antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 8, 2017 19 comments

Ээлжит бус чуулганы эргэн тойронд

нийтлэсэн Admin

Нэг. УИХ-ын ээлжит бус чуулганы ирц: УИХ-ын ээлжит бус чуулган 73 буюу 96,1 хувийн ирцтэйгээр эхлэв. УИХ-ын  гишүүн  О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Б.Наранхүү нарын 3 гишүүнээс бусад нь чуулгандаа ирсэн байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлгийн чөлөөтэй байгаа. Харин Д.Тэрбишдагва гадаадад томилолттой байгаа бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү ямар нэг шалтгаантай эсэхээ мэдэгдээгүй ажээ.

Хоёр:: Ээлжит бус чуулганы онцлох ишлэлүүдээс:

УИХ-ын гишүүн Ө.Энхсайхан

-Засгийн газрыг огцруулахаар гурван зүйлийн үндэслэл гаргажээ. Яг бодоод байхаар энэ бүхнийг чинь 65 бүлэг дээр л дахин дахин ярьсаар байгаад ингэж чиглүүлж шийдэж өгсөн шүү дээ. Бүлгийн шийдвэрээс  гадуур Засгийн газар дур мэдэн хийсэн ажил гэж нэрлэж чадахгүй. Тэгэхээр энэ 65 чинь ямар хариуцлага хүлээх юм. Зүгээр, Засгийн газар руугаа  хамаг буруугаа  түлхчихээд гэмгүй амьтад суугаад үлдэх юм уу. Жишээ нь боловсон  хүчний бодлогын алдаа гарсан гэж байна. Гэтэл энэ 65 чинь л Засгийн газар руу баахан улс шахсан шүү дээ. Дэд сайд, агентлагийн дарга, газар хэлтсийн дарга гээд баахан хүмүүс чихсэн ш дээ. Тэгээд мэргэжлийн Засгийн газрын утгыг алдагдуулсан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат

-Би бүлгийн хурал дээр тэр компанийн концессыг цуцал гэж хэлсэн. Энэ Засгийн газрыг огцруулах чинь шалтгаан гэхээсээ илүүтэй шалтаг юм биш үү.

Тогоон дотроо ярилцах асуудлыг Засгийн газар дээр авчирч, төрийн зовлон болгож байна. Унаж босох уруудах сэхэх зүйл олон л бий. Сайдын суудал мөнх биш.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат

-Гуравхан сарын өмнө бие биеэ үнсэж үнгээд магтаж  байсан нөхөд өнөөдөр бие биеэ үзэн ядаад байх юм. Нөгөө эр хүний жудаг нь хаачсан юм. Эр хүний ноён нуруу нь хаана очоод хугарч байгаа юм. Ийм хуурмаг улстөрчидтэй, ийм хуурмаг улс төртэй байхад ард түмэн яаж итгэх юм… Нам дотроо амь нэгтэй байж чадахгүй юм бол ард түмэнтэй амь нэг байна гэж байхгүй ээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт

-Хагацашгүй сайн нөхөддөө  марташгүй муу үгийг бүү хэл ээ гэж ардын үг бий. Би өөрийнхөө ажлыг өгч байгаад концесиийн гэрээний асуудлыг шалгуулж хууль зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй, ямар нэг сонирхлын зөрчил гаргаагүй гэдгээ нотлуулна. Ийм байдлаар бид цааш цаашдаа зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд  бие биеэ харлуулах, гутаах үйлдэл битгий хийдэг байгаасай. Өнөөдрийн энэ бие биедээ шидэж байгаа хатуу үг, гүтгэлэг чинь 2020 оны сонгуулиар эцэстээ бидний эсрэг ашиглагдана. Тийм учраас улстөр хийж болно, тодорхой зорилго тавьж болно. Сэтгэл санаанд чинь нийцэхгүй байж болно.  Хамгийн гол нь хатуу хүтүү гүжир гүтгэлэг тарааж журмын нөхдөө битгий харлуулж байгаасай гэж журмын нөхдөөсөө хүсэх байна.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж

-Өнгөрсөн сонгуулиар ард түмэн АН-д нэлээд хатуу дүн тавьсан. Илүү сахилга баттай хариуцлагатай намд итгэл хүлээлгээд үзье гэсэн сонголтоор ард түмэн та бүхэнд 65 суудал өгсөн. Энэ 65-ын 41 нь шинээр сонгогдсон  гишүүд байгаа. Шинэ гишүүд эрийн сайндаа гарчихаагүй. Өнгөрсөн 4 жил энд суусан Ардын намын 26 гишүүн маш хариуцлагатай хатуу чанга байр суурин дээр байж АН-ын болохгүй бүтэхгүй бүхнийг шүүмжилсний үр дүнд өнөөдөр 41 шинэ гишүүн энд сууж байгаа юм. Шинэ гишүүд жаахан хариуцлагатай байх хэрэгтэй… Зарим нь  хэтэрхий ямба сууж, хэтэрхий эрх мэдэлд бялуурч байна. Орон нутагт очоод хэдэн дарга тойруулчихаад гишүүнээ гишүүнээ гэхээр  эрх мэдэлд хүрчихлээ гэж андуураад байна.

УИХ-ын гишүүн Д.Ганболд

65 гишүүн минь ээ, Ний нуугүй хэлэхэд та бүхэн маань бүгд л төрийн албанд ах дүү, хамаатан саднаа гуйж байгаад оруулсан шүү. Тэгээд төрийн албаа муутгасан. Тэгвэл тэр хүмүүсээ зайлуул л даа. Тийм байж Засгийн газрын хэдхэн хүнээ чичлэх шаардлаггүй. Би засгийг огцруулах ёстой, ёсгүй гэхгүй. Ямар ч Засгийн газар гарсан нэмэгдэхүүний байрыг сольсноор  нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Энийгээ сайн бодоорой.

 

Гурав. Хэн хэн Засгийн газраа унагав: Гишүүдийг үг хэлж дууссаны дараа Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураасан. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг огцрууллаа. Хуралдаанд 73 гишүүн санал өгсөн бөгөөд гишүүдийн 57,5 хувь нь Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Харин гишүүд энэ талаар хэрхэн санал өгснийг доорхи жагсаалтаас харна уу.

Засгийн газрыг огцруулахаар санал өгсөн гишүүд:

Т.Аюурсайхан

С.Батболд

Ж.Батзандан

Б.Батзориг

О.Батнасан

Б.Баттөмөр

Л.Болд

Х.Болорчулуун

Ж.Ганбаатар

Д.Гантулга

Ц.Гарамжав

Ц.Даваасүрэн

Д.Дамба-Очир

Б.Жавхлан

С.Жавхлан

Г.Занданшатар

Д.Мурат

З.Нарантуяа

Х.Нямбаатар

Ц.Нямдорж

М.Оюунчимэг

Л.Оюун-Эрдэнэ

Б.Пүрэвдорж

Ш.Раднаасэд

Я.Санжмятав

Д.Сарангэрэл

Я.Содбаатар

Г.Солтан

Д.Сумьяабазар

А.Сүхбат

Д.Тогтохсүрэн

Ч.Улаан

Н.Учрал

Ч.Хүрэлбаатар

Д.Цогтбаатар

С.Чинзориг

Л.Элдэв-Очир

Ж.Энхбаяр

Л.Энхболд

Б.Энх-Амгалан

С.Эрдэнэ

Д.Эрдэнэбат

Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүд:

Н.Амарзаяа

Ё.Баатарбилэг

Х.Баделхан

Б.Бат-Эрдэнэ

Ж.Бат-Эрдэнэ

М.Билэгт

С.Бямбацогт

Д.Ганболд

Б.Дэлгэрсайхан

Д.Лүндээжанцан

Л.Мөнхбаатар

Ж.Мөнхбат

Г.Мөнхцэцэг

Ц.Мөнх-Оргил

Н.Номтойбаяр

Н.Оюундарь

Д.Оюунхорол

Б.Саранчимэг

О.Содбилэг

Г.Тэмүүлэн

Б.Ундармаа

А.Ундраа

Д.Хаянхярваа

Ц.Цогзолмаа

Н.Цэрэнбат

Б.Чойжилсүрэн

М.Энхболд

Н.Энхболд

Ө.Энхтүвшин

Л.Энх-Амгалан

Ж.Эрдэнэбат

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • зочин (September 08, 2017 12:40:08 pm )

    Төрийн ажил муусайн баячууд луйварчидийн хүүхдүүдийн тоглоом юм уу

  • зочин (September 08, 2017 2:27:46 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (September 08, 2017 2:28:05 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • зочин (September 08, 2017 2:28:25 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

  • зочин (September 08, 2017 2:28:42 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • зочин (September 08, 2017 2:29:02 pm )

    Нэг нохой (У.Хүрэлсүх мэтийн) дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг. /Япон ардын зүйр цэцэн үг/

  • зочин (September 08, 2017 2:29:29 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • зочин (September 08, 2017 2:29:51 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • зочин (September 08, 2017 2:30:32 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • зочин (September 08, 2017 2:31:16 pm )

    Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)

  • зочин (September 08, 2017 2:33:11 pm )

    Тагнуулын байгуулагын чинь хийдэг хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн байгуулагыг хамгаалах явдал байдаг юм. (Нэрт хуульч М.Чимид)

  • зочин (September 08, 2017 2:38:41 pm )

    Иргэд нь саналын эрхээ мөнгөөр худалддаг болох тэр цагт ард түмний засаглал төгсөнө. / АНУ-ыг үндэслэгчдийн нэг Бенжамин Франклин /

  • зочин (September 08, 2017 2:39:20 pm )

    Түмэн хэрэг бодосын учир ёсыг ухаж тайлсны хойно эрдэм дор хүрмүй, эрдэм дор хүрвээс бодол санаа бат үнэн болмуй, бодол санаа бат үнэн болвоос сэтгэл тэгширмүй, сэтгэл тэгширвээс бие засармуй, бие засарваас гэр төвширмүй, гэр төвширвөөс төр засармуй, төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтмуй. /Күнз/

  • зочин (September 08, 2017 2:39:38 pm )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • зочин (September 08, 2017 2:40:04 pm )

    Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/

  • зочин (September 08, 2017 2:40:31 pm )

    Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (нийгэм, эдийн засгийн хуулийг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /Дорнын агуу их гүн ухаантан, төрийн зүтгэлтэн Күнз/

  • nergui (September 08, 2017 2:59:32 pm )

    odoo namaa uls mongoloo ard irgedee gesen uzel bodoldoo unench jinhene bodlogooroo ursulddug nam bolgoj awaarai

  • Anonymous (September 10, 2017 2:28:48 am )

    Ene enhtuvshin gedeg nohor yaarisaniihaa esreg uildel hiih uym ene hun lav zov hun bish eee

  • tur (September 11, 2017 12:33:20 pm )

    ANHNAASAA L ZASGAA BAIGUULAHDAA NOTSTOI ALDAA GARGASIIMAA HAANAAS GARAAD IRSEN N MEDEGDEHGUI SONIN SONIN GARUUD SAID BOLOOD L PALDIGANAAD L BYALUURAAD L BN MAN D HEZEE IIM HUGIIN GARUUD SAID BOLDOG BAILAA MEREGJLIIN ZASGIIN GAZAR GEJ NERELCHEED YAG ESREGEER N OGT MEREGJLIIN BUS LUIVARCHDIIN ZASGIIN GAZAR BAIGUULSNAAS CHINE BUH YUM EHELSEN SHUUU

antalya rent a car