Төрийн ажил Сонгууль дөхөх тусам идэвхждэг жамтай. Бүтэн жилийн өмнөөс яригдаж, иргэдийн дунд “бухын…” гэж нэрлэгдэх дээрээ тулаад байсан “Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудал яг энэ жишгээр битүүний өмнөх өдөр батлагдлаа.
ЗТБХБЯ, Сангийн яам, нийслэлээс хамтран баталсан дээрх шийдвэрийг зохицуулах журамд “Иргэд 6 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ Орон сууцны санхүүжилтийн корпорацид гаргах ёстой. 50 сая төгрөгийн зээл авахын тулд тухайн зээлдэгч орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх чадвартай байхаас гадна “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд хишиг, хувиа бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт ашиглаж болно” хэмээн заажээ.
Энэ журам нийслэл Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нэгэн зэрэг хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэхдээ худалдан авах орон сууц нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан байх ёстой. Тухайн иргэн, өрх зээл авахдаа орон сууцаа барьцаанд тавьж болох бөгөөд зээлээ урьдчилан төлөх эрхтэй болжээ. Мөн тухайн зээлдэгч анх удаа орон сууц авахаар хүсэлт гаргасан, сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн гурван сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх ёстой хэмээн корпорацид гаргах ёстой. 50 сая төгрөгийн зээл авахын тулд тухайн зээлдэгч орон сууцны үнийн дүнгийн 10 хувийг урьдчилан төлөх чадвартай байхаас гадна “Хүний хөгжил сан”-гаас иргэдэд хишиг, хувиа бэлэн бусаар урьдчилгаа төлбөрт ашиглаж болно” хэмээн заажээ.
Залуусыг байртай болоход хамгийн их саад болж байсан нөхцөл бол зээлд хамрагдах “30 хувь”-ийн босго байсан билээ. Энэ босго 10 хувь болж илт намссанаар давж гарах гэр бүлийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэх нь. Дээрээс нь зээлийн хувь бага ч гэсэн буурч байна.
Жилийн зургаан хувийн хүү гэдэг нааштай үзүүлэлт мөн ч гэсэн иргэдийн санаанд яв цав нийцсэн тоо бас л биш билээ. Залууст “Халаасны өрөө баяртай” гэж хәл гэж зөвлөхөөсөө өмнө Засгийн газрын энэ шийдвэр жинхэнэ нийгмийн захиалга байж чадсан уу гэдгийг дэнслэх гээд оролдоод үзье.
Монголын залуусын ихэнх нь халаасны өрөөнд хоргодож, “түрээсийн орон гэж хэлэгдэх хэмжээнд хүрээд байв. Асуудлыг энэ талаас нь харвал залуусын ирээдүйдээ итгэх итгэлийг сэргээсэн чухал шийдвэр болж чаджээ. Гэхдээ шийдвэр сайн ч гэсэн хэрэгжүүлэх шатанд гардаг алдаанаас дээд зэргээр сэрэмжилж, урьдчилан арга хэмжээ авах нь чухал юм.
Иргэдээс гадна барилгын компаниудыг дэмжсэн шийдвэр гарчээ
Засгийн газар хоёр жилийн өмнө хүнд байдалд ороод байсан барилгын компаниудыг дэмжиж, 180 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан түүхтэй. Байр нь борлогдохгүй, дампуурахдаа тулаад байсан аж ахуйн нэгжүүдэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тухайн үед Төр өөрсдийн зүгээс анхаарлаа хандуулж та бүхэнд тусаллаа.
Та бүхэн минь харин ашгийн хойноос битгий хөөцөлдөөрэй” хэмээн аминчлан захиж байсан билээ. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн амны гарз болж, үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадаж байсан. Тэгвэл энэ удаа хүүгийн төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс төлснөөр барилгын компаниудын ажлыг мөн л тодорхой хэмжээгээр дэмжиж байна гэсэн үг. 200 тэрбум төгрөг гэдэг маань хоёр жилийн өмнөхөөс ч илүүтэй дэмжих гэж байна. Тиймээс энэ удаа өмнөх шиг зүгээр хэлээд өнгөрөх биш, илүү нухацтай хандах хэрэгтэй болж байх шиг. Эс тэгвэл иргэдээ дэмжсэн биш хорлосон шийдвэр болчихно. Ер нь ч энэ “Зургаан хувийн хүү” яригдаж эхэлснээсээ хойш сүүлийн нэг жилийн турш хангалттай хорлочихоод байгаа билээ.
Үүний зэрэгцээ, цэвэр бохир усны шугамыг нь гэр хороолол руу татаж өгөөд барилгажуулах ажлыг өөрсдөд нь үлдээдэг тогтолцоо руу хөдөлж эхэлмээр байна. Дамбадаржаагийн эцэст ийм ажил зохион байгуулж маш амжилттай хэрэгжсэн туршлага байна шүү дээ. Эцсийн эцэст, “Орон сууцанд амьдрах уу цэвэр бохирын шугамд холбогдсон хувийн хауст амьдрах уу” гэсэн сонголт ыг иргэдээр хийлгэвэл яасан юм бэ. Орон сууцны санхүүжилтэд зарцуулах Засгийн газрын 200 тэрбум төгрөгийн бондын жилийн хүү 8-9 хувь, БНСУ-аас орж ирж байгаа 300 сая ам.долларын жилийн хүү 0,5 хувь. Ялгаа байгаа биз. Гадаадаас орж ирдэг хүүгүй шахам тэр их хөрөнгийг яагаад гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх төсөл рүү оруулж болохгүй гэж.
Б.Болор
mongoliin medee
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 28, 2012 8:34:54 am )
unen bol saihan baina oyutanuud gej hajuu oroo holsloh nereer ger oron buzarlaj baina omhii bogsoo hunii ger orond mongo oldog heregsel bolgoson muu yanhan ovor hangai aimgiin uyanga sumyn davaadorjiin enhamar gej yanhan 4 jil ger oron buzarlasan muu gichii damjuulaarai utas ni 99203959
1 Comment