antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2017 17 comments

Х.НЯМБААТАР: БАГА ХУРАЛ АРДЧИЛАЛТАЙ БОЛСОН

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас МАН-ын Бага хурлын талаарх байр суурийг тодрууллаа.


-Бага хурлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид Засгийн газрын үйл ажиллагааг болохгүй байна гэдгийг олж хараад, байр суурь нэгдсэн хүмүүс.

Өчигдрийн хурал бол ойрын үед болж байгаагүй ардчилалтай хурал болсон.

Засгийн газрын тэргүүнд гурван нэр дэвшигч өрсөлдөж байсан тохиолдол ер нь байдаггүй. Бага хурал нийт 310 гишүүнтэй, үүнээс 294 төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Энэ нь түүхэнд хамгийн өндөр ирцтэй, дотоод ардчилалтай хурал болсноороо онцлог юм. Бид өмнөх Засгийн газрын ололт амжилт, шинээр байгуулагдах Засгийн газар яаж ажиллавал 2020 онд иргэд сонгогчдын илтгэлийг олж авах вэ гэдэг шийдлийг хайсан хурал боллоо.

-Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Бага хурлын гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжлээ. Гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг дааж ажиллах нь чухал байх. Тэгэхээр цаашид ямар бодлого баримталж, хэрхэн ажиллах ёстой гэж үзэж байна вэ?

-Засгийн газар хэрхэн ажиллах нь эхний 100 хоногт харагддаг. Гацаанд ороод байсан олон шийдвэрүүдийг ажил болгоосой гэж хүсч байна. Монголбанкийг 3,5 их наяд төгрөгийн алдагдалд оруулсан хүмүүс эрх чөлөөтэй явж байна. Чингис бондын олон тэрбум төгрөгийг идсэн хүмүүс чөлөөтэй явж байна. Энэ бүхэнд хариуцлага тооцож, төрийн өөрийнхөө ой санамжийг ашиглаасай. Үүнээс гадна Засгийн газрын хамгийн гол ажил бол эдийн засгаа сайжруулах шүү дээ. Тэгэхээр  эдийн засгаа эрүүл, тогтвортой өсөх боломжийг бүрдүүлээсэй. Урд, хойд хоёр хөрштэй адил түвшинд харилцаж байх нь чухал. Үүнээс гадна өрийн менежментийг дахин хийхээс өөр аргагүйд хүрсэн. Бид эдийн засгаа борц шиг хатааж байгаад өр ширнээсээ гарах юм уу, эсвэл өрийн менежментийг дахин хийж дарамтаас гарах уу гэдэг хоёр сонголтын өмнө байна. Хоёрдугаарт, төрийн урсгал зардлыг хэмнэж, орлогоо нэмэгдүүлэх бүхий л аргыг эрэлхийлэх ёстой. Мөн эдийн засгаа солонгоруулж, Тавантолгой гэдэг хэрүүлтэй газрыг нэг талд нь гаргаад төмөр замаа тавих ёстой. Зоригтой шийдэж, зөв шуурхай ажиллаасай гэж хүсч байна.

-Засгийн газрыг огцруулах нэг үндэслэл бол концессын гэрээ болсон байх тийм үү? 

-Концесс бол хийгдэж болно. Гол нь шийдвэр гаргагчид өөрсдийн компаниудтай гэрээ хийсэн нь огцрох үндэслэл болсон. Барууны оронд бол нэг сайд албаны машинаар зусландаа хүргүүлээд, огцордог. Тэгэхээр өөрийнхөө компаниудад концессын гэрээ хийсэн гэдэг нь ёс зүйн хариуцлага хүлээх хангалттай үндэслэл болсон. Гэтэл хуучин Засгийн газрын концесс, шинэ Засгийн газрын концесс гэж матрын нулимс унагаж болохгүй.

-Шинээр байгуулагдах Засгийн газар хэр зэрэг тогтвортой ажиллах бол?

-Засгийн газраа тогтвортой байлгах талаас бүх нөхцөлийг хангаж ажиллах ёстой. Иймд бүтэц бүрэлдэхүүнээ тогтвортой ажиллах талаас нь харж томилгоо хийгээсэй гэж хүсч байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • иргэн) (September 27, 2017 1:13:48 pm )

    Shine zasgiin gazar umnuh aldaanuudiig davtahgui ajillah heregtei

  • зочин. (September 27, 2017 2:08:35 pm )

    МАН-ын засгийн газар одоо л итгэж болохоор болсоон

  • ЗОЧИН (September 27, 2017 2:20:29 pm )

    ХЭДЭН УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮДЭЭ ХЭНД САНАЛ ӨГӨХИЙ НЬ ҮҮРЭШДЭЖ, ХУВААЖ ХУДАЛДАЖ АВСНАА АРДЧИЛАЛ ГЭЧИХЖЭЭ

  • үндсэн хууль (September 27, 2017 10:00:52 pm )

    Өөрийн толгойн багтаамж муутай хүмүүс голцуу гадаадын хууль,дүрэм,туршлага ярьдаг.Энэ нөхөр алслагдсан хорооллоос гарч ирсэн болохоор тэнд ном уншиж,юм үзэхэд дэнлүүнээс өөр зүйл олдоггүй учир нэлээд хоцрогдсон эрхэм бололтой.Давхар дээл гадаадад элбэг байдаг би түүнийг дэмждэг гээд Игил тв-гээр яриад сууж байсан.Бас горьдож байгаа бололтой.Албан тушаалын хэнээ гэж үүнийг л хэлнэ дээ.Огцруулах гарын үсэг зурсан нөхөд бүгд сайд болж юу магад гээд л зурсан.Тэдэнд эх орон,олон түмний эорх ашиг гэж байдаггүйг тэдний сайд болох мөрөөдөл батлана.

  • зочин (September 28, 2017 9:49:43 am )

    Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүээж байна гэсэн үг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй байна гэсэн үг. Нэг үгээр хэлвэл ажлын хариуцлага алдаад бүгдээрээ ажлаасаа халагдаж байна гэсэн үг. Энэ нь шадар сайд асан Хүрэлсүхэд ч хамаарна. Өөрөөр хэлвэл шадар сайдын ажилд тэнцэхгүй ажлаасаа халагдсан Хүрэлсүхийг Монгол улсын Ерөнхий сайдаар томилох гэж байна. Энэ нь эрүүл ухаан уу? Энэ нь цэвэр ариун ёс суртахуун уу?

  • зочин (September 28, 2017 9:50:10 am )

    Сайханбилэг Алтанхуягийнхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг, одоо Хүрэлсүх Эрдэнэбатынхаа ар нуруу уруу хутга шаагаад Ерөнхий сайд болж л байдаг. Энэ Монгол улсад хууль цааз, шүүх засаглал, шурарга ёс, ёс суртахуун гэж байна уу???

  • зочин (September 28, 2017 9:50:29 am )

    Энэ Монголд Үндсэн хуулийн цэц, хууль, шүүх засаглал гэж байна уу??? Огцорсон Засгийн газрын гишүүн шадар сайд эргээд Ерөнхий сайдад нэр дэвшиж л байдаг. Бурхан миньь энэ юу вэ? Юу үзэх нь энэ вэ?

  • зочин (September 28, 2017 9:50:45 am )

    Огцорсон Засгийн газрын шадар сайд нь Ерөнхий сайд болж л байдаг. Энэ хаанахын ёс вэ? Энэ эрүүл ухаан уу!!! Монголын ард түмнээр ингэж ч тоглох гэж.

  • зочин (September 28, 2017 9:51:00 am )

    Нэг шинэ том дарга гарч ирээд улс орныг хөгжүүлчихэх юм шиг, жаргуулах юм шиг их л хөөрцөглөх юм. Улс ороны хөгжил дэвшил нь хэн нэг том даргаас бус, ямар нэг том намаас бус, ямар нэг том сонгуулиас бус, ямар нэг том томилолтоос бус харин гагцхүү ард түмний хүмүүжил, ухамсар, ёс суртахуунаас л хамаардаг гэдгийг дэлхийн мянган мянган жилийн түүх бэлхэнээ харуулдаг. Тиймээс ч ямар ард түмэн байна, тийм удирдагчид байна гэж ярьдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болно гэж мөн ч их л хөөрцөглөх юм. Манай улс төрчид, ард иргэдийн ёс суртахуун, хүмүүжил, ухамсарын цар хэмжээ ямар өчүүхэн болох нь энэ бүхнээс харагдана. Монгол оронд хүмүүжлийн, ухамсарын, ёс суртахууны хувьсгал хийгээгүй цагт энэ байдал цаашдаа ч үргэлжилнэ. Монголчууд улс орноо өөрсдөө нураана, нурааж ч байна. Цаашдаа ч улам нураах болно. Тэгээд тусгаар тогтнолоо алдана…

  • зочин (September 28, 2017 9:51:43 am )

    Ардчилал бол хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтан болгох нууц Америк технологи юм. Өөрөөр хэлвэл хүнийг ёс суртахуунгүй, мөс чанаргүй адгуусан амьтан болгон хувиргах технологийг Ардчилал гэнэ. Ёс суртахуунгүй, мөс чанаргүй болсон хүмүүс улс орноо өөрсдөө нураадаг. Бид өнөөдөр Монгол улсаа өөрсдөө нурааж ч байна. Ардчиллыг таягдан хаяхгүй л бол цаашид улам л хурдан өөрсдөө нурааж Монгол хүн, Монгол улс дэлхийн тавцангаас үүрд арчигдана.

  • зочин (September 28, 2017 9:52:01 am )

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ.
    Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Манай эрх баригчид бол махчид, шимэгчид, сорогчид юм. Ардчилал нь эрх баригчдыг хүссэн ч хүсээгүй ч махчид, шимэгчид, сорогчид болгодог. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.

  • зочин (September 28, 2017 9:52:37 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.

  • зочин (September 28, 2017 9:53:04 am )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • зочин (September 28, 2017 9:53:21 am )

    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/

  • зочин (September 28, 2017 9:53:36 am )

    Улс орон айл гэртэй нэн төсөөтэй. Хүрэлсүхийн залуучуудын фракц ялсан нь айл гэрийг эцэг эхчүүд нь бус, хүүхдүүд нь эцэг эх уруугуу нулимаад удирдаад явдагтай нэн төстэй юм болж байна. Энэ яавч сайны ёр биш.

  • зочин (September 28, 2017 9:54:30 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН, МАН хоёр өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • tur (September 28, 2017 1:57:33 pm )

    CHINII YAG HELSNEER UURSDIINHUU KOMPANITAI KONTSESSIIN GEREE HIISEN N YOS ZUIN HARIUTSLAGA BISH ERUUGIIN HATIUTSLAGA HULEEJ ATG D SHALGAGDAH HEREG MUN!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

antalya rent a car