antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2017 Comments are off

Төвийн дүүрэгт хулгайн хэрэг тасрахгүй байна

нийтлэсэн Admin
Шөнийн цагаар бага насны хүүхдүүд олноор бүлэглэн автомашины толь хулгайлах зөрчил ихээр бүртгэгдэх болсон. Энэ талаар иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж газар дээрээс нь сурвалжиллаа. Тус хэвтэс нь СБД–ийн I-VIII хорооны нутаг дэвсгэрийг хариуцаж ажилладаг. Төвийн дүүрэг учраас голцуу орон сууцны ойр орчмыг хариуцна.
Биднийг үүдээр ороход бага насны хоёр хүүхэд гэрээсээ төөрсөн байдалтай явж байхад нь цагдаа нар хэлтэс дээр авчран, байцаагаад байв. Тодруулбал, Есдүгээр сарын 26-ны өдөр Дархан хотод амьдардаг, 11-14 настай хоёр эрэгтэй хүүхэд хамтдаа PC тоглоом тоглож байгаад, замын унаанд суун хотод иржээ. Тэд эхний шөнө замд явж ирсэн бөгөөд дараагийн шөнө орцонд хоносон, юу ч идээгүй гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Сурагчийн дүрэмт хувцастай, хичээлийн цүнх үүрсэн хөвгүүд гэрээсээ хэдэн арван километрийн хол ирсэн атал, айж ичиж буй шинж ер алга. 11 настай хүүгийн хэлснээр хотод гоё байшин, робот байгаа гэхээр нь ахынхаа найз 14 настай хүүг даган замын зардлаа дундаасаа босгож ирсэн гэж мэдүүлж байв. Харин 14 настай хүүгийн садангийн эгч нь хотод байдаг бөгөөд дүүгээ авахаар ирсэн байв. Учраа олохгүй жаахан хүүхдүүд ам нээх бүртээ өөр өөр юм ярьж, сонсох тусам зодоон хийсэн, тамхи татсан, PC тоглосон гэх мэт санаанд багтамгүй зүйлс их аж Энэ бүхнээс харахад хүүхэд нь гэртээ очихгүй байхад эцэг эх нь тоохгүй, сурагч нь хичээлдээ ирэхгүй байсан ч багш нар нь хайхрамжгүй ханддагаас дунд нь хүүхдүүд том толгойлж гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргах нэг шалтгаан болж байна. Бидний ирсэн зорилго хоёр хүүг байцаах биш учраас, тэднийг орхин эргүүлийн машинтай сурвалжлагандаа гарлаа.
Тус хэлтэст бүртгэгдэж байгаа хэргүүдийн дийлэнх нь автомашины эд анги, орон байрны хулгайн хэргүүд эзэлдэг байна. II, II, VI, VIII дугаар хорооны нутаг дэвсгэрийн орон сууцны иргэд харуул, хамгаалалтгүй газар машинаа тавьснаас толио хулгайд алдах, цонхыг нь хагалж дотроос нь эд зүйл хулгайлах гэмт хэрэг эрс нэмэгджээ. Биднийг 10 цагийн орчимд VIII хорооны нутаг дэвсгэр дээр очив. Гэрэлтүүлэг хангалттай хийгдсэн боловч камер, манаач байхгүй учир энд машины эд ангийн хулгай тасардаггүй гэнэ. Байрны ойр орчмоор явах зуур толио алдсан гэх иргэн М биднийг зорьж ирэв. Тэрээр тус хорооны 10-аар байранд амьдардаг ба 25-ны шөнө 23:00 цагийн орчимд “Prius-30” маркийн автомашинаа зогсоол дээр тавьжээ. Өглөө долоон цагийн орчимд машин дээрээ иртэл баруун талын толь нь байхгүй болсон байжээ. Ганцхан толь юм чинь гээд цагдаад мэдэгдээгүй. Энэ хавиар толио алдсан жолооч нар олон байгаа гэж тэрээр хэлж байлаа. Тус цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн Б.Саруултуяа “Жолооч нар дохиолол хамгаалалт тавиулаагүй, камертай газар машинаа тавиагүйгээс толио хулгайд алддаг. Машинаа ил, хүнд харагдахуйц эд зүйлээ орхисноос хохирогч болох эрсдлийг дагуулдаг. Мөн эд зүйлээ алдсан даруйдаа цагдаад бүртгүүлэх хэрэгтэй. Заримдаа алдсан эд зүйл нь олдчихоод байхад, эзэн нь олдохгүй байх тохиолдол гардаг” гэв. Приус маркийн машины нэг толь 30-40 мянган төгрөг. Энэ төрлийн хулгайг ихэвчлэн 11-16 насны хүүхдүүд бүлэглэн үйлддэг. PC тоглоомонд донтсон хүүхдүүд тоглох мөнгөө олох гэж хулгайлдаг гэж мэдүүлдэг гэнэ.
Сүүлийн үед цагдаа дээр “Хүүхэд нь PC тоглоомонд донтож ном дэвтэр, хувцас, эд зүйлээ хүртэл зарж, хатуу үг хэлэхээр гэрээсээ яваад өглөө” гэсэн гомдол ихээр ирж байгаа гэнэ.
Оройд гардаг зөрч­лүүдийн нэг нь зөв­шөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг PC тоглоомын газрууд юм. Оройны 23:00 цагаас хойш 18 нас хүрээгүй хүүхдүүдийг PC тоглоомын газар оруулахыг хориглодог. Гэтэл биднийг 23:00 цагийн орчим МУБИС–ийн “TINKER” гэх тоглоомын газар ороход тэн хагас нь арван жилийн хүүхдүүд сууж байлаа. Тусгай зөвшөөрөлгүй, тамхины утаа нэвчсэн, шаардлага хангаагүй бохир орчин бүхий подволийн өрөөнд бага насны хүүхдүүд хэдэн арваараа компьютер ширтэн зогсоно. Нэг цаг нь 800 төгрөг, хонож тоглоход 3500 төгрөг. Нэг шөнөдөө 20-30 хүн хангалттай хонож тоглодог гэнэ. Нэг өдрийн орлого нь 400-550 мянган төгрөг. Хүүхдээр нь дамжуулан, эцэг эхийнх нь мөнгийг төвөггүй халаасладаг PC тоглоомын газруудтай цагдаа нар тэмцээд дийлдэггүй гэнэ. VII хорооны хэсгийн байцаагч Б.Сүхбат “Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг ийм төрлийн газруудын толгой компьютерийг нь хураасан ч дахиад илүү компьютер гаргаад ирдэг. Зөвшөөрлийг нь хураасан ч Зөрчлийн хуу­лиараа 50 мянган төг­рөгөөр торгуулаад бу­цаад ажилладаг. Хаалгаа дотроос нь түг­жээд шөнөжин үйл хүүхдүүдийг тоглуулдаг” гэлээ. Сүүлийн үед цагдаа дээр “Хүүхэд нь PC тоглоомонд донтож ном дэвтэр, хувцас, эд зүйлээ хүртэл зарж, хатуу үг хэлэхээр гэрээсээ яваад өглөө” гэсэн гомдол ихээр ирж байгаа гэнэ. Энэ нь өдөр бүр гардаг зөрчлүүдийн багахан хэсэг нь гэхэд түүний ард маш олон асуудал байна. Өөрийн үр, хүүхэд эд хөрөнгөндөө иргэн өөрөө анхаарал тавихгүй бол цагдаад найдаад суувал хохирох магадлал өндөр юм.
М.БААСАНДЭЛГЭР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car