antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2017 7 comments

Номингийн “НЭГ ТӨГРӨГ”-ийн луйвар

нийтлэсэн Admin

Анх 2006 онд Баянгол дүүрэгт дэлгүүрээ нээж ажлын гараагаа эхэлж байсан “Номин Холдинг” компани ердөө 11 жилийн дотор 32 салбартай болтлоо өргөжжээ.

Өдгөө Номин супермаркет, Номин даатгал, Номин фэйшн, Номин констракшн зэрэг төрөл бүрийн салбарт хүч үзэж буй тус компани ийм богино хугацаанд амжилт олсон нь бахархмаар зүйл мэт. Гэвч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас үйлчлүүлэгчдийнхээ дунд харилцааны соёл муутайгаас эхлээд үйлчлүүлэгчдээ хохироодог гэсэн асуудал байнга дагах болсон байна. Сүүлдээ иргэдийн гомдол улам нэмэгдэж, ШӨХТГ-т иргэд тэдний луйврыг илчлэх болсон билээ.

Жишээлбэл, 2013 онд “Номин”-гийн хороолол дахь салбар хэрэглэгчдэдээ бутархай мөнгөний хариулт өгөхгүй байгаа зөрчил илэрч албаныхан үүнийг удирдлагуудад нь анхааруулсан ч огт тоосонгүй. Улсын их дэлгүүр дэх “Номин” супермаркетад мөн л бутархай мөнгөний хариулт өгөхгүй байгааг хэрэглэгчид мэдээлжээ. Тухайн үед яагаад бутархай мөнгийг хүмүүст хариулж өгөхгүй байгааг тус салбарын зохион байгуулагчаас тодруулахад “Харилцдаг банкинд нэг, тавтын дэвсгэрт тасарсан. Монголбанкнаас бага хэмжээгээр нийлүүлж байгаа гэсэн” хэмээн товчхон хариулсан байдаг.

Харин энэхүү зөрчлөө арилгахгүй байсаар тус компанийг 10 сая төгрөгөөр торгож байсан удаатай.

Гэвч иргэдийн гомдол тасрахгүй хэвээр л байна.

Манай улсад 2016 оноос НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуй, албан байгууллага, хувь хүн худалдаж авсан, зарсан бүтээгдэхүүнээсээ тодорхой хэмжээний татвар төлөх болсон. Харин үүнийг тус компани тун овжноор ашигладаг болохыг нэгэн иргэн дэлгэж тавьж байжээ.

Тэрбээр “НОМИН” их дэлгүүрийн үйлчлүүлэгчдэдээ өгдөг хямдралын карт нь яг үнэндээ хууран мэхлэлт юм байна. “Номин” дэлгүүр хямдруулдаг биш та өөрөө илүү төлбөр “НОМИН”-д төлж, дараа нь хямдрал хэлбэрээр тэр мөнгөө зарцуулдаг бололтой” хэмээн өөрийн худалдан авсан барааны баримтыг дэлгэсэн байв.

Иргэд “Номин”-оос бутархай мөнгөний хариултаа авалгүй, дээр нь 8-10 төгрөг нэмж төлдөг гэсэн үг юм. Жишээлбэл, Номин супермаркет, “Терранова”, “Can Do” зэргийн бараанууд үргэлж нэг төгрөгөөр буурсан байдгийг та анзаарсан байх.

Бидэнд нэгэн хэрэглэгчийн “Номин” супермаркетаас худалдан авалт хийсэн баримт байна.

Тэрхүү баримт дээр хэрэглэгч 2017 оны 09 дүгээр сарын 14-нд Номин супермаркетаас 30952 төгрөгөнд бараа авсан байв. Үйлчлүүлэгч кассанд 31000 төгрөг тушаасан бөгөөд хариулт нь 48 төгрөг байв. Харамсалтай нь “Номин” супермаркет 40 төгрөг хариулж өгсөн байх юм.

Энэ мэтчилэн иргэд 1-8 төгрөгийг мөнгө гэж үзэлгүй хариултаа үргэлж дутуу авдаг, эсвэл илүү төлдөг олон мянган тохиолдол бий.

Зөвхөн нэг л иргэнээс найман төгрөгийн ашигтай ажиллаж байхад үүнийг олон мянгаар үржүүлбэл хэд болох вэ? Овжин ч гэх үү энэ аргаа хэрэглээд “Номин” компани нэлээд удлаа. Цаашид ч энэ маягаараа ажилласаар байх биз. Магадгүй аравхан жилийн дотор 32 салбартай болтлоо өргөжсөний зөвхөн нэг шалтгаан нь энэ ч байж болох юм.

“Номин” нэг төгрөгийн хариулт өгсөн ч түүгээр ямар ч зүйл худалдаж авах боломжгүй. Харин олон нэг төгрөг хуримтлагдахаараа хэдий хэмжээний мөнгө болж болох вэ? Мөн барааны үнээ 5000 биш 4999 гэж бичсэнээр татвараас бага багаар бултах гэсэн тун зальжин арга хэмээн олон нийт үзэж байна.

Эх сурвалж: www.serelt.mn
Б.Энх


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (September 28, 2017 5:56:53 pm )

    Би Номингийн салбар дэлгүүрээр үйлчлүүлэх дуртай. Харин ч тэднийхээс бараа материал авсан байхад НӨАТын баримтаа бүртгүүлэхэд бүгд орсон бдг.Бусад том том барааны дэлгүүр одоо болтол НӨАТ-ын баримт өгөхгүй л байгаа шүү дээ. Ганц татвар сайн итлдөг компаниа дандаа муучлах юмаа. 1 төгрөг хариултанд аваад яахын огт хэрэг болдог газар байхгүй шдээ. тэгээд ч Номин зөндөө л сайн үйлс хийж байна даг.

  • ЗОЧИН (September 28, 2017 8:31:37 pm )

    Номин их муу луйварчин дэлгүүр. Хугацаа хэтэрсэн тараг их байдаг. Юм нь дандаа хугацаа хэтэрсэн. хугацаа нь хэтэрэх дөхсөн байдаг Худлаа үнээ буулгапаг. Хямдрал гэж худал хэлдэг.

  • Anonymous (September 28, 2017 8:51:50 pm )

    hyamdral bol hudlaa..odoo baraaniihan uniin zurgiin avaad shine jiliin hyamdralaar ni haraarai..unee esgood buzaagaad huuchin une deeree avaachin

  • Engee (September 29, 2017 10:01:37 am )

    Tvr sees gor

  • Чансаа (September 29, 2017 10:37:43 am )

    Баян ядуугийн ялгааг хамгийн ихээр гаргаж байгаа байгууллага Номингоос өндөр үнээр авсанснаас Тухайн барааг нь нарантуулаас авсан нь дээр Манайхан гэж салбадай зангаараа эднийхэр болон бусад үнэтэй салыаруудаар үйлчилгээ авч байвал нэр хүндийн баталгаа гэх тэнэгүүд

  • 2017 (September 29, 2017 3:34:28 pm )

    ali 2014 onii barimt bna shdee svvliin veiin medee tawildaa ta nar hvn muulahdaa amaa uraldaad muulah yumaa hiih yumaa olj yadsan amitad muulan muulan oroh shaardlaga bga yumuu bolichin bizdee

  • irgen (October 01, 2017 8:24:19 pm )

    luivarchid bna, shyyhed ogooch

antalya rent a car