Авлигатай тэмцэх газар гэгч сүржин нэртэй байгууллага хаалгаа нээсэн цагаасаа хойш өдийг хүртэл хоёрхон хүнд хариуцлага тооцжээ. Гэтэл Монгол Улс авлига ихтэй улс орнуудын жагсаалтад жил ирэх бүр хойшлоод байдаг нь сонин юм шүү…
Үнэндээ хариуцлага тооцох ч юу байхав, шоронд хийхээс нэлээн наагуур, байцаалт авахаас арай цаагуур л “юм” болгосон гэдэг. Ганцхан энэ үзүүлэлтээс харахад л манай улсад хууль дүрмийн хэрэгжилт мэтийн дэмий зүйл яриад ч хэрэггүй гэдэг нь тодорхой.
Харин одоо бүр эрх мэдэлтнүүд ард түмнээ илт дээрлэхдэг болжээ. Сонгуулийнхаа шинэ хуулийг он гарангуут зөрчиж эхэлсэн улстөрчид одоо бүр цагаандаа гараад байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд УИХ-ын гишүүн Кёкшюүзан Батбаяр сар шинийн барилдааны үеэр суваг бүрээр цацагдах тэр торгон мөчид ахмад бөхөд өөрийн биеэр иж бүрэн гэр гардуулж даапаалав. Бас л сэргэлэн нөхөр шүү. Өнгөрсөн сонгуулиар ядуу өрх ихтэй Сонгинохайрхан дүүргийн иргэдэд яаж молиго үмхүүллээ дээ.
Гэтэл сонгуулийн шинэ хуулиндаа гэр орон, таваг шанага байтугай цаг тооны бичиг ч тарааж болохгүй гэсэн заалт бий. Товчхондоо бол үнэ бүхий зүйл л дээ. Ийм учир уламжлалт сар шинийнхээ баяраар ахмадуудад ч хадаг дэлгэж болохгүй гэсэн хатуу заалтыг тусгасан тухай сайд, дарга, гишүүн, туслах гэлтгүй өдөр, шөнө өглөө үдэшгүй ам уралдуулан дэмийрч суусан юмдаг. Хэрэв энэ хуулийг зөрчвөл яана яана ч гэлээ…? Би лав нэр дэвшигч, УИХ-ын гишүүнийг үнэ бүхий зүйл тараасан тухай алтан хошуу хүргэвэл тухайн зардлыг 10 дахин нугалж авна гэдгийг л мартахгүйгээр тогтоож авсан юм. Тэгэхээр би хууль үйлчилдэг оронд амьдардаг байгаад Сүмоч гишүүн хэлсэн амандаа хүрдэг эр мөнсөн бол өдийд иж бүрэн 10 монгол гэртэй болно гэсэн үг. Гэтэл юун 10 гэр өгөх манатай, өмнөх сонгуулийн амлалтаа биелүүлж чадаагүй худалч нөхөр энэ удаад ч гүрийнэ гэдэг нь ойлгомжтой байлгүй.
Мөн шинэ хуулиа Сүмоч гишүүн ганцаараа зөрчөөгүйг та бүхэн мэдэж байгаа.
УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Улсын цолонд ойрхон бөх” ч гэл үү нэг тийм өргөмжлөл, мөнгө хоёрыг сүүлийн хэдэн жил олгодог жишиг тогтоод буй. Энэ шагналаа ч мөн энэ жил аймгийн арслан П.Бүрэнтөгс гэдэг залууд олгож харагдсан. Бас л шинэ хуулиндаа өөрийн нэрэмжит уламжлал болсон тэмцээн уралдаанаа зохион байгуулж болохгүй гэсэн тухай чихтэй бүхэн сонссон байхаас зайлахгүй. За яах вэ уламжлалт шагнал гэж бодоод өргөмжлөл, хадаг нь дүүрчээ үнэ төлбөргүй гэж саная. Харин хамт гардуулсан дугтуйнд нь сая төгрөг байсан юм шүү дээ. Тэгэхээр мөн л хууль үйлчилдэг, гишүүд нь энэ мэт ард түмнээ даапаалдаггүй улс оронд амьдарч байсан бол 10 сая төгрөгтэй гэсэн үг.
Хууль нь ийм юм чинь нэхэл дагал болсон ч буруутах зүйлгүй. Гэтэл Х.Баттулга гишүүн энэ хоёрынхоо хажууд яаж цэвэрхэн тоглов?
“Шударга засуул”-д олгох сая төгрөгөө өөрийнхөө нэрээр биш Женко группээр хаяглаж, туслахаараа биш компанийнхаа менежер, ээж хоёроороо дамжуулан атгуулчихаж чадсан сүйхээтэй.
Ямартай ч ирэх сонгууль ямар болохыг УИХ-ын гишүүд иргэний эр зориг гарган ард түмэндээ харууллаа. Тэгэхээр саналын хуудас залгих автомат машинтай байгаад ч шударга сонгууль болно гэдэгт итгэх хэрэггүй болжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 28, 2012 1:47:05 am )
HUVI HUMUUST L UGCH BGA BOLOHOOS YAMAR OLON HUND UGCH BGA BISH HUDLAA GUIVUULJ AN -IIN NER HUNDIIG UANGAH SANAATAI L BAN SH DEE. MAN-IINHAN CHIN BUR TER AYAR NI HUMUUSIIG HAMRUULAAD BGA SURAGTAI BSAN SH DEE. HUDLAA TED NARIIG HELJ CHADAHGUI BJ HOL OCHIJ DONGOS
-
Anonymous (February 28, 2012 9:08:29 am )
bat bayr gvndalai muu lalaruud ahij biti garaasai
-
Anonymous (February 28, 2012 12:49:32 pm )
AN-iin ner hundiig unagah sanaatai guivuulj bna sh de. MAN-iihan mungu ugch namdaa gishuun elsuulj bhad… 30 hun elsuulvel 300000 ugnu geed myangatiin darga nar ni zarlaad yavj bna.
3 Comments