antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2012 Comments are off

Цахим үнэмлэх тараахад бэлэн болжээ

нийтлэсэн Admin

Улсын бүртгэлийн ерөн­хий га­зар цахим иргэний үнэм­лэх хэв­лэх программаа суул­гаж дуу­саад, иргэдийн гарт хүргэхэд

бэлэн болоод байгаа ажээ. Засгийн газарт танилцуулсны дараа олон нийтэд тараах өдрийг мэдэгдэх гэнэ. Цахим үнэмлэхийг 484 нэгжээр дам­жуулан  ирэх дөрөв­дүгээр сар гэхэд 16-гаас дээш насны иргэн бүрт хүргэсэн байхаар төлөвлөөд байгаа юм. Эхний ээлжид хүн амын хөдөлгөөн багатай, тогтвор суурьшилтай, иргэдийнх нь мэдээлэл цэгцэрсэн дүүр­гээс эхлэн туршилтын журмаар олгох ажээ. Нийслэл болон хөдөө орон нутгийн иргэд шинэ цахим үнэмлэх авахдаа харьяа хороондоо иргэний үнэмлэхээ авч очоод цахим иргэний үнэмлэхээ авах бүрэн боломжтой гэнэ. Хуучин үнэмлэхээ Улсын бүртгэлд хураал­гах хэрэгтэй. Ингэснээр хуучин үнэмлэхийг устгалд оруулах ажээ.

Цахим үнэмлэхийг 10 жилдээ солилгүй хэрэглэж болох гэнэ. Учир нь иргэний цахим үнэмлэхийн их биеийг поликарбонатаар хийх ба уг материалыг гадны орнууд сум нэвтэрдэггүй шил, нисэх онгоцны их бие үйлдвэрлэхэд ашигладаг юм байна. Манай улсын хоёр сая гаруй иргэний цахим үнэмлэхийг 45 хоно­гийн дотор үйлдвэрлэж гаргах боломжтой ажээ.

                Д.Жаргалсүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car