:02 pm )
Батболд ч үнэхээр жолдож байна л даа. Гэхдээ улаан хацартаас дээр байхаа. Улаанбаатарынхан даварсан,байсхийгээд жагсаал. Гудаманд балаа юм худалдаад хэлэхээр эсэргүүцээд л. Хатуу дайчин ил тод хүн хэрэгтэй байнаа.
-
Anonymous (October 14, 2017 7:44:30 pm )
энэ нөхөр үнэхээр жул чадваргүй адуучин уяачин байсым гэсэн тэрийгээ хийгээд явбал барав, яаж бидний төрж өссөн унаган хотыг минь хот шиг болгож яадах юм бэ чаддаг юмаа хийх хэрэгтэй шдээ ийм мал шиг юм хотын унаган бидэнд хэрэггүй харахаас огимоор санагдаад
-
зочин (October 14, 2017 7:54:32 pm )
60тэрбумаар далимдуулж шударга үнэнч хүмүүсийг дарах зайлуулах бодлого баригчид өндөлзөж байх шив. Сүхбаатар жанжныг орост явж байхад нь улс орныхоо эсрэг ажиллаж байгаа хүмүүсийг яах вэ гэж асуугаад арга хэмжээ ав гэж хэлүүлээд Оросоос ирэхэд нь Бодоог ажлаас нь халаад хувьсгалын эсэргүү гэдэг нэр хоч өгснөөс Монгол улсын их хэлмэгдүүлэлтийн эхлэл тавигдсан байдаг гашуун түүхийг давтахыг хүсэгчид дураа цааш нь духаа нааш нь өгсөн нь дээр байлгүй дээ.
-
АЛИМ БАТБАЯР (October 15, 2017 11:31:57 am )
НИЙСЛЭЛИЙН МЭЭР БАТБОЛД ДУУСАА. ЭНЭ АЛБАН ТУШААЛД НУТАГ ДЭЭР НЬ НИЙСЛЭЛ БАЙДАГ ТӨВ АЙМГИЙН МИ ЭНХБОЛД ТАВЬДАГ БОЛХООС УЛААНБААТРЫН УНГАСНУУД ТАВЬДАГГҮЙ НЬ ҮНЭН.
-
Anonymous (October 15, 2017 9:37:26 pm )
энэ хятадуудыг одоо мэдсээр байж яагаад давраагаал байгаа м болоо Монголд хар хайрцагны бодлого гэж байдаггүй юм байхдаа
-
иргэн (October 16, 2017 8:29:44 am )
ХОТЫНХНЫ АНХААРЛЫН ГАДНА ХӨДӨӨ ОРОН НУТАГ ҮЛДЭЭД БАЙНА НАМЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАЖ БАЙГАА ГАЗАР ЧИНЬ ОРОН НУТАГ ШҮҮ САЯААС ДЭЭШ ЦАЛИНТАЙ ТОМ ТОМ ЖИП ХӨЛӨГЛӨСӨН ХУРГАН ДАРГА НАРЫН ЗАРДАЛ ТАНСАГЛАЛЫГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ ДАРГА НЭР ЗҮҮЖ ЦАЛИН АВАХ НЬ ЧУХАЛ САНАГДАЖ БАЙГАА ИЙМ Л ДАРГА НАР ОРОН НУТАГТ БИЙ БОЛЖЭЭ АРД ОЛОН ҮНЭХЭЭР ДУРГУЙЦЭЖ БАЙНА ОРОН НУТАГТ АЖИЛ ӨМНӨХӨӨСӨӨ ДОРДСОН ШҮҮ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙ БОЛ 2020 СОНГУУЛЬД МАН УНАХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА ХУЙВАЛДААНЫ БҮЛЭГЛЭЛҮҮД БИЙ БОЛСОН ШҮҮ ЭНЭ ОРЛОГЧ ДАРГА ГЭЖ ИЛҮҮ ОРОН ТООГ УСТГААЧ
18 Comments