antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 27, 2012 Comments are off

Ц.Энхбаяр: Цагдаагийн офицер галт сум тарааснаа хүлээсэн

нийтлэсэн Admin

2008 оны УИХ-ын сонгуулийн дараахи үймээний үеэр галт суманд өртөж амиа алдсан таван хүний хэрэгт өнөөдөр тухайн үеийн цагдаагийн удирдлагууд шүүгдэнэ. Амь үрэгдсэн хүмүүсийн нэг Э.Доржсүрэнгийн аав хохирогч Ц.Энхбаяр уг шүүх хуралд өнөөдөр  хохирогчоор оролцох юм.  Түүнтэй ярилцлаа.

-Өнөөдөр болох шүүх хуралд бүх хохирогч оролцох уу? Та хохирогч нартайгаа холбоотой байгаа юу?

-2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр амь үрэгдсэн таван хүний ар гэрийнхэн бүгд хоорондоо холбоотой. Өнөөдөр болох шүүх хурал хаалттай болох байх. Бид хохирогчоор шүүх хуралд оролцоно.

-Шүүх хурал товлосон цагтаа болох уу?

-Олон жил хүлээлгэж хөөцөлдсөний эцэст хүний амь нас хохирсон хэргийг анх удаа шүүх гэж байна. Хохирогчид  шүүхийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй. Шүүгчид хэр зэрэг шударга шийдэх юм. Товлосон цагтаа болох эсэхийг мэдэхгүй байна. Цаг хожих арга хэрэглэж мөрдөн байцаалтад буцаажч магадгүй дээ.

-Та хавтаст хэрэгтэй хохирогчийн хувиар танилцсан уу?

-Нийслэлийн Прокурорын газрын хяналтад  хэргийг шилжүүлэхийн өмнө Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд очиж хэргийг уншиж танилцсан.

– ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд нар хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй гэж нэг хэсэг гомдоллосон байх?

– Цагдаагийн  экс дарга нар  хавтаст хэргээ прокурорын хяналтад шилжэхээс өмнө 14 хоногийн хугацаанд танилцсан юм билээ. Өмнө нь   Өршөөлийн хуульд хамрагдахаас өмнө Ч.Амарболд нар долоон сарын хугацаанд хэргээ уншиж танилцаад гарын үсэг зурсан шүү дээ.

Үймээнээр хүүгээ галт зэвсэгт өртөж амь үрэгдсэнээс хойш хошууч генерал Ч.Амарболтой уулзаж байв уу та?

-Генерал Ч.Амарболд манай нутагт олон жил цагдаагийн хариуцлагатай алба хашиж ирсэн хүн. Би ганцаарчилж уулзаж үзээгүй

-Цагдаагийн албан хаагчдад хүний амь насыг бүрэлгэсэн гэсэн зүйл ангиар ял төлөвлөсөн боловч хэргийг нь түтгэлзүүлсэн байна лээ. Таньд ямар тайлбар өгөв ?

-Тухайн үед  үүрэг гүйцэтгэж байсан хэд хэдэн хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 буюу хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн. Гэхдээ  албан хаагчдын хэргийг цагдаагийн дарга нарын хэргээс тусгаарлаад түтгэлзүүлсэн. Чухам ямар үндэслэлээр түтгэлзүүлснийг мэдэх юм алга. Надад  тэр талаар тайлбар хэлээгүй шүү дээ.

– Гэрчийн мэдүүлгээр бол байлдааны сум тарааж өгснийг олон хүн гэрчилсэн юм биш үү?

– Үймээний үеэр галт зэвсгийг цагдаагаас тарааж өгсөн. Тэгээд “сумаа ахиухан аваарай” гэж хэлж байсан гэж  хэд хэдэн цагдаагийн албан хаагч мэдүүлсэн байна лээ.

-Нөгөө тэмдэглэл хөтөлсөн цагдаа юу?

-Тэр цагдаагийн албан хаагчаас гадна гурван албан хаагч, нэг офицер мэдүүлэг өгсөн шиг санаж байна.

Хэрэв шүүхээр галт зэвсэг хэрэглэсэн цагдаа нар хүн буудсан буудаагүйгээ тогтоолгохгүй юм бол энэ хэрэг яаж эцэслэн шийдэгдэх бол ?

-Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба цагдаа нар хүн буудсныг тогтоосноо хамгийн том амжилт гэж үзэж байгаа. Аргагүй л дээ хөдөлшгүй баримтаар тогтоогдсон гэж үздэг.  Гэхдээ хэн гэдэг цагдаа хэнийг буудсан гэдгийг бол тогтоох боломжгүй. Нэг тийм бөөрөнхийлөөд өнгөрөгч байгаа юм шиг санагдсан. Бодвол дээрээсээ их дарамт шахалт ирдэг байх.

-Хохирогчид бол буудсан эзнийг олж өгөхийг  хүсч байгаа биз дээ?

Тушаал өгч гал нээсэн эзнийг тогтоож өгөөч гэж хүсээд байгаа юм шүү дээ. Тэрнээс тушаал биелүүлсэн цагдаагийн албан хаагчдыг заавал шоронд суулгах гэж хүсээгүй. Үнэхээр шударгаар тушаал өгсөн   эрх мэдэлтнүүд буруугаа хүлээхийг л бид хүлээж байна.

Яг тушаал өгсөн гэдгийг хэргийг шалгах явцад гэрчилж мэдүүлэг өгсөн хүн бий юу?

Байхгүй, Ч.Амарболд  тушаал өгөөгүй гэдэг юм билээ.

Анх энэ хэргийг шалгаад буруутай этгээдийг бараг тогтоочихоод байтал дээрээс тушаал өгч хэргийг хаах  үед нэг шударга мөрдөн байцаагч хэргийг нуун дарагдуулах нь гэж мэдээд галт сумны хонгио зэргийг нууж авч үлдсэн гэсэн мэдээлэл бий. Таньтай тэр хүн уулзсан уу?

-Таван хүн амь үрэгдсэний дараа Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан хэрэг дээр ажиллаж эхэлсэн гэсэн. Тэр үеэр цагдаа нар хүн буудсныг хөдөлшгүй баримтаар тогтоочихсон байхад нь дээрээс нь тушаал өгөөд хэргийг Прокуроын дэргэдэх Мөрдөн байцаах алба руу татчихсан юм билээ. Яг энэ хэрэгт ажиллаж байсан мөрдөн байцаагч надтай нэг удаа уулзаад хэлж байсан. Ер нь цагдаа нар галт зэвсэг хэрэглэж хүн буудсан нь тогтоогдчихсон шүү гэж.

-Тэр шударга мөрдөн байцаагч Х.Тэмүүжин гишүүнд галт сумны хонгиог өгсөж гэж сонссон.Та харин юу гэж бодож байна?

-Х.Тэмүүжин гишүүнд галт сумны хонгио өгсөн эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан надтай уулзахдаа хавтаст хэрэгт галт зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон шүү гэдгийг л хэлж байсан. Би тэр хүний талаар дэлгэрэнгүй ярьмааргүй байна. Мэдээж тэр хүний аюулгүй байдлыг бодох хэрэгтэй.

Энэ хэргийг санаатай нуун дарагдуулах гэсэн оролдлого хийж байна гэж та бодож байв уу?

Хэргийг санаатайгаар зохион байгуулалтайгаар нуун дарагдуулах оролдлого хийж байна. Гэмт хэргийг нуун дарагдуулж байсан уу. Буудсныг тогтоолоо. Гэхдээ хэний буудсан суманд хэн тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгох хүсэлт тавьсан. Уг нь бол хэн буудсныг тогтоох нь тэр мөрдөн байцаах албаны үүрэг. Зүгээр энгийн үгээр хэлэхэд бид ажлаа хийж чадахгүй байна. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтийг л тавьж байсан гэж хэлж болно. Дээд албан тушаалтнууд ч гэсэн хэргийг нуун дарагдуулах сонирхолтой далд санаа бол байсан шүү дээ.

Н.Түвшин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car