antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2017 Comments are off

Монгол улс 500 гаруй тахьтай болжээ

нийтлэсэн Admin
Монголд тахь нутагшуулсны 25 жилийн ой энэ жил тохиож байна. 1800-гаад оны үед Европод Украйны тарпан хэмээх зэрлэг адуу устсанаар хүн төрөлхтөн нэгээхэн зүйл ч зэрлэг адуу үлдсэнгүй хэмээн бүрэн итгэжээ. 1878 онд Польшийн аялагч Николай Михайлович Прежевальский Төв Азийг судлах аяллаас ирэхдээ Монгол нутгаас нэгэн шинэ зүйл зэрлэг адууны сураг гаргасан байна. Шинэ зүйл зэрлэг адууны бүдэг сураг явсаар биежиж жинхэнэ зэрлэг адуу болохыг нь тодорхойлоход барууны орнууд Монголын говьд мэргэжилтнүүд илгээж, нутгийн малчидтай хамтран 1896-1903 онд тахийн 88 унага барьж, 53-ыг нь Европод эсэн мэнд хүргэжээ. Үүнээс 13 нь үр төлөө өгч өдгөө дэлхийн 30 гаруй орны 100 орчим амьтны хүрээлэн, байгалийн нөөц газруудад байх 2000 гаран тахийн эх үндэс нь болжээ. 1970-аад оноос дэлхийн амьтны хүрээлэнгүүд тахийг судлан хамгийн цэвэр цусны азарга, гүүг хайж олоод  Герман-Голландын хил дээрх тусгай хамгаалалттай таван газарт шилжүүлэн өсгөн үржүүлж унагыг нь 4-5 нас хүрмэгц Монгол руу тээвэрлэснээр Монгол нутагт тахь сэргээн нутагшуулах ажил эхэлжээ. Хамгийн анх 1992 онд 16 тахийг Төв аймгийн Хустайн нуруу, Говь-Алтай аймгийн Тахийн талд тээвэрлэн авчирсан байна. Түүнээс нэлээд хожуу буюу 2004 он Завхан аймгийн Хомын талд тахийг нутагшуулснаар Монголд гурван газар тахь сэргээн нутагшуулах болсон байна. Энэ хугацаанд Монгол Улс нийт 500 гаруй тахьтай болжээ. 1960-1996 оныг хүртэл “Байгальд устсан” хэмээх ангилалд багтсан тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулж, 2008 онд “Устаж байгаа”, 2011 онд “Устаж болзошгүй” гэх ховордлын хоёр ч зэрэглэл бууруулсныг олон улсын судлаачид онцлов. Учир нь тахь хэмээх дэлхийн сүүлчийн, цорын ганц зүйл зэрлэг адууг мөхлийн аюулаас авран хамгаалж, сэргээн нутагшуулан тус бүрдээ үржлийн бодгаль нь 50-иас дээш, нийт тоо нь 250-иас их, 10-аад популяци бий болгохыг зорьж Монголд гурав, Хятадад гурав, Казахстанд нэг, нийт долоон газарт сэргээн нутагшуулах хөтөлбөрийг эхлүүлсэн байна. Үүнээс Монголд тахь сэргээн нутагшуулж буй гурван газрын тахь нийлээд үржлийн бодгаль нь 150-иас дээш, нийт тоо нь 500-гаас их, Хустайн нурууны 320, Тахийн талын 170 гаруй тахь нэг ч хашаа хороогүйгээр байгальд сул чөлөөтэй бэлчиж, өөрийн энергийн зөв зохицуулалттайгаар улирлын хатуу ширүүнийг даван туулж байна. 1970-аад оны үед бүрэн устаад байсан зэрлэг адууг манайд сэргээн нутагшуулах ажилд багагүй хувь нэмэр оруулсан газрын нэг нь Чехийн Прага хотын амьтны хүрээлэн. Тус  хүрээлэнгийнхэн 2010 оноос өдгөө хүртэл Монголд 23 тахь тээвэрлэн авчирч, 19- ийг нь Говийн их дархан цаазат газарт, бусдыг нь Хомын талд нутагшуулаад байна. Зөвхөн тээвэрлэн авчраад зогсохгүй амьдрах орчныг нь сайжруулахад хөрөнгө оруулж буй юм.
Б.Мөнх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car