antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2017 17 comments

Дан дээлтэй “даарч” суугаа нь хэн хэн юм бол…

нийтлэсэн Admin

Сэвэлзүүр салхитай намын хонгор өдрүүд үргэлжилж байгаа ч “давхар дээл” өмсөх сонирхол хүсэл, тэмүүлэлтэй олон хүн төрийн ордноор хөлхөж байгаа гэнэ. Дан, давхар дээл гэсэн хэллэг улстөрд орж  ирэхдээ албан тушаал, тодруулбал УИХ-ын болон Засгийн газрын гишүүнийг хавсран хаших утга илэрхийлдэг болсныг уншигч та юу эс андахав.

Хэдхэн хоногийн дараа шинэ Засгийн газар байгуулагдана. Энэ бол мөнөөх дан дээлтэй “даарч суугаа” нөхдөд бол үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх агшин.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдсан ээлжит бус чуулган дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Сайдын 17 суудалд 65-уулаа багтахгүй болсон учраас одоо ингээд  сууж байна. Юу үнэн, энэ үнэн” гэж хэлж байсан. Яг үүн лүгээ одоо сайд болох гэсэн цаагуур наагуур санаатай хүн болон байгаа. Ялангуяа Засгаа огцруулах бичигт гарын үсэг зурсан, үүний төлөө кнопоо дарсан гишүүд  аяганыхаа хариуг эргэж нэхнэ.

Гэхдээ ач хариулах боломж хязгаартай. Ерөнхий сайдад дэвшээд буй У.Хүрэлсүх МАН-ын бага хурлын үеэр 16 сайд, үүнээс ерөнхий чиг үүргийн 5, чиглэлийн 8, нийт 13 яам бүхий Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалж үлдэх бодолтой байгаагаа намынхандаа хэлсэн. Эдгээрээс ерөнхий чиг үүргийн таван яамны сайдыг УИХ-аас сонгох боломжтой байх. Ер нь ийм нэг жишиг яваад байгаа.

Харин шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар дуулдаж, яригдаж байгаа сураг ажгийг сонсвол ихэнх сайд УИХ-аас “товлогдоод” байна. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдад Ч.Улаан, Ж.Энхбаяр нар,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд  Монгол Улсын Сайдад- УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар, Гадаад Харилцааны Сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,Т.Аюурсайхан, Сангийн Сайдад Ч.Хүрэлбаатар, Барилга Хот Байгуулалтын Сайдад УИХ-ын гишүүн Б.Батзориг, Эрчим Хүчний Сайдад Ц.Даваасүрэн нарын нэрс урьдчилсан байдлаар яригдаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Өөр нэг эх сурвалжид дурдснаар БОНХ-ийн сайдаар Ц.Гарамжав, Хууль зүй дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Боловсролын сайдад Н.Учрал нарын нэр дуулдаж байна. Үүний цаана сайд л болж байвал юуных ч хамаагүй гэсэн яриа хөөрөөтэй хүн ч байгаа юм байх. Тэд бүгдээрээ УИХ-ын гишүүд.

Гэхдээ  сайдуудын энэ сураг одооогоор аль нь ч албан ёсны бус. Эх сурвалж, мэдээлэлд ойр байдгаараа хэвлэлийнхэний хийсэн таамаг нь энэ байх. Гэхдээ энэ таамаг тийм ч их хол зөрөхгүй л болов уу. Ингэхдээ дараагийн сайдуудыг гарын үсэг зурсан 33-аас эрэлхийлж байгаа нь учир шалтгаантай. Одооогоор парламентын гаднаас хэн хэн, хэдэн хүн Засагт орж ирэх нь тодорхойгүй байна. Тэд бол салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдөхүйц лидер байх учиртай. Зарим мэргэжлийн холбоо, ассоциацийнхан салбарын сайд хэн байх шалгуураар санаа бодлоо хэвлэлээр илэрхийлж, хамгийн чухал нь мэргэжлиййн хүн гэж онцолжээ. Тэгэхээр ямартай ч  багшийн мэргэжилтэй хүнийг Эрүүл мэндийн сайдаар, инженерийг Боловсролын сайдаар томилж онигоотохгүй байх.

Үүнтэй зэрэгцэн олон нийтийн цахим сүлжээгээр ч хоёрдугаар ээлжийнхний хөнгөн пиар харагдаад эхэллээ.

Өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэрээ давхар дээл болон дэд  сайдуудын асуудлыг удирдах зөвлөл дээрээ нухацтай ярина гэдгээ илэрхийлсэн.  Учир нь иргэдийн хувьд хамгийн таалагддаггүй,намыг муухай харагдуулдаг нь энэ хоёр. Ялангуяа дэд сайдуудын хувьд. Олон нийтийн зүгээс  байнга шүүмжлэл дагуулдаг ийм асуудлыг заавал байлгах гэж зүтгүүлэх нь зөв шийдэл биш гэдгийг намын гал тогооны хүн өчигдөр онцолж байна билээ.

Аливаа юм анхнаасаа таньж мэдрэгдээд эхэлдэг. Энэ зарчим У.Хүрэлсүхийн Засгийн газарт бас үйлчилнэ. Юу гэвэл улс төрд нэг амтай байх ёстой. Өчигдөр ярьснаасаа өнөөдөр буцаж болохгүй. Энэ нь шинээр томилогдох сайд нарт бүр ч хамаатай. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барих үеэр “Би сайд болохгүй” гэж байсан нөхдүүд өнөөдөр сайд болно гээд явж байгаа нь сошиал орчинд хамгийн их шүүмжлэл дагуулж байна. Улстөрч хүн “нэг амтай” буюу худал ярьдаггүй байвал тэр эерэг имиж илэрхийлэл нь болно. У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүнд ч бас үүнээс хамаарна. Иргэдийнхээ итгэлийг тээж, дэмжлэгийг хүлээж явъя гэвэл худал яригчдаас хол явах нь өлзийтэй. “Мэргэжлийн” гэдэг утгаараа өмнөх Засгийн газар анхнаасаа иймэрхүү шүүмжлэлд өртөж байсныг мартаагүй байх.

Би сайд болохгүй гэсэн нөхөд одоо эргээд сайд болох дээрээ тулбал “Эх орны дуудлага, эсвэл улс орны хэрэгцээ шаардлагын улмаас” гэхчлэн  сайхан үгээр халхавч хийж, өөрийгөө“төрд хэрэгтэй зайран”-гийн дүрээр харуулах гэнэ. Эх орон хэнийг нь дуудаж, хэнийг нь орхих ёстой байсныг цаг хугацаа харуулна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • зочин (September 28, 2017 10:46:49 am )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 28, 2017 10:47:15 am )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…!!!

  • зочин (September 28, 2017 10:47:39 am )

    Огцорсон Засгийн газрын шадар сайд нь Ерөнхий сайд болж л байдаг. Энэ хаанахын ёс вэ? Энэ эрүүл ухаан уу!!! Монголын ард түмнээр ингэж ч тоглох гэж.!!!

  • зочин (September 28, 2017 10:48:00 am )

    Энэ Монголд Үндсэн хуулийн цэц, хууль, шүүх засаглал гэж байна уу??? Огцорсон Засгийн газрын гишүүн шадар сайд эргээд Ерөнхий сайдад нэр дэвшиж л байдаг. Бурхан миньь энэ юу вэ? Юу үзэх нь энэ вэ?!!!

  • зочин (September 28, 2017 10:48:24 am )

    Сайханбилэг Алтанхуягийнхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг, одоо Хүрэлсүх Эрдэнэбатынхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг. Энэ Монгол улсад хууль цааз, шүүх засаглал, шурарга ёс, ёс суртахуун гэж байна уу???!!!

  • зочин (September 28, 2017 10:48:39 am )

    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилох гэж байна. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь цэвэр ариун ёс суртахуун уу? Энэ хууль ёс уу?

  • Иргэн (September 28, 2017 10:51:41 am )

    Ямарч байсан сайд хүн монгол төриин төлөө ажиллах гарал үүсэл нь тодорхой монгол байх нь чухал эрлииз хүмүүс байж болохгүй

  • 1224561233 (September 28, 2017 12:07:29 pm )

    Энэ ойворгон нөхөр ч ёстой ТОПОР л хийж хагалж чадах байх даа. Энэ нөхөр Женкотой нийлж МАН-ыг ч үндсэндээ сүйрүүлж байна даа. Монголын ТӨР ганцхан Херо Баатар гэж нөхрийн өмнө л бүгдээрээ ялагдхаж байна ш тээ.

  • tur (September 28, 2017 2:05:01 pm )

    TENEG MALNUUD URVAGCH GEH YUM HENEES YUNAAS URVAA VEE LAV EH ORON SHUDARGA YOSNOOS BISH TEGEHEER AVILGACH LUIVARCHDAAS URVASAN BOLJ TAARJ BAINA MALNUUDAAA

  • ЗОЧИН (September 28, 2017 8:37:39 pm )

    Манай улсад ерөнхий сайд болох хүн олдохгүй байгаа юм байна. Оюун-Эрдэнэ, Аюурсайхан 2 хоосон толгойнууд яаж төр засгийн сайд болох юм бэ. Мөн Гарамжав авгай болимоор юм.Цадаагүй юу. Дэд сайдууд гэж юу ч мэдэхгүй хоосон толгойтой юмнууд. Хүүхдээ ажилд оруулаад л явж байвал боллоо юм биш үү

  • ЗОЧИН (September 28, 2017 8:38:58 pm )

    Ерөнхийлөгч өө огцорсон шадар сайдаа ерөнхий сайдаар томилж болох уу. Хуулиа нэг хараач та

  • suhee.j (September 28, 2017 11:14:50 pm )

    taalsan humuun baivaas huuli guuli buur zevtei tumur boldog, MAN.n gishuud mori unsan tolgoigui humuus boljee.

  • Ахмад настан (September 29, 2017 9:52:12 am )

    Хэдэн хүүхдүүд Монголын төрөөр тоглож байгааг харж байна!!!

  • Ахмад настан (September 29, 2017 9:53:08 am )

    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/

  • зочинзочин (September 29, 2017 12:27:05 pm )

    Дээгүүрээ төр засгаараа тоглож бялуу хувааж байх сайхан байх. Ард түмэн чинь хэцүүдэж байна. Амьдрал доройтож байна гэдгийг анхаараачээ. Та нар төр засагийн тэгүүн болно уу,сайд болно уу хамаа алга аль учраа олохгүй юмнууд ингэж Монгол улсаар тоглож болохгүй шүү. Хуучин Цэдэнбал дарга улс төрийн товчооны 9 гишүүнтэй энэ улсыг өр ширгүй өлхөн авч явж байсаныг бодоод үзээч. Одоо би, сайд болно ,,дарга болно гээд л байх юм. Ичмээр юм.

  • Сэлэм тогмид (September 30, 2017 3:56:23 pm )

    Энэ сэлэм тогмид царайт Хүрэлсүхээс өөдтэй шийдвэрлэх гарахгүй энэ. Дахиад л давхар дээл, дэд сайдуудтай засаг бүрдэх нь. Төсөв хэмнэх бодлогогүйгээр багш, эмч нарын цалинг нэмэхгүй нь. Хүүхдийг алагчлах үзэх нь. МАН ын хулгайчуудыг нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй .

  • zqhjdykjyxgs.com (September 30, 2017 4:21:17 pm )

    Ӏ am reɑlly inspired along with your writiong abіlities as well as with the struhcture for
    ʏour weblog. Is that this a pqid topic or diid you customize іt
    your self? Anyqaү stay up the nice quality wrіting, it’ѕuncommon to peer
    a great ԝeblog like tһis one today.. http://www.zqhjdykjyxgs.com/comment/html/index.php?page=1&id=14504

antalya rent a car