antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2012 2 comments

Луу жилд МАН нягтарч, АН задрахыг тодорхойлжээ

нийтлэсэн Admin

Төрүүлсэн үрээ гуравхан хоног асраад байгальд хүлээлгэж өгдөг хэмээх туулай жил нийгэм, улстөр, эдийн засаг,

боловсрол гээд бүх л салбарт үр өгөөжөө өгсөн сайхан он байсныг хэн ч өгүүлэх байх.

Алдааг нь ч хэнээр хэлүүлэх билээ. Юуны өмнө эдийн засаг 20 хувиар өсч, түүхэндээ байхгүй амжилт үзүүлсэн.
Тэр хэрээр 70 гаруй мянган ажлын байр бий болж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх аянд иргэдийн багагүй хувь хамрагдсан гээд олон зүйлийг дурдаж болно. Нөгөө талаар улстөрийн амьдралд халуухан үйл явдлууд өрнөсөн.

Монголчууд бид сонгох сонгогдох эрхтэй болсон цагаас хойш Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байсан ч туулай жилтэй золгосны эцэст хуулиа баталж, түүхэндээ бичигдэхээр үйл хийсэн. Ингээд дурдаад байвал олон сайхан үйл жагсана.
Дурдахгүй өнгөрч болохгүй зүйл нь Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарч, улмаар шатахуун түлшний үнэ, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн таагүй мэдээтэй энэ оны босго давж, олон, олон шийдвэрлэх асуудал араасаа дагуулсан явдал.
Тиймээс ирж буй усан хэмээх луу жилээ амжилт бүтээлийн арвин их амжилтаар туулах их хариуцлага тулгарч байна. Хэдхэн сарын дараа сонгууль болно, ард түмэн төрд төлөөлөх хүнээ сонгох хариуцлагатай үе тохионо. Хоёр орны зааг дээр Ардчилсан нам хамтарсан засгаас гарч, үнийн өсөлт дагуулсан.

Үүний эрсдлийг давах талаар хаа хаанаа мэрийсний хүчинд монгол түмний уламжлалт Цагаан сарын баяраа итгэл төгөлдөр тэмдэглэсэн нь мэдээжийн хэрэг. Арай ч Д.Бямбасүрэнгийн Засгийн газар шиг /1991/ Дэлхийн банкнаас мөнгө зээлж, Тэргүүн шадар сайд Да.Ганболдыг Эрээн рүү явуулж, цагаан сараа тэмдэглэсэн түүх давтагдсангүй.
Эдийн засаг нь өссөн орон шиг уламжлалт баяраа тэмдэглэж чадав. Юутай ч ардаараа овоглосон Засгийн газар юу хийхээ ч туулай жилийн төгсгөлд, орон сууцжуулах асуудал дээр хамгийн зөв шийдвэр гаргасан нь туулай жилийн төгсгөлд гаргасан луу жилийн хамгийн анхны баяр байсан гэхэд болно.

Луу жилийн анхны бэлэг зөвхөн энэ биш гэдэгт ард түмэн найдаж байгаа. Яагаад гэхээр, шинэхэн бүрдсэн Засгийн газар олон олон ажил хийхээр төлөвлөж байгааг энд дурдах нь илүүц биз ээ. Мэдээж, энэ нь Ардын намын “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”- ийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын эхнийх гэж хэн ч ойлгоно.
Гэхдээ Ардчилсан намын хувьд Монгол түмний уламжлалт баяраар Сонгуулийн тухай хууль дээр ашиг сонирхлын зөрчилтэй зүйлүүд ярьж байна.
Энэ нь луу жилд шийдэх нэн тэргүүний асуудал байх. Өөрөөр хэлбэл ард түмний сонгох сонгогдох эрхийг боогдуулсан зүйл ярьснаар луу жилийг угтав.

Нөгөө талд шинэхэн бүрдсэн, ардаараа овоглосон Засгийн газарт халдсан ажлыг Ардчилсан намаас хийсэн. Тухайлбал, улстөрийн зорилгоор Батлан хамгаалахын сайдаар томилогдоод ажиллаж буй Ж.Энх баяр уруу үндэслэлгүй дайрч луу жилийг угтав.
Үүн лугаа адил Ардчилсан намд олон олон фракц төрж, ирээдүйн задралаа бэхжүүлсэн гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. 2012 он гарсаар Монголын ардчилсан хүчний холбооноос задарсан “Шонхор” фракц төрөв, тун удалүй Монголын ардчилсан холбооноос задарсан “Мөнх тэнгэр” фракц мэндэллээ.
Түүнчлэн “талийгаач” болсон МҮДН фракцийг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал сэргээнэ гэдгээ илэрхийлсэн. Энэ нь ирээ дүйн Ардчилсан намын төлөө биш, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө гэдгийг хаа хаанаа хэлж байна.
Цаашилбал, Ардчилсан нам ирэх сонгуульд тархай бутархай орж, ялагдана гэсэн мэдээллийг ард түмэнд өгсөн хэрэг.

Нөгөө талд нэр нөлөө бүхий гишүүд нь энд тэнд буурь засч, намын даргадаа эсэргүүцэл илэрхийлж байгаа нь ирэх сонгуульд мандат горьлогсдын цувааг түүчээлж байгаа гэх.
Хэн ч гэсэн суудлын төлөө явдаг нь жам хэдий ч энэ нь ялагдалд хүргэнэ гэдгийг мэдсэн ч мэдээгүй царайлж сууна. Шуудхан хэлэхэд, Ардчилсан намынхны суудлын төлөөх тулалдаан өөрсдийг нь ялагдалд авчрах нь гэсэн мэдээллийг ард түмэн луу жилд дайж байгаа юм.
Бусад улстөрийн хүчнүүд ч ижил, МАХН-МҮАН хэмээх нэгдэл болох болохгүй аснуудаар эгнээгээ бүрдүүлж, хэзээ ч бүтэшгүй зүйл ярьж байгаад ард түмэн итгэхээ болив. Энэ нэгдэлд багагүй улстөрийн жижиг хүчнүүд нэгдсэн нь хий дэмий хөөрөгдөх гэсэн ажил болохоос биш бодит зүйл биш гэдгийг судлаачид ярих болжээ.

Улстөрийн орон зайгүй болсон “асан”-ууд бүгд энэ нэгдэлд суудлаа засахыг оролдсон нь олны сэтгэлийг үймүүлсэн хэрэг гэдэгтэй ард түмэн санал нийлж байна.
Түүнчлэн Иргэний зориг нам, Ногоон нам хэмээх улстөрийн хүчнүүд өөрсдийгөө сөрөг хүчний хэмжээнд авчирч бодохгүй ч хувь суудлын төлөөх тулаан нь бусад хүчнүүддээ гай удаж байгааг ч дуулгах нь илүүдэхгүй хэрэг.
Харин Ардын намын хувьд олон жилийн туршлага зааж, нийгмийн элдэв салхийг дагачихгүй, “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” хэмээн тайван сууж байгаа нь сайшаалтай.
Хэдийгээр энэ нь сайшаалтай ч сонгууль дөхөх тусам нам дотроос ч олон ургальч үзэл гараад ирэхийг үгүйсгэхээргүй гал дундуур улстөрийн амьдрал явах нь дамжиггүй. Сонгууль хаалга тогшихын цагт тэр ч бүү хэл юм болно.

Юутай ч “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” дотор ард түмнээ гэсэн сэтгэл байгаа нь түмэнд гэрэл гэгээ өгч байгаа. Тийм ч учраас туулай жилд багтаагаад зарим ажлыг эхлүүлчихсэн нь ард түмэнд ихээхэн итгэл өгч байгаа хэрэг.
Уг нь лууг тэнгэрт дүүлэн нисч, аянга цахилгаан цахиулж хур бороо салхи шуургыг тавьдаг сүрлэг амьтан хэмээн үлгэр домогт бичсэн байдаг.
Лууны нэр газар усаар баялаг манай улсад өмнөх 100 гаруй жилийн туршид харьцангуй амгалан өн гөрсөн. Луу жилд Монголын түүхэнд ялангуяа улс төрд олон гай халтай тэмдэглэлт үйл явдал болж өнгөрсөн байдаг.
Тухайлбал, 1916 оны гал луу жилд улстөрийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал мэндэлсэн бол 1952 оны луу жилд Ерөнхий сайдаар томилогдон ажиллажээ. Харин 1940 оны төмөр луу жилд улсын наймдугаар Их хурал хуралдаж шинэ Үндсэн хуулийг баталж байв. Энэ мэт улстөрийн түүхэнд олон үйл явдал болсон байдаг.

Харин судлаачид 2012 оны усан луу жилийг улстөрийн хувьд олон явдал болох байх хэмээн таамаглаж байгаа. Энэ нь ч үнэний хувьтай. Зурхайчид хэдийгээр нэр зааж хэлэхгүй ч гэсэн “улстөрийн намууд үнэмлэхүй ялалт үзүүлэхгүй” гэсэн нь бий.
Түүнчлэн “Монголын улстөрд нэгэн нам задарч, нэгэн нам нягтрана” хэмээн илэрхийлсэн.

С.УУГАНБАЯР

UNEN.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 27, 2012 1:04:15 pm )

    Zuraich ni MAN-iin unench bicheech HA HA naadahadaa uuruu itegdee tenegee

  • Anonymous (February 28, 2012 3:28:49 pm )

    haha man shoron gyandan l huleejiindaa

antalya rent a car