antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2017 38 comments

Ц.Нямдорж Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд болохоос татгалзаж эхэлжээ

нийтлэсэн Admin
УИХ-д 65 суудалтай, эрх баригч МАН-ын IX Бага хурал 9 сарын 25, 26-нд Тусгаар тогтнолын ордонд болсон билээ.
 Уг хурлаар  УИХ-ын дарга, Монгол Ардын Намын дарга М.Энхболдын улстөрийн илтгэл, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн ялагдлын шалтгаанд хийсэн дүгнэлт, МАН-ын 28 дугаар Их хурлын төлөөлөгчийг сонгох журам болон Ерөнхий сайдын нэрийг тодруулах гэсэн дөрвөн асуудлыг тус тус хэлэлцэхээр товлосон байв.
Ингээд  бага хурлын хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт болж, бага хурлын 294 гишүүний 188 нь  Шадар Сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгч,  УИХ-ын гишүүн Н.Энхболд 5, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 101 төлөөлөгчийн санал авсан юм. Ийнхүү Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр болж, өчигдөр эрх баригч МАН түүний нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгад албан ёсоор өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч УИХ-д асуудлыг яаралтай шийдэхийг хүссэн билээ. Үүнтэй холбоотойгоор шинэ томилогдох Ерөнхий сайд Засгийн Газраа хэрхэн бүрдүүлэх вэ? гэдэг асуулт улс төрийн хүрээнд идэвхтэй яригдаж байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар  Монгол Улсын Шадар сайдад УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Энхбаяр нар,
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын Сайдад- УИХ-ын гишүүн Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Гадаад Харилцааны Сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сангийн Сайдад Ч.Хүрэлбаатар гэх мэтчилэн ихэвчлэн “М-Си-Эс”-ийн чиг баримжаатай улс төрчдөөр кабинетаа бүрдүүлэх магадлал өндөр байгаа юм. Тэгвэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаар ажиллахаас татгалзаж эхэлсэн талаар МАН-ын лидерүүд ярилцаж эхэлжээ.
Хэдийгээр М.Энхболдын оронд УИХ-ын даргаар ажиллах сонирхол түүнд бий гэж улс төрчдийн дунд яригддаг нь нэгэнт тодорхой боловч энэ нь түүний сайдын албан тушаалаас татгалзах шалтгаан мөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь УИХ-ын даргыг зөвхөн Үндсэн хууль зөрчсөн гэх мэт хэдхэн үндэслэлээр л огцруулдаг хуультай, тэгээд ч М.Энхболд ажлаа өгөх хүсэлгүй байгаа нь нэгэнт ил болсон юм.
П.Энхмандах
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • 123aa (September 28, 2017 7:13:15 pm )

    зиак, Ниимкаа агаа нь УИХ-ын дарга болох нь дээ, Мийегийнхэн дууслаа, түүнийг дагасан хиймэл дагуулууд будаатай хуурга боловоо, зарим зугтаарай даа, Монголын шорон өвөлдөө хүйтэн ш дээ

  • Ах нь (September 28, 2017 7:54:41 pm )

    Нэмкэ УИХ-ын дарга болох хэрэгтэй!! Цаад Тугал чинь чадахгүй байна шдээ!!!

  • Anonymous (September 28, 2017 8:27:23 pm )

    Нямдорж гуай их хурлын дарга болсон нь дээр энэ эмх замбараагүй хэдэн гишүүдийг эмхэнд нь оруулаад засгийн газартаа хатуухан хяналт тавьж явсан нь зөв.Улс орны хувь заяа ард түмэнд хэрэгтэй.Таньд ажлын амжилт хүсье

  • зочин (September 28, 2017 8:27:48 pm )

    Нямдорж гуай их хурлын дарга болсон нь дээр энэ эмх замбараагүй хэдэн гишүүдийг эмхэнд нь оруулаад засгийн газартаа хатуухан хяналт тавьж явсан нь зөв.Улс орны хувь заяа ард түмэнд хэрэгтэй.Таньд ажлын амжилт хүсье

  • зочин (September 28, 2017 8:34:02 pm )

    Уг нь энэ их сунжирсан гэмт хэргүүд төрийн мөнгийг идэж уусан нуусан улсын асуудлыг шийдхэдч энэ засгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд ч Нямдорж гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд байгаасай гэж олон нийт их хүсч хүлээж байгаа.

  • Anonymous (September 28, 2017 9:37:20 pm )

    УИХ-ын дарга болох хэрэгтэй. Ажилдаа ирдэггүй, гадаад дотоодоор тэнэж явдаг баагийнуудыг байранд байлгаж чадах хүн нь Нямка бөлгөө.

  • ABA (September 28, 2017 10:54:53 pm )

    60 terbumiin uildeluinhee tuluu enhbold uuruu ogtsroh urguduluu ug, taniig ajilaa uguhgui gesen ch ard tumen taniig huleen zuvshuuruhguushde, iim aimaar heregt holbogdson huniig zailuulah huuliin zaalt baihgui gej bodohoor mongoliin huuli erh medeltei hund uilchilehgui bolchihson yum baina

  • tur (September 29, 2017 4:40:55 am )

    60terbum undsen huuli zurchuugui yu?!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Anonymous (September 29, 2017 8:52:48 am )

    Нямка ах УИХ ын дарга болох болтугай. .!

  • оооооо (September 29, 2017 9:52:29 am )

    Эр хүн ийм байдаг байхгүй юу Тэгэхэд хөгшин Тогоо Сайд болно гээд гүйгээд байдаг ичиж үхмээр юм Залуу хүмүүст, эсвэл цэргийн албан хаагчийн төлөө зүтгэсэн Ж.Энхбаярыг БХС болгомоор юм Тогоо чи өрмийг нь идэхгүй шүү Чи ЦАХ -ын төлөө ядаж унгаагүй шүү

  • Ахмад настан (September 29, 2017 9:55:27 am )

    Хэдэн хүүхдүүд Монголын төрөөр тоглож байгааг харж байна!!!

  • Ахмад настан (September 29, 2017 9:55:58 am )

    Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн залуучуудын фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад гэр орноо нураагаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.

  • Ахмад настан (September 29, 2017 9:57:00 am )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

    • Anonymous (October 01, 2017 6:47:09 am )

      Раднаа сэдийг дэмжинэ энэ нямка насаараа л суулаа одоо болно хө

  • Ахмад настан (September 29, 2017 9:57:17 am )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • Ахмад настан (September 29, 2017 9:57:40 am )

    Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Агуу их гүн ухаантан Платон/

  • Ахмад настан (September 29, 2017 9:57:57 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Ахмад настан (September 29, 2017 9:58:25 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.!!!

  • Ахмад настан (September 29, 2017 9:58:50 am )

    Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Америкийн тусгай албадын зохион бүтээсэн фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр манай хоёр их хөрш Орос, Хятад орнууд эрчимтэй ажиллаж байна. Үүний ачаар хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах гайхамшигт эм гаргаж авна гэдэгт итгэж байна.!!!

  • Ахмад настан (September 29, 2017 9:59:06 am )

    Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, дөрвөн жилийн ардчилсан сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, Засгийн газрыг шинээр бүрдүүлэх, УИХ-ыг тараах, УИХ-ын сонгуулийг дахин явуулах гэх мэтээр солиорч хашгачсаар явна.

  • Ахмад настан (September 29, 2017 9:59:21 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Ахмад настан (September 29, 2017 9:59:47 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 27 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.!!!

  • Ахмад настан (September 29, 2017 10:00:06 am )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • Ахмад настан (September 29, 2017 10:00:30 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна. !!!

  • Ахмад настан (September 29, 2017 10:00:45 am )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…

  • Ахмад настан (September 29, 2017 10:01:09 am )

    Огцорсон Засгийн газрын шадар сайд нь Ерөнхий сайд болж л байдаг. Энэ хаанахын ёс вэ? Энэ эрүүл ухаан уу!!! Монголын ард түмнээр ингэж ч тоглох гэж.!!!

  • Ахмад настан (September 29, 2017 10:01:53 am )

    Энэ Монголд Үндсэн хуулийн цэц, хууль, шүүх засаглал гэж байна уу??? Огцорсон Засгийн газрын гишүүн шадар сайд эргээд Ерөнхий сайдад нэр дэвшиж л байдаг. Бурхан миньь энэ юу вэ? Юу үзэх нь энэ вэ?!!!!!!!

  • Ахмад настан (September 29, 2017 10:02:19 am )

    Сайханбилэг Алтанхуягийнхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг, одоо Хүрэлсүх Эрдэнэбатынхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг. Энэ Монгол улсад хууль цааз, шүүх засаглал, шурарга ёс, ёс суртахуун гэж байна уу???!!!!!

  • Ахмад настан (September 29, 2017 10:02:47 am )

    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилох гэж байна. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь цэвэр ариун ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?!!!!

  • Ахмад настан (September 29, 2017 10:07:31 am )

    Огцорсон Засгийн газрын шадар сайдыг Монгол улсын Ерөнхий сайд болгох гэж үхэн хатан зүтгэж байгаа УИХ-ын гишүүдийг, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг, МАН-ын Бага хурлын гишүүдийг, Монгол улсын Ерөнхийлөгчийг Монголын ард түмэн гэр орондоо, үйлдвэрийн цехдээ, ажлын газартаа далдуур шоолон инээж байна.

  • Ахмад настан (September 29, 2017 10:08:25 am )

    Огцорсон Засгийн газрын шадар сайдыг Монгол улсын Ерөнхий сайд болгох гэж үхэн хатан зүтгэж байгаа УИХ-ын гишүүдийг, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг, МАН-ын Бага хурлын гишүүдийг, Монгол улсын Ерөнхийлөгчийг Монголын ард түмэн гэр орондоо, үйлдвэрийн цехдээ, ажлын газартаа далдуур шоолон инээж байна, зарим нь хараан зүхэж байна.

  • miigaa (September 29, 2017 11:20:15 am )

    нямдорж УИХ дарга болоод дэг журманд оруулах хэрэгтэй ЭНХБОЛД чадахгүй бна ш дээ

  • miigaa (September 29, 2017 11:22:10 am )

    сайханбилэгийг шалгах хэрэгтэй хэрэг хуучирдаггүй

  • Anonymous (September 29, 2017 3:18:58 pm )

    Энэ чадвартай улстөрчид УИХ дарга л тохирно

  • ХУУЛЧ (September 29, 2017 4:51:20 pm )

    НЯМДОРЖ ХУУЛЬЗҮЙН САЙД БОЛЖ ЭНЭ ЗАМБАРААГҮЙ ИДЭЖ УУСАН ХЭРЭГТЭЙ ХУЛГАЙЧДЫГ БААСЫГ НЬ ШУВТАРАХ ХҮН ҮҮНЭЭС ӨӨР ХЭНЧ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА?? НЯМКАА ХУРДАН АЖИЛАА ХИЙ?МОНГОЛЧУУД ШААРДАЖ БНА??? ХЭР ШУДРАГАА ХАРУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ???

  • Anonymous (September 29, 2017 8:32:22 pm )

    Nyamdorj Hurliin Darga bolj Turiin deg jurmiig bandaasht bandaashgui nuhduuded zaaj uguh heregt

  • Горьд (October 01, 2017 6:49:08 am )

    Нямка одоо болноо г ийгүүлсэн юм алга л байна насаараа л суулаа

  • иргэн (October 01, 2017 10:07:03 pm )

    Мэдээж улаан гуайг урвагч гэдэг хүн хамт нэг танхимд ажиллах дургүй байх нь ойлгомжтой

antalya rent a car