antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2017 38 comments

Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно, намын даргыг 45 хоногийн дараа сонгоно

нийтлэсэн Admin

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар МАН-ын жинхэнэ зовлон эхэллээ. Улстөрд тогтворгүй байдал, төрийн ажилд болон бизнес, эдийн засгийн харилцаанд бодитой хүлээлт эхлэв. “Инвест Монголиа”, “Дисковери Монгол” зэрэгт ирсэн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын орчны хамгийн муу мэдээтэй буцаж байна.

Одоо МАН доторхи улс төрийн зодоон шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулах хүртэл горьдлогоор хөвөрч, эдгээр томилгооны дараа гомдлоор үргэлжилнэ. Хуулийн талаасаа ч МАН цаг хугацааны хайчинд оров.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцроход хүргэсэн шалтгааны гол нь улс төрийн эрх мэдэл дутсан явдал байлаа. Дараагийн Ерөнхий сайд энэ алдааг давтахгүй тулд намын даргын албаа давхар авах шаардлагатай. Хэрвээ тэгж эс чадвал дахиад нэг жилийн дараа огцрохгүй гэх баталгаагүй. Иймд дараагийн Ерөнхий сайд хэн байхаас илүүтэй түүнийг хэзээ, хэрхэн тодруулах вэ гэдэг хамгийн чухал боллоо.

Хуулиар бол шинэ Ерөнхий сайдыг УИХ 30 хоногийн дотор томилох учиртай. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэжээ. Сайн анзаарвал энд ганц Ерөнхий сайдыг бус, сайд нарыг ч энэ хугацаанд багтааж томилох нь. Ерөнхий сайд нь танхимын сайд нараа намын удирдах зөвлөлдөө санал болгоно, Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө, УИХ-аар томилуулах зэрэг процедурыг тооцож өөрөө хуулийн энэ хугацаанаас ядаж долоо хоногийн өмнө томилогдсон байх учиртай. Хуулийн ийм хайрцагтай хоногийн тоолуур өнөөдрөөс гүйж эхлэв.

Гэтэл хяслантай нь, МАН-ын дүрмээр намын даргыг Их хурлаасаа сонгодог. Их хурлыг Бага хурлаас зарлана. Ингэхдээ намын их хурлыг 45-аас доошгүй хоногийн өмнө зарлах намын дүрмийг Дээд шүүхэд бүртгүүлжээ, МАН. Өөрөөр хэлбэл, шинэ Ерөнхий сайдыг ирэх аравдугаар сарын 8-наас өмнө томилно, МАН-ын Их хурал арваннэгдүгээр сарын эхээр болж, тэндээс даргаа сонгоно. Энэ тохиолдолд хоёр эрсдэл гарна. Нэгд, одоогийн Засгийн газар МАН-ын их хурлыг хүртэл үүрэг гүйцэтгэх боломжгүй, хуулийн хязгаартай. Хоёрт, дараагийн Ерөнхий сайд намын даргынхаа тамгыг яг авах ёстой газраас нь авах цаг хугацаа таарахгүй нь. Авах ёстой газар гэдэг нь намын Их хурал. Гэхдээ зохицуулж болохгүй юм гэж үгүй. Ялангуяа мөнхийн эрх ашиг, мөнхийн найзгүй улстөрд бол бүгдийг зохицуулж, тохирдог. Ойлголцож чадвал намын Их хурлаас намын даргаар сонгогдох магадлал өндөртэй нэгнээ Ерөнхий сайдаар томилуулж болно. Гэтэл түүний танхимд сайд болж чадаагүй, төлөөллөө оруулж бараагүй хэсэг нь гомдогсодын арми байгуулж Их хурал дээрээ эсрэг ажиллаад шинэ Ерөнхий сайдаа намын даргын сонгуульд унагачихвал яах вэ. Улмаар түүнийг ялсан нь Ерөнхий сайдаа, засгаа авна гэвэл дахиад Засгийн газрыг огцруулах уу. Хоёрхон сарын настай Ерөнхий сайд томилж, Засгийн газар байгуулсан болж таарах уу. Арай ийм юм болохгүй л байх, гэхдээ энэ бол бодитой байгаа эрсдэл. Ерөнхийдөө намын Бага хурал нь шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахдаа түүнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр давхар сонгож таарах болов уу. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн Засгийн газрыг байгуулах бөгөөд ийм хувилбар МАН-д өмнө байсан юм. 2010 онд С.Баяр Сү.Батболдод эхлээд УИХ дээр Ерөнхий сайдаа, дараа нь намын Бага хурал дээрээ намын даргын албаа өгч байлаа. Сү.Батболд дараа нь намын их хурал дээрээ жинхэлсэн. Гэхдээ л үүрэг гүйцэтгэгч намын даргыг ногоон гэрлээр жинхлэх баталгаагүй, мөн л сая унасан болон одоо шинэээр байгуулах Засгийн газрыг тойрсон гомдлуудын нийлбэр өөр улс төр хийхийг үгүйсгэхгүй. Үүнийг хаах, ахиж бужигнахгүйн тулд одоо сайн ярилцах, зөв хүнээ тодруулж, зөв баг бүрдүүлэх нь хамгийн чухал. Хэрвээ хамгийн муугаар бодоход, одоо Ерөнхий сайдаар томилогдох нөхөр их хурал дээрээ намын дарга болж чадахгүй бол МАН доторхи зодоон хоёр сарын дараа ч дуусахгүй. 2020 он бол бүр байхгүй. МАН-ын дайсан бол МАН өөрөө. Үүнийгээ тооцдоггүй ба тус намд АН-ын есөн суудлаас хүчтэй сөрөг хүчин бол хэвлэл юм.

Энэ бүхнээс харвал Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үүрэг гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш байгуулагдах Засгийн газар нь МАН-ын их хурал хүртэл их л зовлон, шахалт дарамт үзнэ дээ. 65-ынхаа өмнө бөхөлзөөд л байхгүй бол намын даргын сонгууль дээрээ эсрэг ажиллаад унагах боломжтой нь сая харагдлаа шүү дээ.

Дүгнэлт бол өнөөдрөөс эхэлж буй МАН-ын зовлон төрийн зовлон болж намын Их хурал хүртэл ил далд, их бага хэмжээгээр бараг хоёр сар үргэлжлэх нь тодорхой байна.

Уг нь хамгийн зөв бөгөөд нэр цэвэр, бас тогтворгүй байдал үүсгэхгүй хувилбар нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг намын Их хурал хүртэл хуучнаар нь явуулаад л, тэндээс сонгогдсон шинэ дарга нь засгаа авч болох л байлаа. Гэтэл хоёрхон сар тэвчиж чадаагүйн цаад учир удахгүй ирэх долоо хоногоос өдөр өдрөөр тодрох биз ээ. Сая Засгийн газрыг огцруулах дээр хуваагдсан МАН-ын хоёр бүлэг цаашид багцаараа явах үгүйг, хэн нь хаашаа орохыг одоогоор хэн ч таашгүй. Аливааг эвлүүлэх нь эвдэх, сэлэм эргүүлэхээсээ хэцүү. Засгийн газрыг, ялангуяа хоёр сарын дараа намын даргаа авах болзол дор байгуулах нь өчигдрийн Засгийн газрыг огцруулах улс төрөөс хэцүү, илүү адармаатай л байх болов уу. Хамгийн гол нь, хэн Ерөнхий сайд вэ. Тэр намын дарга бөгөөд түүний бүлэглэл ирэх жилүүдэд МАН-ыг засаглана. Арав гаруй жилийн дараа “Хотын бүлэг”-ээс МАН хэний багт шилжих вэ, энэ л хамгийн сонин.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

38 Comments

  • Зочин (September 08, 2017 12:51:55 pm )

    Шинэ намын даргаа сонгогдтол хүлээхгүй дээ!!!

  • ИРГЭН (September 08, 2017 1:56:30 pm )

    эрдэнэбат номтойбаяр 2 огцорч байвал боллоо? хүлээгээд байх шаардлаггүй,,,,

  • зочин (September 08, 2017 2:09:40 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (September 08, 2017 2:09:55 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • зочин (September 08, 2017 2:10:20 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 08, 2017 2:11:04 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • зочин (September 08, 2017 2:11:24 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 08, 2017 2:11:45 pm )

    Нэг нохой (У.Хүрэлсүх мэтийн) дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг. /Япон ардын зүйр цэцэн үг/

  • зочин (September 08, 2017 2:12:23 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • зочин (September 08, 2017 2:14:47 pm )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • зочин (September 08, 2017 2:15:49 pm )

    Түмэн хэрэг бодосын учир ёсыг ухаж тайлсны хойно эрдэм дор хүрмүй, эрдэм дор хүрвээс бодол санаа бат үнэн болмуй, бодол санаа бат үнэн болвоос сэтгэл тэгширмүй, сэтгэл тэгширвээс бие засармуй, бие засарваас гэр төвширмүй, гэр төвширвөөс төр засармуй, төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтмуй. /Күнз/

  • зочин (September 08, 2017 2:26:08 pm )

    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/

  • зочин (September 08, 2017 3:55:48 pm )

    У.Хүрэлсүх ээ, одоо засаг, намын дарга –оо авч яаж шударга ажиллаж болдогийг нэг харуулаач , хотын мафи-д хамаг тендерээ алдаж ард иргэд олон жил зовлоо ш дээ,
    Жинхэнэ ил тодоор төрийн ажлыг явуулаач
    Иргэд үүнийг л хүсэж байна

  • Anonymous (September 08, 2017 4:06:27 pm )

    Шинэ хувьсгал хийхгүйгээр мөнгөтэй, зэвсэгтэй, эрх мэдэлтэнгүүдийг дийлнэ гэж горьдсоны гарз. Амь золиогүй хувьсгал хувьсгал биш. Үнэ өртөг нь өнөөгийн бидний амьдрал шиг хямдхан байдаг юм байна. Худлаа ярьж хувьсгал хийсэн новшнуудын Засаг солих нь тэдний зүгээр л “Нүүр хувиргалт” байдаг юм байна.Нүүрээ хувиргахыг нь зөндөө үзэж итгэлээ бас баяслаа.
    Энэ 4 жил ингээд дууслаа. Ирэх 4 жилд гайгүй болох болов уу гэж бид хичнээн 4 жилийг ардаа орхив. Энэ новшнууд биднийг гишгэх газаргүй болголоо.Бид үр хүүхдүүдийнхээ хувь заяанд “Айж” байна.Түгшиж байна. Одоо яах вэ Монголчуудаа. Уйлах ч багадаж байна. Ард түмээн. Шоронжсон сэтгэлгээтэй болсон эднийг засран гэж бодож байна уу. Дээр сэтгэгдэлээ бичсэн хүмүүст би талархаж байна. Ардчилал бидэнд юу өгөв. Утаа манарсан эх орон, өндрөөс үсэрсэн ирээдүйг өглөө. Сард, хоногт хичнээн хүн зүй бусаар хорогдож байна. Хэдэн хүн өвчин тахлаар үхэж үрэгдэж байна. Энэ асуултанд хэн хариулт өгөх вэ? Улс орноо идэгчид хариулт өгнө гэж та хүлээж байна уу. Бид л хэн нэгнийхээ урссан нулмисыг арчиж нэгнээ тайвшруулна. Харин тэд асуувал инээнэ. Одоо яах вэ? Монголчууд бид аажуу тайван, сайхан цаг ирнэ гэж хүлээсэн зөнч мэргэн улсуу эсвэл ингэтэлээ арчаагаа алдсан аймхай хулчгар хүмүүс үү…

  • Шудрага (September 08, 2017 5:18:52 pm )

    Нямаагийн Энхболд дараагийн Ерөнхий сайд болно

  • зочин (September 08, 2017 5:23:05 pm )

    Одоо Монгол улсын нэр хүндийг гадаадад өсгөж болон МАН-ыг цэгцэнд нь оруулах хүн С.Баяраас өөр байхгүй.

    • иргэн (September 08, 2017 8:19:18 pm )

      Bayar ch chadna shuu

      • zochin (September 09, 2017 11:08:19 am )

        haha ha s.bayr mongoliig mini neg musun zarchih bailguidee. tiim humuusiig turuus hol bailga.

    • ИРГЭН123 (September 09, 2017 6:16:52 pm )

      Тэр их идэж уусан нөхдийг хэрэгт хийж, мөнгийг нь яагаад буцаалгахгүй байнаа.Хуулийнхан юу хийж бна?.С.Баяр ямар мөнгөөрөө тэр олон хаусыг авсныг яагаад тогтоож болдоггүй юм бэ?

  • Anonymous (September 08, 2017 5:29:11 pm )

    монгол түмэн өвөг дээдсээс эх оронтой амгалан амьдралтай байсан үе саяхан. элбэгдорж батүүлийн хагалан бутаргасан төр өнөөг хүртэл буйраа олохгүй л байна. элбэгээ, харж хийсэн бүтээсэндээ баяртай байгаа байхаа Цусаа урсгаагүй улсын баатар гэж юу байдаг юм бэ. бутарсан төрөө хэзээ тогтворжуулах вэ?. өвөг дээдсийн минь гавьяа л улам тодрох юм. бидний эцэг эх өвөг дээдэс минь хичнээн алсыг харж байсан бэ? одоо бидний хойч үе дүрвэгсэдийн армид нэгдэх л үлдэх байхдаа

  • zochin (September 08, 2017 8:35:53 pm )

    Н.Энхболд ерөнхий сайд эсвэл намын дарга болбол яг энэ огцорсон засаг шиг байх хөшүүн хойрго удаан байх байлгүй, жаахан хурдтай мэдлэгтэй хүнээр тавих хэрэгтэй сайд хийчих олон хүн байгаа

  • zochin (September 08, 2017 8:40:03 pm )

    Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Нямдорж, Хүрэлбаатар, Чинзориг, Аюурсайхан, ОюунЭрдэнэ, Учрал, Содбаатар, Занданшатар гээд сайд хийчих олон хүн байна

  • zochin (September 08, 2017 8:42:31 pm )

    guravhan saya ard irgedee l zov bodlogoor avaad yavchval boloo sh de Auyursaihan Oyuunerdene Uchral j.Enhbayar Hurelsuh geed medlegtei zaluuchuudaa demjij said bolgomoor bna

  • zochin (September 08, 2017 8:43:35 pm )

    zasgiin gazraa hurdan baiguulj ovliin beltgel ajlaa bodmoor bna ard tumnii amidral hund bna sh de

  • Anonymous (September 08, 2017 9:44:14 pm )

    Ali ali ni ijildee idehdee yaj idehee medehgvi hereldej zodoldoh dohoodl heleh cn muu vg oldohgvi yum neg alban gazrin dargig tomilno namaar yucn cnadahgvi how hooson tolgoitoi yumnuudig tawicnih ni yalangya ervvl mendin salbart daancn hereggvi yum gedgig oilgohgvi l uls torcnid yum daa haaran cn eh oron uls vndesten zaluu saihan ohid hvvhdvvd hogshid hi harin orond boolin hodolmor erhlehin satsuu ohid ni buruu zamaar budaa teegeedl udahgvi uls vndesmen cnin herelgej bh hoorond cnin ustaj vgvi boloh wi dee AH MAH naraa

  • Anonymous (September 08, 2017 9:50:38 pm )

    Ah dvv amrag sadan naiz nohdin dund alban tushaal naimaaltsah baidlaa zogsoohgvi bol hezeecn uls shig uls bj cnadahgvi odoo bolimoor yamaa ene baidlaas gargaj cnadna gej Batgulga tanig songoson shvviiiiiii

  • өвөө (September 09, 2017 12:40:11 am )

    улаанбаатарын алдартай гомо өвөө мөнхөө болиоч ээ залуусаас ичиж амьдарий

  • zochin (September 09, 2017 8:48:14 am )

    Erdenebataas iluu hun bga ymuu.AN uls ornig urund oruulj suiruulsen.MAN-n Malnuud zasgaa taraachlaa.Ene 2 nam buhi IH tarwal taarna.

  • Зочин (September 09, 2017 10:16:27 am )

    ӨМНӨ ЗАСАГТ АРАЙ ГАЙГҮЙ НЬ ЭРДЭНЭБАТ, МӨНХОРГИЛ, МӨНХБАЯР НАРДАА БУСАД НЬ ҮНЭНДЭЭ СОЛИГДОХ ХЭРЭГТЭЙ БАЙСАН

  • irgen (September 09, 2017 10:32:24 am )

    Namiin dargiin songuulia huleej shiidver gargahgui denduu uls turjij dee, Erunhii said tuvshin , ajilsag , medlegtei , ner hundtei , zokhion baiguulakh chadvartai l baival bolno . Namiin gishuud dotroos N. Enkhbold gishuun , Munkgorgil said , Hamiin darga baisan Enkhtuvshin gishuun , bulgiin darga Haynhyarvaa, mun S. Bayar , Nyamdorj darga geed olon humuus baina daa

  • Монгол хүн (September 09, 2017 2:08:26 pm )

    Манай түүх Ёолонгосынхтой тун адилхан байна. Солонгост баахан идэж уусан бүлэг дээрэмчид засгийн эрхийг аваад ард иргэдээ ядууруулсан. Үүнээс болоод дахин хувьсгал гарч идэж уусан этгээдүүдээ цаазлаад мөн тогтсон дарангуйлалыг засгаас зайлуулж төр нь цэвэршээд цаашид гэрлийн хурдаар хөгжсөн байдаг. Ёолонгосыг энэ бүх зовлон эдлэхэд гол үүргийг АНУ хийсэн байдаг. Энэ бол бидний бэлэн авах сургамж юм. Бид юуны өмнө төрөө цэвэрлэх хэрэгтэй. Жишээ нь АТГ гээд элбэгдорж, Энхболдын дохиогоор хөдөлж байдаг газар болчихлоо. ЦЕГ, ТЕГ ч ядлгаагүй. Эдгээрийн удирдлагыг нэн даруй сольж, хуулийн байгууллагуудыг өөрийн чиг үүрэгт шилжүүлж, ард түмний өмч болох хэвүлийн баялгийг лициенз гэх хуурамч цаас ашиглан баяжсан этгээдүүдээс тэр баялгийг буцаан авч иргэдийн өмчлөлд нь шилжүүлэх явдал тэргүүн зэргийн асуудал болж байна. Ингэхгүй бол иргэд тэвчихгүй босох нөхцөл бүрдээд байна.

  • chingunjav (September 10, 2017 11:40:23 am )

    mongol hun taniig olon hun demjij baina ,alban tushaal ashiglan mongoliig suiruulj baigaa tolgoigui terbumtanguug uls turuus zailuulj baij l mongol uls mongolooroo uldene, ugui udahgui gadnii bool boloh ni

  • Иргэн (September 10, 2017 7:39:27 pm )

    Хүнд хэцүү үед хотгойдууд л төрд түшиг болж монгол төрийн алдааг засаж ирсэн.Жалханз хутагт Элдэв-очир Г.очирбат,Дашёндон гэхчлэн Одоо төвийг харсан зав хүн бол Энхтүвшин л байна даа

  • Zochin (September 10, 2017 8:21:13 pm )

    Namin darga Dahiad J.Erdenebat bolj bolohgui um bhdaa uur tsever hun algashde nugu 42 bol bur tsaasha

  • 123aa (September 11, 2017 1:39:38 pm )

    nyamaagiin enhbold sain hun shuu, zugeer l gishuunii ajlig n hiilgee,

  • irgen (September 11, 2017 6:52:44 pm )

    dahiad l enkboldtoigoo niilne hereggui

  • tur (September 12, 2017 9:44:35 am )

    ERDENEBATIIN OGTSORSON SHALTGAAN GEED BAIH YUM BAIHGUIEE TER BOL ERENHII SAID NERTEIGEES TSAASH GUI ENHBOLDIIN GARIIN TEJEEVER BAISAND L BAIGAA YUM HUMUUSEES MUNGU AVAAGUI GEED BAIGAA N UNEN BAIHAA TIIM ERH MEDEL BAIGAAFUI YUM TEGEHEER ODOO BUH YUM BAIRANDAA ORJ BAINAA EH ORNOO BODOH TSAG BOLSOON

  • irgen (September 12, 2017 11:04:52 am )

    Монголчуудаа Аюурсайхан ОюунЭрдэнэ Ж.Энхбаяр…нарыг дээш нь гаргаж Монгол улсаа самруулав Эд нараас хамгийн ҮМХИЙ санаатай нь Аюурсайхан

antalya rent a car