antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2017 Comments are off

ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ НЬ ЦУЦЛАГДСАН Ч БАРИЛГЫН АЖИЛ ЯВУУЛСААР БАЙНА

нийтлэсэн Admin

Их тэнгэрийн амны наахна, “Маршал”-ын гүүрний зүүн талд барилга барихаар зэхэж, том хашаа босгосоннэгэн компанийн гадна шөнийн цагаар олон машин хөлхөж, элс шороо зөөн бужигнаж байгаа гэсэнмэдээллийн мөрөөр бид өмнө нь газар дээрээс нь сурвалжилж, наймдугаар сарын 11-ны дугаартаа нийтэлжбайсан.

Тодруулбал, “Зүүнбаян Рэйфайнери” ХХК–ийн захиалгаар “ABT” групп барилгын гүйцэтгэгчээр ажиллаж, тусгазарт хувийн орон сууцны зориулалттай 20 хаус барина гэсэн мэдээлэл байсан. Үүний дагуу холбогдохбайгууллагууд буюу Нийслэлийн газрын алба, МХЕГ, БОАЖ яам, Богдхан уулын дархан цаазат газрынхамгаалалтын захиргаатай уулзаж тодруулж байсан. Тухайн үед салбарын яамнаас зөвшөөрлийг ньцуцласан. Богдхан уулын ДЦГ–ын хамгаалалтын захиргаанаас энэ оны долдугаар сарын 27-нд газрын эрхдуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлснээс хойш 90 хоногийн дотор газрыг анхныбайдалд нь оруулан хүлээлгэж өгөх ёстой. Мэдэгдлийн хугацаа дуусахад газраа хүлээн авна гэсэн хариугөгч байв. Тиймээс бид арваннэгдүгээр сар гэхэд асуудал шийдэгдэнэ гэж ойлгосон.

Тэгвэл одоог хүртэл “Зүүнбаян Рэйфайнери” гэх компани гэгээн цагаан өдрөөр барилгын ажил явуулж байнагэсэн мэдээллийг оршин суугчид өгсөний мөрөөр дахин газар дээр нь очлоо. Хашааны үүдэнд очив уу, үгүйюу, манаач хаалгаа дангинатал түгжиж, барилгын ажилчид хийж байсан ажлаа орхин алга болцгоов. Ирсэнучир шалтгаанаа манаачид хэлж, барилгын ажлыг хариуцаж байгаа хүн байвал уулзуулж өгөөч гэхэд“Биднийг хариуцсан хүн одоогоор байхгүй. Дарга нар өглөө ирчихээд явдаг. Энд байгаа хүмүүс юу чмэдэхгүй” гэж хам хум хэлээд манаачийн байр луугаа ороод хаалгаа тас хаав. Энэ компани түмний нүдэндээр байгалийг үрэн таран хийж сүйтгэх хэрнээ, захирал, хариуцсан эзэн нь олддоггүй нууцлаг байгууллагаюм. Өмнөх сурвалжлагаа хийхдээ Хүрлээ гэх менежерийн утасны дугаарыг олж холбогдсон ч тоймтоймэдээлэл өгөлгүй явсаар алга болсон.

Өдийд энэ барилгын үйл ажиллагаа зогссон байх ёстой атал, яагаад барилгын ажил эд явагдаж, нүх ухаж,шороо зөөж байна вэ гэдгийг БОАЖ яамнаас тодруулахад “Зөвшөөрөл нь цуцлагдсан. Одоо цагдаа руушилжүүлсэн байгаа” гэснээс өөр тодорхой хариулт өгөх хүн байсангүй. Түүний дараа Богдхан уулын Дарханцаазат газрын захиргаа, Туул голын сав газрын захиргаанаас ямар арга хэмжээ авч байгаа талаартодрууллаа.

Богдхан уулын ДЦГ–ын захиргааны газар ашиглалтын мэргэжилтэн Г.Ганзоригт: БАЙГАЛЬХАМГААЛАГЧ НАР ОЧООД ЮУ Ч ХИЙЖ ЧАДДАГГҮЙ

Анх 2008 оны наймдугаар сарын 22-нд Байгаль орчны яамны сайдын тушаалаар “Зүүнбаян Рэйфайнери” гэхкомпанид “Бага тэнгэрийн ам”-ны хязгаарлалтын бүсэд дөрвөн га газрыг олгосон. Тэр үеэс саяхныг хүртэлгэр газрыг ашиглаагүй байж байгаад, гэнэт энэ жилээс барилгын ажил эхэлсэн.  Энэ компани Дархан цаазатгазрын нийтлэг горимыг зөрчсөн буюу голын гольдролыг эвдэж, бургас модыг үндсээр нь булгалан авч,хөрсийг барилгын хаягдал шороо асган дүүргэж, суурь цутгаж байгаа. Үүнийг эсэргүүцэж салбарын яамандхүсэлт гаргаж 2017 оны зургадугаар сарын А177 тушаалаар газар эзэмших тушаалыг нь цуцлуулсан. Гэсэн чодоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Газрын гэрчилгээг нь шалгахаар удаа дараа очсон ч эзэн ньбайдаггүй, бид очоод шууд үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй. Үйл ажиллагааг нь түргэн зогсоохынтулд Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч гээд бүхий л газарт хандсан. Байгальхамгаалагч нар очдог ч юу ч хийж чаддаггүй. Зөрчлийн хууль бариад машин тэргийг нь хураана гэвэлбусдын эд хөрөнгөд халдсан хэрэгт орно. Одоо хамгийн түрүүнд хийх зүйл бол барилга босч эхлэхээс өмнөцагдаа, хүчний байгууллага, байцаагч нар үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй байна.

Туул голын сав газрын захиргааны захирал Я.Болдбаатар: НИЙСЛЭЛИЙН МХЕГ–Т ЭНЭКОМПАНИЙГ ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТ ЯВУУЛСАН

Энд хэний компани, ямар барилга бариад байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй. Газар дээр нь очижасуухаар “Бид нар гүй­цэтгэгч компани. Захиа­лагчаа мэдэхгүй” гэ­сэн хариултаар ам тагладаг. Олон удааалбан бичиг, хүсэлт, шаардлага хүр­гүүлдэг ч хариу ирүүл­дэггүй. Гэрчилгээ зөвшөөрлөө ч үзүүлдэггүй.Нийслэлийн МХЕГ–т энэ компанийг шалгуулах хү­сэлт явуулсан. Хариуцсан эзэн, мэдээлэл авах хүнолддоггүй. Бид ЦЕГ–ын дэргэдэх байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргасан.

Хариуцах ёстой газрууд, эрх бүхий албан тушаалтнууд ингэж ярьж байна. Өөрөөр хэлбэл хууль дүрэмүйлчилдэггүй энэ компанид хяналт шалгалт тавих хэн ч алга. Нийслэлийн ард иргэдийн амралт чөлөөтцагаа өнгөрүүлэх газар нэгэнт сүйдэж алга боллоо. Үүнийг хэн шийдэх вэ?

Зууны мэдээ
М.Баасандэлгэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car