antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2017 Comments are off

Д.Нарантунгалаг: Гэрлэх ёслолын ордонд өдөрт 40-65 хос хуримладаг

нийтлэсэн Admin

Ш.ОЮУНЖАРГАЛ

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 15, нөгөөдөр шинийн 17-ны билэгт сайн өдөр тохиож байна. Монголчууд энэ өдрүүдийг асуултгүй сайн  өдөр хэмээн билэгшээн хурим найр товлож ирсэн. Энэ өдрүүдэд хэдэн хос гал голомтоо бадрааж байгаа талаар  Гэрлэх ёслолын ордоны зохион байгуулагч Д.Нарантунгалагаас тодруулав.

-Намрын дунд сарын шинийн 15, 17-ны билэгт сайн өдрүүдэд Хуримын ордны ачаалал нэмэгдсэн үү. Хэчнээн хос хуримлахаар бүртгүүлэв? 

-Гэрлэх ёслолын ордонд  амралтын болон ажлын, билэгт сайн өдрөөс хамааран өдөрт 40-65 хос хуримаа хийж,  гал голомтоо бадраадаг. Өнөөдөр ачаалал их байна. Шөнө 01:00 цагаас эхлэн гэрлэх ёслолын ажиллагаа эхэлсэн. Шинийн 17-нд ачаалал их байх төлөвтэй байна.

-Гэрлэх ёслолын ордонд хуримын ёслол хийхийн тулд  хосууд юу мэдсэн байх ёстой вэ?

-Гэрлэх ёслолын ордон  Монгол түмний гал, голомтыг бадраан хуримын ёслолын үйл ажиллагааг эрхлэх үндсэн зорилготойгоор 1976 оны зургадугаарын сарын 14-нд байгуулагдсан. Хосууд хуримлах ёслолын өмнө харъяа дүүрэг дээрээ гэрлэлтээ баталгаажуулсан байх шаардлагатай.  Ёслол эхлэхээс 30 минутын өмнө гэрч болох хоёр бэргэнтэйгээ ирнэ. Ёслолд оролцох зочдын тоо дээд тал нь 40-өөс илүүгүй байна.

-Үйлчилгээний үнэ тариф хэд орчим байгаа вэ?

-Хуримын ёслолын үйлчилгээний төлбөр ажлын болон ажлын бус цагаар буюу амралтын өдрөөс шалтгаалан 769000-869000 төгрөгийн хооронд байдаг. Балжинням, Дашням давхцсан өдөр буюу намрын дунд сарын шинийн 17, намрын адаг сарын шинийн 3-ны билэгт сайн өдрүүдэд 1276000 төгрөг байдаг.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car