antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2017 15 comments

И-Март бидэнд ашигтай юу?

нийтлэсэн Admin

Өнгөрсөн жил сүр дуулиантайгаар И-март гурав гаруй сая хүн амтай бяцхан зах зээлд дайран орсон нь тэдний төсөөлж байгаагүй ашгийн амжилтыг гаргаж уг компаниас энэ сарын 29-нд хоёр дах салбар дэлгүүрээ нээх гэж байгаа.

Яагаад тэд салбар дэлгүүрээ шинээр нээх гэж байгаа вэ гэдэг хариултанд тэд зорьж байсан ашгийн хэмжээг 100 хувиар давуулан биелүүлсэн учир хоёр дах салбараа нээх болсон гэж компаний зүгээс хариулт хэлж байх юм. Цаашид ч төслийнхөө хүрээнд Монголд том хэмжээний долоон дэлгүүр, 20 гаруй супермаркетыг нээхээр төлөвлөсөн байдаг.

 Тэгвэл Солонгосын компаний ашиг ингэж өссөн бол энэ хэмжээгээр борлуулж болох байсан зах зээлээ алдсан Монгол наймаачдын амьдрал яаж эргэсэн бол гэсэн асуултаар нийтлэлээ эхлүүлье. Энэ удаа хойд солонгосын цөмийн бөмбөгийн асуудлаас болж тэд Хятадтай муудалцаж энэ нь Солонгос компаниудын Хятад дахь зах зээлээс хөлөө татахад хүргэсэн нь төсөөлж ч байгаагүй Монгол болон өөр бусад хөгжингүй буурай орон руу анхаарал болсон шалтгаан юм. И-мартаас гадна Солонгосын толгой группийн нэг болох LOTTE бас Монголд өөрсдийн ашгийг хөөхийн тулд монголд Лоттериа буюу хурдан хоолны төвөө нээхээр зэхэж байна.

И-март Монголын зах зээлд орж ирснээр боловсон үйлчилгээ, цэвэр тохьтой худалдан авах орчныг бий болгож бидэнд олон улсын нэртэй ‘Шинсэгэ’ Самсунгийн аргагүй л салбар компани ямар гэдгээ харуулсан.

Монголын худалдан авагчид ч гэсэн шинэ соёлтой үйлчилгээ болон тохьтой орчныг нь таашааж шинэ мартаас хэрэглээний бараагаа авдаг болсон.

Гэхдээ энэ март яаж оршин тогтнох нь хамаагүй, бидний зах зээлийг бусад орныхон бүхий л салбараар эзэлж дууслаа гэдэгт анхаарлаа хандуулж бичихийг зорьсон.

Шударга өрсөлдөөний хуулиар хүчтэй нь хүчгүйгээ дийлдэг нь үнэн.  Гэхдээ жирийн Монгол хүн энэ том том газруудтай өрсөлдөх чадвар хэр байх билээг тунгаах хэрэгтэй.  Биднийг Хятад орныг үзэн ядаж харааж байх хооронд Солонгос улсын толгой компаниуд Монголын зах зээлийг атгах өдөр нь өнөө маргаашгүй болсон харагдана.

Яг одоогийн байдлаар БНСУ-д зөвхөн том сүлжээний дэлгүүр салбар дээр л жишээ авч үзэхэд энэ том том хүнс барааны мартуудаас болж жирийн Солонгос иргэдийн ганзагын наймаа эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс эдийн засгийн хямралд автаж улмаар хувийн аж ахуйн нэгжийнхэн эргээд энэ хэдэн март том групуудээ үзэн ядаж амьдардаг гэж хэлэхэд хилсдэхгүй.

Үүнд БНСУ-ын шударга өрсөлдөөний хорооноос том мартуудыг сар бүрийн хоёр дах, дөрөв дэх долоо хоногийн ням гарагуудад амрахыг тушааж байгаа.

Зах зээлийн механизмд шаардлагатай гэж үзвэл улсаас хязгаарлалт хийж болдгийг бас сануулмаар байна. Солонгос улсын хүн амын тоо Монголоос хэд арав дахин их байхад энэ улсын иргэд өөрсдийн орны хэдхэн толгой групп компанид зажилагдаж бас хэд хэдэн групп нь дампуурвал Солонгос улс нь дампуурчих гээд байдаг хэцүү байдалтай улс орон юм.

Өнөөдөр энэ Солонгос гэдэг орны жирийн ард иргэд том том группуудээсээ болж хэцүүхэн байдалд ихээр ороод амьдарч байгаа. Ой модон дунд байгаа модыг ширхэглэж харах биш бүтнээр нь дээрээс нь харж дүгнэлт үнэлгээ хийдэг байгаасай. Миний хэлэхийг хүссэн зүйл бол улс төрийн ямар ч эрх мэдэлтнээс илүү энэ компаниуд Монголын маань зах зээлд орчихвол манай жирийн нарантуул, хар захаас өгсүүлээд жижиг дунд бизнес эрхлэгчдийн маань амьдрал доройтох болно. Мэдээж хэрэглэгчийн хувьд чанартай бараа хямд үнэ хамгийн чухал ч гэсэн буцаад ирэх үр дүнг бид Монголчууд хамтдаа үүрэлцэх болно.

(Mэдээллийн эх сурвалжийг солонгосын эдийн засгийн өдөр тутмын сонингоос) http://mbnmoney.mbn.co.kr/news/view?news_no=MM1002959189

Үргэлжлэл бий.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Зоригт (September 27, 2017 1:17:12 pm )

    Дэмий чалчиж байхын оронд тэгээд тэр ард олонд хэрэгтэй, гадныхантай өрсөлдөхүйц юмаа хийгээч дээ, оройтоогүй дээр нь…

    • иргэн (September 28, 2017 8:59:01 am )

      Номин гэхэд чанаргүй бараа өндөр үнэтэй миний дэлгүүр мөн адил гэтэл и март чанартай бараа ядахнаа зогсоол сайтай .боломжийн үнтэй .яагаад имартын пица байнага оочэртой байна үнэ боломжЙн тул шүүдээ

  • zochin (September 27, 2017 1:28:11 pm )

    Mongolchuud tegeed edgeer mart delguuruud shig ajillaj chadahgui baina shuu dee. Yaagaad ard tumen iluu soyoltoi uilchilgee, iluu hyamd une sanal bolgoj bgaagaar ni uilchluulj bolohgui gej. Ene neg teneg undserheg uzlee bolih heregtei sh dee. E-Mart shig ajillaj chadahgui baigaa Nomin, Orgil, Minii ur suljeenuud odoo ajillaj chadahgui bol bolih heregtei.

  • dorj (September 27, 2017 5:49:43 pm )

    I-Martd solongosiin orolzoomash baga,Altai Trade gol höröngö oruulagch shuudee!

  • зочин (September 27, 2017 5:58:36 pm )

    зүйтэй санаа дэвшүүлжээ. дэмжиж байна

  • Зочин (September 27, 2017 6:08:23 pm )

    Жирийн монгол хүн чадна. Гэвч тэдэнд маань “Мөнгө” алга байна шүү дээ.Зээл авъя. Банк гэж хуу татагчид байна. Хэцүү байна шүү дээ.

    • иргэн (September 28, 2017 9:00:41 am )

      Имарт нээгдсэнээс хойш бид монгол дэлгүүрүүдэд шулуулж байснаа илүү мэдэрлээ

  • прр (September 27, 2017 6:30:10 pm )

    За тэнэгт, оор гайгуй дэлгуур хаа бн

  • иргэн (September 27, 2017 7:39:23 pm )

    магадгүй

  • Шороотын Цэвээн (September 27, 2017 7:54:33 pm )

    Номин болон бусад монгол дэлгүүрүүд яаж шулж мөлжиж байна.Тэд үнээ харьцангуй байлгавал хэн юу гэж тийшээгээ гүйгээл байхав дээ

  • Zochin (September 27, 2017 8:40:29 pm )

    Tegeed bid nar nomingoos unetei baraa zaxaas chanar muutai baraa avaad l baij baix yum uu ix soliorvoo

    • иргэн (September 28, 2017 9:08:29 am )

      E martaad batalgaatai Huns avahiig husehguj hen baihav Dee busad delguur ursuldugchiinh Dee

  • иргэн (September 27, 2017 9:33:27 pm )

    Яадаж тэр сар болгоны ч юм уу, долоо хоногийн 1,2 өдөр нь амраах хэрэгтэй.

  • Эзэгтэй (September 28, 2017 10:09:57 am )

    Имарт машины зогсоолтой. Баянзүрх захын гaдаа машин тавих байтугай явган явах боломжгүй. Захаас хүнс авахад жин хэмжээ, сав баглaa боодол гээд маш муу, найдваргүй бас бохир орчин хулгайч гээд асуудал их. Хэрэглэгчийн хэрэгцээг хэн сайн хангаж байна тэр зах зээлд ялна шдээ. Бас имарт үнийн хувьд маш боломжийн хүнсний захаас хямд байдаг.

  • Anonymous (September 28, 2017 1:55:29 pm )

    Hen negniigee zuv um hiiheer ingeed bartsaad idchih shahna. Tiim mundag um bol E-martaas umnu delguur neegeed soeltoi uilchleh n yasan um. Buruu zuil baisan bol hunii erkh geed l umuuruud suid bolno.

    Erchuud n emegtei bolood duuslaa. Suumzilbel hunii erkh yariz suusaar buh erchuudee hagas er, hagas em bolgochih vii dee. Ted nar n ch gesen harsaar baihad eregtei hun baihad bi emegtei gez oriloldood yamar hachin uls ve?

antalya rent a car