antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2017 3 comments

С.Зоригийг алуулдаг шөнийн шуурга…

нийтлэсэн Admin
19 жилийн өмнө, яг л нэг иймэрхүү хүйтрэх шинж мэдрэгдэн жихүүдэс төрүүлсэн намар цаг юмдаг. Архангай аймгийн Батцэнгэл сумын урдхан талд Хойт Тамирын голын хөвөөн дээр үдэлж билээ. Тууварт яваа нь энэ. Тэнгэр бүүдгэр ч дулаахан, салхигүй байсан юм. Өглөө эрт хөдөлж, ширүүхэн хөөчихсөн тул сарлагууд маань хэвтээд өгөв. Голын уснаас авч цай хоол чанах зуур намрын хүйтэн тунгалаг усанд нэг сайн булхаж аваад, түүдгийнхээ дэргэд ирж, транзистороо асаавал нэг л их хачин хүнд аялгуу хангинаад болдоггүй. Хэсэг сонсож байснаа унтраачихав. Хоолоо идэж байхдаа дахиад асаатал өнөөх аялгуу үргэлжлээд л гингэнэж байна. Түгшүүртэй гэж жигтэйхэн. Нөгөө хоёртойгоо ярилцлаа. Нэг маань Хятадууд манайх руу дайрсан юм болов уу ч гэх… Тэгэж байтал ёслол төгөлдөр хүнгэнэсэн хоолойгоор С.Зоригийг алагдсан тухай мэдээ уншив. Уншиж дуусаад дахиад л өнөөх гашуудлын түгшүүрт хөгжим.
Төдөлгүй хэдэн сарлагаа босгож, Тоглохын талыг хөвөөлөн элдсээр сар гарсан хойно оройтож Орхон голын хөвөөнд хүрлээ. Уг нь гүүрээр гараад хоноё гэсэн боловч амжсангүй. Ядарсан сарлагууд ч төдхөн хэвтээд өглөө. Майхнаа босгож, хоолоо идчихээд, морьдоо аргамжиж, ачлагынхаа тэмээг тэр зуур хэд хазуулав. Тэнгэр нам гүм, пүү ч салхигүй. Унтахаар завдаж байтал гэнэтхэн их салхи хөдөлдөг юм. Майхныг маань хэдэнтээ авч чулуудлаа. Тэмээгээ авчирч, өвдөгийг нь дарж хэвтүүлээд, нөмөрт нь нэг юм хорогдов. Орхон голын тохойд шахагдсан сарлагын хувьд бол шуурганд уруудна гэж айх юм үгүй. Намайг багад л Шаргын говьд үе үе тийм аймшигтай галзуу угалзан шуурга босдог байсансан. Догшин хэрцгий шуурга байж билээ. Өглөө нар мандахад нам гүм болж, тэнгэр өчүүхэн ч гэмгүй царайлчихсан байв. Транзистороо асаахад өнөөх аялгуу хэсэг дүнгэнэснээ мэдээ явж, араас нь УИХ-ын гишүүн гэсэн санагдана нэг бачимдсан хоолойтой эмэгтэй “Энэ бол улс төрийн аллага. Алуурчид нь энэ ордонд суугаа сөрөг хүчнийхэн” гэх мэтээр ярьж билээ.
Тэр шөнийн тэр догшин шуурга сэтгэлд нэг л түгшүүр, ёрын совин үлдээчих шиг болсон юм. Манай улс төр түүнээс хойш яаж өрнөснийг надаар хэлүүлэлтгүй биз ээ.
Б.Номинчимэд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Төрдөө хууртдаг иргэн (October 03, 2017 9:49:36 am )

    Манай төр засгийн арчаагүй,дээр нь энэ төрийн эрх барьж байгаа хоёр том намтай яалтачгүй холбоотой энэ хэргийг илчилээд хэлчихэж чаддагүй тийм ялзарсан новшийн дүүрчихсэн товаришуудыг гаргаж ирэх цаг нь болчихсон баймаар юм!!!

  • Төрдөө хууртдаг иргэн (October 03, 2017 10:32:52 am )

    Ганцхан энэ хэрэг л илрэхгүй байв гэж дээ!!! МОНГОЛЫН ТӨР энэ мэт олон зүйлээр ард түмнээ хуурсаар л……….Хуурсаар хуурсаар худалч,Хумсалаар хумсалсаар хулгайч болж дуусаж байна энэ хэдэн улс төрч нэртэй мануухайнууд!!!

  • Зочин (October 04, 2017 11:32:25 am )

    Алуурчдыг зөөсөн таксины жолооч хэн билээ Элбэгдорж оо ха ха хи хи

antalya rent a car