antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2017 22 comments

У.Хүрэлсүхийн Засгийн газрын тэргүүний тоолол өнөөдрөөс эхэлж байна

нийтлэсэн Admin

Хугацаа наашлуулж хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг батламжлалаа.

УИХ-ын хуралдааны өмнө МАН-ын бүлэг хуралдсан. Харин нэгдсэн хуралдаанд тус бүлгийн 32 гишүүн оролцсонгүй. Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан гишүүд чуулганы танхимын гадна үлджээ. МАН-ын хувьд Ерөнхий сайдаа батламжлах асуудал дээр анх удаа ингэж хоёр хуваагдлаа. Анхнаасаа У.Хүрэлсүхийн талд явсан 33 гишүүн дээр нэмэх нь АН-ын 8 гишүүн болон О.Баасанхүү нар хурлын ирцийг бүрдүүлж Ерөнхий сайдыг 100 хувийн саналаар батламжлав. УИХ-ын АН-ын бүлгийн гишүүн  Я.Санжмятавын хэлсэнчлэн  Ерөнхий сайд “Та одоо бол цөөнх байгаа шүү. АН-тай хамтарч олонхи болж байж Ерөнхий сайдаар сонгогдлоо.” гэдгийг сануулсан. Энэ үгийн цаана том агуулга явж байгаа байх.

Ерөнхий сайдыг батламжлах асуудлаар МАН-ын гишүүд ингэж хоёр хуваагдсан нь тус нам дотроо хэл үгээ ололцож чадаагүйг гэрчиллээ. Чуулганы хуралдааны дараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ ч  үүнийг нуусангүй. Энэ талаархи асуултад тэрбээр “Яаж эв нэгдлийг хангах юм гэдэг асуудлыг л тавьж байгаа. 31 гишүүн өөр газар хуралдаад л, 32 тусдаа хуралдаад  байгааг нэгтгэж, 65-уулаа хуралддаг баймаар байна. Бид бол ойлголцоё л гээд байгаа” гэсэн үгээр хариулсан.

Гэхдээ үүнийг нам талцсан гэхээсээ илүүтэй эв нэгдлээ хангаж, зөвшилцөж чадахгүй байгаа гэж ойлгох нь  үнэнд ойр байх.  Хэвлэлийнхний 33-ын гэж нэрлэсэн бүлгийн төлөөлөгчийн нэг УИХ-ын Ц.Гарамжав энэ талаар “Энд талцсан зүйл байхгүй, өглөө бүлэг бүгдээрээ хамтарч хуралдаж байгаад чуулганы цаг болсон тул  хурлаа түр завсарласан. Удахгүй үргэлжлүүлэн хуралдана” хэмээсэн юм.  Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ”Энэ парламентад сөрөг хүчин цөөнх гэж байхгүй юм байна. Өнөөдөр чуулганд АН-ын 8 гишүүн нийлж Ерөнхий сайдыг томиллоо. Албан ёсны сөрөг хүчингүй болж. Уг нь парламентийн засаглалтай оронд сөрөг хүчин заавал байх ёстой. Тэгэж байж олонх болсон хүмүүсийн шийдвэрт хяналт тавьж, зөв шийдвэр гаргуулах ёстой. Гэтэл сөрөг хүчин алга байна” гэж хэлсэн нь шууд утгаараа шинэ Засгийн газар АН буюу сөрөг хүчиндээ барьцаалагдлаа гэсэн санааг илэрхийлэв.

Өнөөдөр Ж.Эрдэнэбат шинээр сонгогдсон Ерөнхий сайдад Засгийн газрын тамгыг гардуулж өгөхдөө У.Хүрэлсүхэд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд мөн хүлээн авч уулзлаа.  Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболд  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч мөнгөн аягатай сүү, алд цэнхэр  хадаг барин хүндэтгэв.  Монгол төрийн жудаг, төр төмбөгөр байхын жишээ энэ.

Өнөөдрийн хуралдаанд монголын парламентын түүхэнд анх удаа амь настай холбоотой асуудал яригдлаа. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдаар сонгогдоод хэлсэн үгэндээ “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэж хэлсэн нь  анхаарал татахын зэрэгцээ айдас хүйдэс төрүүллээ. Амар амгалан Монгол улсад маань Ерөнхий сайдынхаа амь насанд халдах аюул заналхийлэл байгаа хэрэг үү. Ерөнхий сайд байтугай багийн дарга ч ийм үг хэлэхгүй байх.

Морин цагт ажил албаа эхлүүлсэн Монгол улсын Засгийн газрын тэргүүн  ийм бэлэггүй үгээр төрийн өндөр албаа эхлүүлж байгаа нь юуных вэ гэсэн асуултыг араасаа дагуулж байна. Өөрийгөө маш чухал хүн гэсэн хэт хэтрүүлэгтэй үнэлгээ юү, аль эсвэл намынхаа нэг хэсэг нөхдийг нийгэмд муухай харагдуулах гэсэн санаа юу. Энэ тухайд хэдийнэ янз бүрийн таамаглал хөврөөд эхэлчихэж.

Ийнхүү У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын тоолол өнөөдрөөс эхэлж байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэнчлэн “Ерөнхий сайдын зовлонг биеэрээ мэдрэх” хүрд нь эргэж эхэлж байна.

Тэрбээр өөрийгөө хананд зургаа үлдээх биш Монгол Улсынхаа төлөө хийсэн ажилтай хэлэх үгтэй Ерөнхий сайд байхын төлөө ажиллана гэдгээ илэрхийлсэн.

М.Нэргүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Ккк (October 05, 2017 9:33:01 am )

    Женкотой нийлж эртнээс бэлдсэн хүссэн суудалдаа хүрлээ. Одоо та 2 ын монгол улсыг өөдлүүлж дээшлүүлэхийг чинь харъя. Бусдыг гутааж гүтгэж доромжилж рекетэлж их мөнгө өгч бж энэ суудалд хүрлээ. Ажлаа сайн хийж амалсан болгоноо гүйцэлдүүлэхийг мафи зантай 2 удирдагчаас харъя хүлээе итгэе найдая ха ха ха

  • Ахмад настан (October 05, 2017 9:34:48 am )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • Anonymous (October 05, 2017 9:35:08 am )

    Ухнын хүү яаж ажиллаж ард түмнээ хүндэлж хайрладгийг үлдсэн 2 жил хагасын дотор харах л үлдлээ. Нээх ч сайн эр биш, нээх ч чадалтай мэдлэгтэй хүн биш, гэхдээ яахав зовон бж хүрсэн албандаа зоригтой шийдэмгий ажиллана гэдэгт найднам!!!

  • Ахмад настан (October 05, 2017 9:35:27 am )

    Ардчилал бол хүнийг “Хүний махан хүнстэн, хүрэл чулуун зүрхтэн” болгодог нууц Америк технологи юм. !!!!!!

  • Ахмад настан (October 05, 2017 9:35:54 am )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. !!!!

  • Ахмад настан (October 05, 2017 9:36:15 am )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • Ахмад настан (October 05, 2017 9:36:31 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Ахмад настан (October 05, 2017 9:36:48 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • Ахмад настан (October 05, 2017 9:37:07 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • Ахмад настан (October 05, 2017 9:37:29 am )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…

  • Ахмад настан (October 05, 2017 9:38:02 am )

    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилох гэж байна. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?

  • Кореа (October 05, 2017 9:38:40 am )

    Монгол улс бүтэхгүй урагшлахгүй замдаа оржээ. Аль чадалтай сайн улс төрчдөө гутааж гүтгэж харлуулж зайлуулах тэдэнд тийм ашигтай юу. Хүрэлсүх анх энхбаярыг өшиглөж холдуулсан сая энхболдыг эрдэнэбатыг бусад 29 гишүүнээ өөрөөсөө зайлууллаа. Женко жанхуугийн мөнгөөр захиалгаар сайн ажиллалаа. Одоо хүрэлсүхийг дагагсад дунд арай чадалтай нь сү батболд л бх шиг бн бусад нь нөгөө фракцын хэдийн хаана нь ч хүрэхгүй нусан жулдрайнууд бга

  • Ахмад настан (October 05, 2017 9:38:59 am )

    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?

  • Ахмад настан (October 05, 2017 9:39:15 am )

    Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг (У.Хүрэлсүх) нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд (У.Хүрэлсүхэд) бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!

  • Ахмад настан (October 05, 2017 9:39:34 am )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Ахмад настан (October 05, 2017 9:39:53 am )

    Ухаан солиотой хүнд илд бариулах
    Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/

  • Ахмад настан (October 05, 2017 9:40:12 am )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Ахмад настан (October 05, 2017 9:40:35 am )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Ахмад настан (October 05, 2017 9:40:54 am )

    Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

  • uuguul (October 05, 2017 11:26:01 am )

    demii balai gajig yum bichihee boliochee

  • зочин (October 06, 2017 9:42:02 pm )

    Өөрсдийгөө эх орончид гэж нэрлэсэн хархнуудыгбарьж хорих хэрэгтэй

  • иргэн (October 07, 2017 10:14:12 am )

    МАНАН жинхэнэ утгаараа бүрдлээ .МАН одоо мөхлийн ирмэгт ирсээн

antalya rent a car