НИТХ-ын төлөөлөгч, “Оюуны Ундраа” группийн захирал С.Амарсайхан Ц.Сандуйн орыг залгаж НИТХ-ын дарга болохоор хэдийнэ биеэ тоогоод эхэлчихэж. Түүнийг маргааш буюу энэ сарын 29-ний өдрийн Нийслэлийн хуралдаанаар дарга болгох эсэхээ шийднэ.
С.Амарсайханыг хэн бэ гэдгийг улс төрийн хүрээнээс гадуурх буюу хотын иргэд төдийлөн мэддэггүй аж. Мэдэх мэр сэр нөхөд түүнийг гар хөлийн хүнээ өссөн нутаг Налайхын Засаг дарга болтол өөд татсан гэдгээс эхлээд улс төрд урагшлах замаа гайгүй сайн зассан фактуудтай нь нэрлэж байна. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 10 жилийн өмнөөс л “Оюуны Ундраа” группийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаад 2012 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. Гэвч С.Амарсайханы хийсэн ажил хэмээн хаяглагдах дорвитой ажил бас үгүй. Чоно борооноор гэдэг намын үйл хэрэг ганхаад ирэх үед албан тушаал, амин хувийн барьцаа ахиулдаг энэ мэт муу зантай бололтой. Ямартаа хэний ч танихгүй нэг группийн Хуулийн хэлтсийн даргыг Засаг дарга болтол өндөрт мандуулах вэ дээ. Мань С.Амарсайханы буянаар нөгөө Ч.Раднаабазар нь байсгээд л нийслэл рүү гүйж Налайхыг жишиг хот болгоно гэх гоё өгүүлбэр цээжилчихсэн элдэв төсөл, арга хэмжээ, уулзалтуудыг үл алгасан гүйх болсон. Мэдээж С.Амарсайханы чиглэл, нөлөө гэж харагддаг нь ил. Горилогч С.Амарсайхан нь Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд өнгөрөгч 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр ажиллаж байгаа юм. Тэгэхээр нийслэлийн мөнгөний авдрыг гартаа атгаж суугаа түүний халаасны хүнд дүүргийн Засаг ноён болох шаанс тохиох нь зүйн хэрэг биз ээ. Нэгэнтээ Засаг болсон “шинэ хүн” Ч.Раднаабазарт Налайх дүүргийг дагуул хот болгоно хэмээн томрох зориг зүрх байх нь тунчиг тодорхой. Тэгэхээр 2020 оны сонгуульд С.Амарсайхан гэгч эрхэм хэрхэн улс төрд өндрөө авахыг Ч.Раднаабазар гэх шинэ Засаг тодорхойлох нь. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилийн хугацаанд тэрбээр Налайхыг С.Амарсайханы вант улс болгох “Татар ажиллагаа”-г гардан хийхээр томилогдсон нь тодорхой.
ЗАЙСАН ТОЛГОЙ С.АМАРСАЙХАНЫ ӨМЧ ҮҮ
Их хүрээ бууриа зассан 1700-гаад оны үеэс л шүтэгдэн хүндлэгдэж ирсэн Зайсан толгойг ухаж данхайсан шилэн барилга сүндэрлүүлсэн эрх мэдэлтэн хэн байв гэдгийг иргэд төвөггүй нэрлэнэ. Оюуны Ундраа группээр овоглосон С.Амарсайхан нийслэлийн хараа хяналт сул, харьяалах эзэн тодорхойгүй хэсгүүдэд барилга барьж хөрөнгө оруулснаар “Оюуны Ундраагийнх” хэмээн нэрлэгдэж эцэстээ эзэн суудаг тактиктай. Энэхүү барилдаа ид амтшиж яваа залуу хөрөнгөтөн. Үүний тод жишээ Зайсанг сэтэлж барьсан барилгаас эхлээд Налайх дүүрэгт босгосон тэдний нэршилтэй барилга байгууламжууд. “Сайн номун” нэртэй хийдийг тус дүүргийн “зүрхэнд” сүндэрлүүлж асан бядтай тэрбээр дүүгээ хийдийн хамбаар суулгаж, бас болоогүй Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилд сэвхийтэл нь татаад амжсан. С.Амарсайханы дүү С.Нэргүй хамба гэхээр Налайхчууд андахгүй. Нийслэл төдийгүй Монгол хүн бүрт хамаарах түүх соёлын үнэт өв, томоохон дурсгалт газрын хэвлий рүү улайран дайрч ухан сэндийчсэн түүнд Зайсан толгойг хэн өмчилж өгөв. Ганцхан энэ асуултыг асуухад л хариулт нэхэх мянга мянган асуулт араас нь хөвөрнө. Ийм л эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй нөхөр Нийслэл гэх том айлын хойморт суучих нь хэр оновчтой бол. Улс төр дэх угшлийг нь хөөвөл У.Хүрэлсүхийн хүн гэгддэг ч юманд учир суманд гичир байх ёстой биз ээ. Ц.Сандуйн суудлыг түүнд зэхэх нь улс төр дэх ургийн модыг улам бүр сагсайлгахад том нэмэр болно. Тэгэхээр У.Хүрэлсүхийн багт нийслэлийг “базах” С.Амарсайханаас өөр хүн байж л таарна. Эс бөгөөс Ц.Сандуй шиг байсгээд л “У.Хүрэлсүхээ С.Амарсайхан чинь болохгүй байна” гээд чихийг нь халууцуулж нэрийг нь харлуулах вий дээ.
niigmiintoli.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (October 02, 2017 5:07:14 pm )
Юу яриад байгаан бэ Хүрэлсүх Оюуны ундраагийхан чинь нэг бүлэглэл болсоныг мэдээгүй сэтгүүлч байдаг юм уу шадар сайд болход нь өрөөгөөр нь дүүрэн Оюуны Ундраагийн бэлэг сэлт дүүрсэн гэдэг биз дээ тийм болохоор МУ-г дээрх хүмүүс удирдах нь тодорхой болсон
-
вьт (October 02, 2017 7:08:40 pm )
Энэ хөлсний бичээчийн захиалгат гүтгэлэг байна. Зайсан толгойн хавиар нуль шээс баас байсныг тохижуулж сайхан бүтээн байгуулалт хийснийг харлуулах санаатай хүмүүсийн захиалга байна.
-
Anonymous (October 02, 2017 7:51:23 pm )
Zaisan tolgoi baishin tolgoi bolood udaj bna, tuuhen dursgalt gazriig zovoh yumgui uhaad orond ni shavaanii shavar baishin barisan hun hotiig bol tiim l bolgono!
-
Хммм (October 02, 2017 9:59:34 pm )
Тийншдээ энэ гэж нөхөр хаана хууль бус юм бн тэнд далжиганаж яваа харагддаг. Их сагсуу өөдгүй сандуйгаас хамаагүй дор амьтан. Хүрэлсүх дурак женкогийн гар хөл болж намынхаа аль чадалтай хүмүүсийг зайлуулах гэж улайрч бн. ЕС болоод юу л дээрдүүлэхэв боловсрол дутуу рекет маягийн эзэдтэй болвоо хөөрхий монгол төр!!!
-
Төрдөө хууртдаг иргэн (October 03, 2017 10:12:47 am )
МАН-д гайгүй шиг тулхтай,элдэв асуудалд нэр нь холбогдоод байдаггүй,ядаж л царай зүс нь аймшигийн биш хүн олдохгүй л байгаа юм байх даа!!! М.Энхболдын ангийн хүүхэд ч гэлүү энэ үзэмж муутай хар авгайгаар яаж хурал даргалуулах гээ вэ!!!таминээ!!! Арайл өөр сонголт алга уу!!!!!!МАН -н хаан??? Нийслэлийн өдөр тутам оволзож байдаг ажилыг энэ товаришууд ёстой байхгүй болгож байна даа!!! Нийслэлчүүд та бүхэнд аль хэдийн дүнгээ тавьчихсан шүү!!! Одоо бүгдийг чинь огцоруулах л үлдлээ дээ!!!МАН-н хаан яана даа!!!яана!!!
-
tuya (October 03, 2017 11:35:50 am )
YU NI HIIJ BOLOHGUI GEJ Hurelsuhee sain ajillaarai ard tumen chamd itgej bgaa shuu humuusiin heleed bicheed bgaa zuiliig bas sain anhaarch bgaarai amjilt husiye
-
Moba (October 03, 2017 5:52:42 pm )
Zorgooro bichih yumdaa hiij buteej baigaagaa muuldagni l manaihnii yerdiin uzegdel boljee!!!!
7 Comments