antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2017 12 comments

Зэвсэгт халдлагын үеэр найз бүсгүйгээ биеэрээ хамгаалж буй эр цахим ертөнцийг шуугиулж байна

нийтлэсэн Admin

Хэд хоногийн өмнө АНУ-ын Лас вегаст болсон нэгэн хөгжмийн фестивалийн үеэр зэвсэгт этгээдүүд гэнэт хаа нэгтээгээс гал нээсэн байна. Буун дуу эхлээд гарч эхлэхэд ихэнх хүмүүс салют буудаж байна гэж бодсон ч гэнэт хашгираан сонсогдож, хүмүүс цус алдаж эхлэхэд тэнд цугласан хүмүүс алан хядах үйл ажиллагаа болж байгааг мэдээд сандралдан гүйж эхэлсэн байна. Алан хядагч замын эсрэг талын буудлын 32 давхраас тасралтгүй 9-11 минут буудсан бөгөөд 58 хүн амиа алдаж, 500 гаруй хүн бэртэл авсан байна. Буун дуу тасралтгүй нижигнэж, хөгжим ч зогссон байсан энэ үед хүмүүс ийш тийшээ гүйлдэж эмх замбраагүй байдал бий болоход хүмүүсийн хөдөлгөөнөөс болж газарт унасан найз бүсгүйгээ сумнаас хамгаалах гэж дээрээс нь хэвтсэн залуугийн зураг цахим ертөнцийг шуугиулж байна. Одоогоор энэ залуугийн хэн болох, амьд байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч сая сая хүмүүсийн баатар болж, түүнийг амьд үлдсэн байгаасай гэж залбирч байгаа ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (October 05, 2017 12:45:46 pm )

    Монгол эрчүүд өөрсдөө зугтаж шогтноо ха ха ха

    • Salaavch (October 05, 2017 2:00:29 pm )

      Mai shuu

    • Anonymous (October 05, 2017 2:03:38 pm )

      Цуг яваад үзээч яах нь уу

  • ХУЯГ (October 05, 2017 12:46:22 pm )

    ХУДЛАА ШААГААД БАЙ

  • Кореа (October 05, 2017 12:46:40 pm )

    МОНГОЛЫН БҮСГҮЙЧҮҮД ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ ХАЙРТАЙ ЗАЛУУГАА ХАМГААЛААД ХЭВТЭХ БХ ШҮҮ.

  • ЗОЧИН (October 05, 2017 12:55:40 pm )

    ЭНЭ ТОВАРИШ ДАЛИМДУУЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

  • Mongol (October 05, 2017 2:15:35 pm )

    Setguulch guai hudal medeelel tawih aa bolioch. Tsaana ni zogsoj bgaa humuus bugd taiwan zogsoj bna. Naad huuhen ni uhsen bga bzdee.

  • ЯГ үнэндээ эсрэгээрээ (October 05, 2017 6:59:38 pm )

    гадаад эрчүүд чинь ийм юман дээр жинхэн амиа бодогч байдаг энэ зураг бол нийтлэг дүр төрхийг илэрхийлэхгүй

  • УБ (October 05, 2017 8:04:13 pm )

    Энэ чинь халдлага болсны дараах зураг байна. Бүсгүй нь өртчихсөн бололтой. Зургаа зөв сонгож тавилдаа.

  • Anonymous (October 05, 2017 9:27:05 pm )

    Монголынхоо эрчүүдийг хэт их басжээ хөархий. Гэхдээ монгол эмэгтэйчүүд ч дэлхийд гайхагдахаар мундаг л даа. Нөхөр хүүхдээ тэжээнэ, гэрт орж эм гарч эр болно. Зүс царай сайтай аливаа ажилдаа хариуцлагатай, боловсрол өндөр мундаг мундаг.

  • Ytr (October 05, 2017 10:44:16 pm )

    Byydaad dyyssan veiin zyrag bn yamarch vimeen alga

  • Anonymous (October 06, 2017 10:49:10 am )

    Юу ч гэмээр юм бэ. Ер нь бол америк маягын иргэдийг зоригжуулах маркетинг юм бишүү

antalya rent a car