antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2017 2 comments

Нийслэлийнхээ удирдлагыг бид сонгоё оо

нийтлэсэн Admin

Нийслэлийн иргэдийн хурал хуралдаж даргаа сонгож чадсангүй. Мөн нийслэлийн удирдлагад байгаа нөхөд юу ч хийж чадахгүй хийсэн ажил болгон нь олны эсэргүүцэлтэй тулгарч буцаж байна. Ийм эмгэнэл гэж байх уу.  Нэг талаар МАН 60 тэрбумдаа хөшигдчихөөд хөдөлж чадахаа больжээ.

НИТХ-ын даргаар эмээ томилогдох нь хэмээн сошиалаар хүмүүс шуугиж, бүр бухимдлаа илэрхийлж байна. Бүр албан тушаал зарагч Сандуй нь дээр юм байна хэмээн егөөдөж байх юм. Нийслэл гэдэг том айл. Түүнийг нэг жижиг гар удирдана гэж юу байхав дээ. Яг одоо нийслэлийг удирдаж байгаа С.Батболдын баг үнэхээр юу ч хийх чадваргүйгээ харууллаа. Нийслэлчүүд бүр Э.Бат-Үүлийг санаад эхэлсэн. Үүл баатар дөрвөн жилд хотыг маань хэрхэн сайхан болгож өөрчилсөн билээ.

Тэгэхээр нийслэлчүүд бид өөрсдөө удирдлагаа сонгодог болъё оо. Ардын намын ч бай, Ардчилсан намын ч бай хамаагүй хотыг хөгжүүлж чадах л хүн байвал хэн байсан ялгаа юу байна. Бидэнд нам хамаагүй. Мэдээж хууль эрх зүйн хувьд болохгүй бла бла хэмээн хариу өгөх л байх. Гэхдээ өөрчлөлт оруулах гэж нэг сайхан юм байна ш дээ. Иймэрхүү дорвитой өөрчлөлт хийхгүй бол бид өмхий хотод, авлигажсан дарга нартай, одоо удахгүй утаатай хотдоо түгжрэл дундаа бухимдаад суусаар байх болно шүү.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • монгол (September 26, 2017 1:04:16 pm )

    нам оролцохгүй л бол сайн байна

  • зочин (September 26, 2017 1:04:57 pm )

    Су ч сул байгаа нь үнэн шүү, Гэхдээ Э.Батүүл шиг хүүтэйгээ нийлж тендер, болон төсвийн мөнгө хулгай хийхгүй юм даа,

antalya rent a car