antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2017 6 comments

Хүүхдийн сурах эрхийг зөрчсөөр байх уу

нийтлэсэн Admin

Хичээлийн шинэ жил эхлээд сар болоогүй байхад багш нар хоёр ч удаа ажил хаялт зарлалаа. Тодруулбал, багш нар дэлхийн жишигт нийцүүлж, цалингаа 1.6 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд буй. Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар 30 хувиар нэмэх чиглэлд ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн. Гэтэл багш нар үүнийг хангалтгүй гэж үзэж удаа дараа ажил хаяв. Багш нар эхний удаа сануулах байдлаар ажил хаялт зарлаж,сурагчид хоёр өдөр хичээлдээ явж чадаагүй. Сурагчид хичээл тасалбал багш нараасаа банга хүртэж, зэмлүүлнэ. Гэтэл багш нар өөрсдөө үе үе ажлаа цалгардуулж, нийгмийг бужигнуулж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт зарласан ажил хаялтад улсын хэмжээнд 654 сургуулиас 384, 867 цэцэрлэгээс 286 нь оролцсон. Харин энэ сарын 26-нд зохион байгуулсан ажил хаялтад дээрх тоо нэмэгдэж нийт сургууль, цэцэрлэгийн 80 орчим хувь нь нэгдсэн. Хэрэв багш нар Засгийн газартай тохиролцож чадахгүй бол ирэх сарын 10- наас хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байна. Багш нарын нийгмийн асуудал чухал. Тийм учраас тэдний цалин бага, нэмэгдүүлэх шаардлагатайг аль аль талдаа хүлээн зөвшөөрдөг. Угтаа бол багш нарын цалинг нэмэгдүүлэхгүй гээгүй, нэмэх боломжгүй гэсэн хариулт Засгийн газраас өгчихөөд байгаа. Шалтгаан нь ОУВС-гийнхны тавьсан болзолтой холбоотой. Гэтэл энэ асуудлыг багш нар ойлгохыг хүсэхгүй байна уу, эсвэл ойлгосон ч хамаагүй гэж үзэв үү. Дөргүй бух шиг зүтгэж хэд хэдэн удаа ажил хаялаа. Үүний цаана хүүхдүүдийн сурах эрхийг зөрчиж, хичээл нь хоцрогдоход хүрчээ. Ямар нэгэн тэмдэглэлт баяр ажлын өдөр тохиоход тухайн өдөр бүх нийтээр амарчихаад дараа нь тэр өдрийн хичээлээ нөхөж ордогсон. Гэтэл энэ удаа багш нар энэ талаар үг цухуйлгахгүй байгаа нь харамсалтай. Цаашлаад хэрвээ багш нар хугацаагүй ажил хаялт зарлах нөхцөл байдал үүсвэл эцэст нь сурагчид хохирох нь мэдээж. Эдийн засаг хүнд, төр засаг тогтворгүй байхад ажил хаяж байгаа нь багш нарын ёс зүйд хэр нийцэж байгааг бодох л хэрэгтэй. Төрийн албан хаагчдын цалинтай харьцуулахад багш нарын авч байгаа цалин тийм ч чамлахааргүй. Зөвхөн багш нар л цалингийн зээлтэй, авсан хэдэн төгрөг амьдралд нь хүрэлцдэггүй, өрөнд баригдсан гэдэг нь ташаа ойлголт юм. Шударгаар хэлэхэд, тэд ямар нэгэн баяр болоход хоолны мөнгөөр тасардаггүй. Хонхны баяр, багш нарын баяр гээд өөрсдөд нь хамааралтай тэмдэглэлт баяр ёслолоор эцэг, эхчүүдээс багагүй бэлэг сэлт авдаг нь худлаа биш. Гэтэл өнөө маргаашгүй цалин нэмэх шаардлага тавьж, нэмэх нэмэхдээ бодит байдлаас тасарсан тоо нэхэж ажил цалгардуулах боллоо. Хэрэв Засгийн газартай тохиролцоонд хүрэхгүй, хугацаагүй ажил хаяхад хүрвэл сургалтын программд гажуудал үүсч, улирлын амралт, улсын шалгалтын тов ч өөрчлөгдөж болзошгүй зэрэг сөрөг үр дагавар гарахыг эрх биш багш нар гадарлаж баймаарсан.

М.ЭНХ

Unen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (September 28, 2017 12:28:51 pm )

    Эндээс хамгийн их хохирч байгаа нь хүүхэд. Хүүхэд сурах эрхтэй. Эрхийг нь хамгаалдаг байгууллага одоо дуугарч багш нарт хариуцлага тооцох болоогүй юу. Хүний эрх ярихаараа хийсвэр яриад байдаг хүмүүс ажлаа хийнэ байгаа

  • Зочин (September 28, 2017 1:58:55 pm )

    Энэ жилийн хичээл ч сурах бичиг ч байхгїй багш нар ч байхгїй боловсролын систем дампуурсан юм биш її хїїхдїїд минь яана даа 21 зуун шїї дээ яаралтай сайд дарга нараа томилож багш нараа арга хэмжээ авахгїй бол хариуцлагыг нь хїїхдїїд їїрээд дуусах нээ та минь………………………………?

  • зочин (September 28, 2017 4:07:31 pm )

    1. Монголчуудыг дампууруулах ажлыг боловсролоос нь эхлэх гэсэн атгаг санаатны гар хөл болж золиосонд нь хүүхдүүд хохирч байна.
    2. Багш нарын хамаг зовлон бэрхшээл амьдралынх нь нөхцөл байдлыг олон нийт, шавь нарт нь 1995 онд эхний удаа, 2017 онд 2 дахь удаа дэлгүүлж нэр хүнд үнэлэмжийг нь унагаж байна.
    3. Багш мэргэжил эзэмшигчид нь дээд сургуулийн хуваарь авагчдын доод түвшнийхэн \хуваарьгүй үлдэж байхаар авъя даа гэсэн\ ихэнх нь болсон учраас ухамсрын доройтол, оюуны хоосролд орсон нөхөд нохдыг дагаж хуцах нь амархан болоо юу даа гэсэн мэдрэмж төрж байна. Шинэчлэлийг боловсролоос, багш нараасаа эхлэх хэрэгтэй. Энэ бол онцгой байдал

  • зочин (September 28, 2017 5:21:48 pm )

    Багш нарын цалинг нэмэх шаардлагатайг ойлгож байна. Бололцоогоороо нэмэх хэрэгтэйв Гэхдээ 30 хувиар нэмэх асуудлыг тавихаар үгүй заавал 1,6 саяд хүргэ гээд ажил хаяж байгаа нь нэг юм хэлээд байна. . Алтанхуягийн ЗГ-ын үед цалин нэмэхгүй, юмны үнэ өсдөг гээд цалин нэмээгүй. Үнэ өсдөгөөрөө өссөн. Тэр үед багш нар амаа үдүүлсэн юм шиг дуугуй байсан. Энэ засаг цалин нэмэхгүй гээгүй. Тэр цалин нэмүүлэх түр хороо ч гэлүү хэдэн хүн хэний хутганы үзүүр болж яваа юм бол доо

  • ЗОЧИН (September 28, 2017 8:43:41 pm )

    Заавал өндөр цалинтай багш нараар юугаа хийх вэ. Тодорхой цалин авч ажлаа хийх гэснийг нь сонгон шалгаруулж ажиллах хэрэгтэй. Солонгостоо очоод ажил хийж тэр их цалингаа аваач. Монгол улс их өртэй байна. Багш нар та нар хүүхдийг хохироож болохгүй шүү.

  • ЗОЧИН (September 28, 2017 8:48:42 pm )

    Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаа одоо ажлаа хэрэгжүүлээч.Даварсан багш нарыг ажилдаа хариуцлагатай байлгаач. Цалинг тодорхой хувиар нэмж л таараа шүү дээ. Төр засаг худалч биш гэдгийг анхаар. Нэг мөсөн хүн бүрт их мөнгө хаанаасаа гаргаж өгөх вэ дээ. Багш нарын ухамсар их дорой байна. Ийм хүмүүсээр хичээл заалгасан хүүхдүүд ямар олигтой хүмүүжих вэ. Бодож үзээч.

antalya rent a car