antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2017 7 comments

Салаавч гаргасан Ц.Баярцогтыг цагдан хорилоо

нийтлэсэн Admin

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Баярцогт нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцсэн ч шүүгдэгчдийн нэг С өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан үндэслэлээр шүүх хурал хойшилсон байна.

Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Баярцогт нь дээрх хэрэгт 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдах үедээ 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Тоёото Ланд круйзер-200” маркийн 17-93 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч иргэн А-г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон талаар шүүхэд мэдүүлээгүй, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад гэмт хэрэг үйлдэж таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол гаргажээ.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Ккк (October 05, 2017 9:28:21 am )

    Хоригдож бхдаа бас томорч салаавч гаргаж хүмүүсрүү дайрч бга бхда. Харваас ямар ч булчин шөрмөсгүй туранхай гомо царайлсан юм томорноо бас хөх инээд хүрч олон хүний хараал зүхлийг хүртээд тэр эр уруудах шинжрүүгээ орчлоо шүү. Ганц удаагийн булчимгүй явдал юунд хүргэдгийг сагсуу солиотой эрчүүд ухаараасай. Муудаа дээрэлхүү эргүүнүүд их харагддаг

  • Амжилт (October 05, 2017 10:11:40 am )

    Энэ этгээдийн оршин тогтнож буй байдал нь Манай хууль хяналтын байгууллагууд хэр арчаагуй байгааг илруулж “Батгана” Индикатор юм даа!!! Ийм л зарчим алдагдсан ажлаа хийж чадахаа больсон ,улс терийн захиалгаар ажиллах болсон хууль хучний байгууллагуудтай тэмцэж журам тогтоох зорилготой Шинэ еренхий сайд томилогдоод бна шдээ?! Хэр ажиллах нь цаг хугацаа харуулах болно !!!

  • Чимгээ (October 05, 2017 2:45:29 pm )

    Сэлэнгэ аймагт 14 хоног хорихоор авчирсан. Тэгээд хот руу авж явах юм гэнэ. Иймэрхүү арчаагүй намчирхаж даргын албан тушаалд суусан хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж булхайг нь ил болгож зохих шийтгэлийг оногдуулах хэрэгтэй.

  • Зулаа (October 05, 2017 2:49:20 pm )

    Ж. Эрдэнэбат, М. Энхболд нарын гар хөл болсон новшнуудыг бүгдийг нь зайлуулах хэрэгтэй. Ямарч гэм зэмгүй төрийн албан хаагчдыг намаар шахаж ажилгүй болгосон. Оронд нь тавьсан хүмүүсийн булхай нь эхнээсээ элчлэгдээл ирлээ. Энэ бүхнийг таслан зогсоохоор шинэ Ерөнхий сайдаа томиллоо одоо цаг хугацаа бүгдийг харуулхал үлдлээ

  • irgen (October 05, 2017 8:47:11 pm )

    sain baina, odoo naad gemt heregtenee bitgii zugeer gargaad yavuulchihaarai daa, hariuzlaga hyleelgehees naash gargaj bolohgui etgeed baina, hot hodoogui hereg hiigeed yavdag um baina

  • сувдаа (October 06, 2017 5:29:53 pm )

    ЭЭ ХҮҮРЭЭ

  • анхаа (October 07, 2017 12:49:27 pm )

    Баяр хүргье

antalya rent a car