antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2017 3 comments

Багш нарын баярын мэндчилгээ

нийтлэсэн Admin

БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар багш нарын баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадууд та бүхэндээ , Монгол Улсын  Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа  Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орны жаргалант ирээдүй –хойч үеийг  мэдлэг, боловсролтой төдийгүй  эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон өсгөж  хөгжүүлэхийн төлөө  эрдэм боловсрол, авъяас билиг,  хүч чадлаа дайчлан ажиллаж буй Та бүхний улсынхаа хөгжил дэвшилд оруулж байгаа  хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдэг билээ.

Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа ХХ1 зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхэндээ эрүүл энх,  санаачлагч, бүтээлч байж нарт ертөнцөд байхгүй нандин сайхан үйлстээ улам  өндөр амжилт олохыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: БСШУСЯ 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Naran (October 05, 2017 2:17:18 pm )

    Bayar yaah ve. Tsalin yu boljinoo

  • Anonymous (October 06, 2017 12:43:36 pm )

    ЭНЭ ҮНЭН ҮГГҮЙ БӨӨРӨНХИЙ ЮМ ХУРДАН ЯВААСАЙ ОЛОН ХҮНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ ГАЗАР ШИРТЭЭД ЯВАХ ЮМ

  • иргэн (October 07, 2017 6:52:37 pm )

    Дараагийн сайд гарч ирээд багш нарын цалингнэмнэ гэж горьдож байгаа бол бүтэхгүй шүү

antalya rent a car