antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2017 9 comments

Хотын дарга Су.Батболд улс төрийн хариуцлага хүлээх огцрох ёстой

нийтлэсэн Admin

Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын ээлжит хуралдаан болж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан НИТХ-ын дарга Ц.Сандуйг хуралдаанд оролцогчдын 82.8 хувиар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Ц.Сандуйгийн хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа шалтгаанаа тайлбарлахдаа  “Миний ажлаа өгч байгаа шалтгаан нь цахим орчинд гарч байгаа элдэв асуудал бус нийслэлийн намын даргын хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд долоон дүүрэгт ялагдал хүлээсэн болохоор ажлаа өгч байна. Үүнээс өөр шалтгаан байхгүй”   гэсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн.  НИТХ дах АН-ын төлөөлөгч Д.Баттулга түүнд хандан “Би хувьдаа ойлгохдоо 60 тэрбумын асуудлаас болж Ц.Сандуй дарга таныг ажлаа өгч байгаа гэж ойлгож байгаа, хэрвээ үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс болж ажлаа өгч байгаа юм бол яагаад ганцхан Ц.Сандуй дарга өгөх ёстой гэж мөн  хотын дарга С.Батболд ч гэсэн улс төрийн  хариуцлага хүлээж албан тушааласаа огцрох ёстой” гэж хэлсэн.

Түүний хэлсэн энэ үг үнэний ортой. Хотын дарга С.Батболд НИТХ-ын дарга  Ц.Сандуйгаар “туг тахичихаад”, өөрөө хойно нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүйгээр нэр цэвэр үлдэж, “уснаас хуурай гарах”-ыг оролдож байгаа нь харамсалтай. Түүгээр зогсохгүй С.Батболд гэдэг хүн нийслэлийн МАН-ын дарга болно гээд “сэрүүн зүүдэлчихсэн” явж байгаа сурагтай.

Юуны өмнө тэр бол МАН-ын дарга М.Энхболдтой нэг нутгийн буюу Төв аймгийн “хүн”.  М.Энхболд дарга хэдэн жилийн өмнө хотын даргаар Багахангай дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан “улаан хацартай” Ц.Батбаяр гэдэг хүнийг хотын даргаар “хүч түрэн томиуулж” байсныг уншигчид санаж байгаа байх. Гэвч хотын мээр асан Ц.Батбаяр албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс  2.1 жилийн ял авч эдлээд гарсан.

2016 оны УИХ, НИТХ-ын сонгуулийн дараа  хотын даргаар С.Батболд гэдэг хүнийг намын бодлого нэрээр НИТХ-ын төлөөлөгчдөөр шууд томилуулсан. Тэгвэл ингэж томилуулсан Нийслэлийн Засаг дарга С.Батболд гэдэг хүн нийслэл хотыг 1 жил гаруй удирдаад нийслэлчүүд та бидний нүдэнд харагдаж, гарт баригдахаар юу хийв.

НИТХ-ын АН-ын төлөөлөгч Д.Баттулга үнэнийг хэлсэн. Үнэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд  намаа ялагдуулсан улс төрийн хариуцлагаа ухамсарлаж Ц.Сандуй ажлаа өгч байгаа юм бол  2016 онд Нийслэлчүүдийн олонхи нь МАН-д итгэл хүлээлгэж байсан тэр итгэл найдварыг жил гаруйн хугацаанд хотын даргаар  ажиллахдаа “унагаж”, 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэл хотод намаа ялагдуулсан хариуцлагыг Хотын дарга ч гэсэн хүлээх учиртай.

С.Батболд гэдэг хүн хотын даргаар томилогдоод өдийг хүртэл ажиллахдаа өндөр зардлаар өрөөгөө тохижуулсан, энэ тухай нь асуусан сэтгүүлчийг загнасан,  “Бат-Үүлийн үед жилд 13 удаа дунджаар цас орсон миний үед сард 13 удаа цас орлоо” хэмээн байгалийг буруутган ярьж,  шүүр барьж цас цэвэрлэсэн, сэтгүүлчдийг Нүхтийн аманд аваачиж дайлж цайлж, бэлэг сэлт гардуулсан, Баянзүрх дүүргийн асуудлыг хотын бодлогоос орхигдуулсан гээд нэлээд олон факт гаргасан нь өнгөрсөн хугацаанд нийслэлчүүдийн  хотын удирдлагуудад, МАН-д итгэх итгэлийг хөсөрдүүлсэн гэж хэлж болно.

Нийслэл хотын хамгийн олон иргэнтэй Баянзүрх дүүрэг өнөөдөр хотын дарга С.Батболдын хувьд “бутач хүүхэд” шиг нь шоовдорлогдон амьдарч байна. Хотын даргын шийдэмгий бус шийдвэр, шүүхийн шийдвэр гарсаар атал АН-ынханыг дэмжсэн мэт ойлгомжгүй байдал, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн болон иргэдийн засаг захиргаатай болох хүсэл эрмэлзлийг үл тоосон хандлага нь түүнийг улс төрчийн хувьд мэдрэмжгүй, чадваргүй гэдгийг хангалттай хэмжээнд нотлож байгаа хэрэг биш гэж үү?

Хотын даргын энэ унхиагүй, хандлагаас шалтгаалаад өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиас хойш Баянзүрх дүүргийн засаг захиргаанд АН-ынханы эрх дураараа аашилсан байдал газар авч, эцэст нь, дүүргийн хөгжил дэвшил зогсонги байдалд орчихоод байна.

С.Батболдын  ийм  туйлбаргүй, нийслэлийн иргэдийн төлөө гэсэн  “сэтгэлгүй”,  шийдэмгий бус аливаад “бөөрөнхийлөн” ханддаг, зарчимч биш, “уян зөөлөн эмэгтэйлэг” зан чанар нь нийслэл хотыг цаашид үргэлжлүүлэн удирдахад мэдлэг ур чадварын хувьд тохирохгүй гэдгийг өнгөрсөн 1 жил гаруйн хугацаа ийнхүү олон нийтэд хангалттай харууллаа. Зүй нь бол ийм хүнийг огцруулах ёстой. Гэтэл  түүнийг  дээш дэвшүүлэн Нийслэл хотын МАН-ын дарга болгох юм бол 2020 онд МАН нийслэл хотод ялагдах нөхцлөө өөрсдийн гараар бүрдүүллээ гэж үзэхэд хүргэж байна.

Ц.Бат

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (September 27, 2017 12:20:36 pm )

    энэ хүн ажлаа хийж чадахгүй байна шүү дээ, солих хэрэгтэй .Бат үүл шиг ажлаа санаачлаад хийлдээ. Давхар гүүрэн зам тавихаас авхуулаад бодитой нүдэнд харагдах юм хий чадахгүй бол өөрөө огцроо ч,

    • зочин (September 27, 2017 10:13:37 pm )

      СУ, Батболд ч муу ажиллаж байгаа нь үнэн шүү, гэхдээ Э.Батүүл шиг хүүтэйгээ бидний татварын мөнгийг хулгай хийж офшорт нуухгүй юм даа

  • dorj (September 27, 2017 12:25:46 pm )

    Su darga emegteileg bolood teruu eregteileg zaluu sonirhodog gesen shuu.

  • ganaa (September 27, 2017 1:07:41 pm )

    Hotiin iregneshil gej yu baidgiig medehgui nuhriig ogtsruulah heregrei udbal hot mornii uya bolno

  • Иргэн. (September 27, 2017 4:42:04 pm )

    С.Батболд харинч сайн ажиллаж байгаа шүү. Хүнд хэцүү үед хотын даргаар оролдоод хэрэггүйшдээ.

  • unshigch (September 27, 2017 5:41:38 pm )

    эхнээсээ л эзэнгүй эм нохойд ерөндөг тавина гээд л буруу явцийм дөө

  • зочин (September 27, 2017 10:23:05 pm )

    М.Энхболдтой нэг нутгийнх болохоор огцорно ч гэх шиг. Цохиулаагүй байж л дэмийрээд солиороод явчих юмаа. Харин ч МАН-ын сонгуулийн штабыг сайн удирдаж ялалтад хүргэснийхээ төлөө 60 тэрбумынханд халиарчдын нэгэнд тооцогдож буланд шахуулан хамгийн их хэл амтай хамгийн халгаатай албан тушаалд тавигдаж шийтгэгдсэн бусуу

  • Anonymous (September 28, 2017 11:13:57 am )

    Су Батболд, Сандуй шиг Нийслэлийн хамын хороог хариуцаж байсан биш Юун тэнэг шаардлага тавьдаг юм. Батболд Бат-үүл шиг өөрийгаа рекламдаад муу ч гэж байсан малийгаад тв-ээр байнга гарч байсан бол сайн дарга байх байсан юм уу? Ар хударгаар нь амин хувьдаа завшаад. Энэ үндэслэлгүй шүүмжийг тас цохих хэрэгтэй. Д. Баттулгыг НИХ-ын дарга байхад их дэмжиж байсан шүү. Түүний хүчээр ч Бат -үүлийн нэр хүнд өссөн. Тэхдээ ингэж нэгийг нөгөөгөөр цохисноор юу ч сайжрахгүй, цаашдын замаа бодмоор юм.

  • zochin (September 28, 2017 11:55:38 am )

    gants hothonii dulaan shiidej chadahgui hotiin darga gej u baihav de chaddag hund n ajilaa uguh heregtei batboldoo

antalya rent a car