antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2017 14 comments

Б.Цогтгэрэл: Төмөр замын төслүүдээ богино хугацаанд хөдөлгөх нь эдийн засагт амин чухал

нийтлэсэн Admin

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.ЦОГТГЭРЭЛТЭЙ ярилцлаа.

-Зам,  тээврийн хөгжлийн яам маргааш эхлэх “Coal Mongolia” чуулганыг хамтран зохион байгуулж байна. Энэ чуулга уулзалтын ач холбогдол, онцлогийн талаар та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Гадны томоохон хөрөнгө оруулагчид зам, тээврийн салбарыг илүү сонирхож, хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж эхэлсэн. Ийм үед төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хамтарч тулгамдсан асуудал, шийдвэрлэх шаардлагатай зүйлсээ ярилцсанаар эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдээ урагшлуулах алхам болно. Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалт, уул уурхайн бүтээгдэхүүн зэргийг цогцоор нь хөгжүүлэх үндэс суурь тавигдаж, дорвитой үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.

-Нүүрсний салбарын хэтийн төлөвийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Уул уурхайн бүтээгдэхүүн одооноос тогтвортой өсөлтийн үе шат руугаа орж байна. Үүнээс гадна авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр тээврийн өртгийг  бууруулах боломжтой болж, эцсийн хэрэглэгчдэд хүрэх өртөг багассанаар тогтвортой өрсөлдөх боломж нэмэгдэнэ.

Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар авто тээврийн тарифыг хоёр дахин бууруулж байна гэдэг нь тэр хэмжээнд нүүрсний үнэ буурахад тогтвортой ажиллаад байх боломжтой гэсэн үг.

Нөгөөтэйгүүр уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах, өсөх үед тээврийн тарифыг уян хатан тогтоож, уул уурхай, төмөр зам, дэд бүтэц хамтдаа хөгжих бүрэн боломж бүрдэнэ. Тийм учраас төмөр замын төслүүдээ богино хугацаанд хөдөлгөх нь Монгол Улсын эдийн засагт амин чухал ач холбогдолтой.

Иймээс Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагуудыг тээврийн зах зээлд тэгш эрхтэй, чөлөөтэй өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, эрх ашигт нийцсэн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх, шинэчлэн сайжруулах, дэд бүтцийг бий болгох чиглэлээр бодлогын чанартай олон арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн.

-Нүүрсэн дээр зайлшгүй яригддаг зүйл бол төмөр зам. Үүн дээр салбарын яам ямар бодлого баримталж байгаа вэ. Манайх урд хөрш рүүгээ тавих төмөр замынхаа нарийн, өргөн царигийг шийдэж чадахгүй байсаар олон жилийг ардаа орхилоо.
-“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоол мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэхээр манай яам ажиллаж байна.

Үүнд, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулах, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам, “Шивээхүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгах зэрэг ажлууд багтсан. Мөн “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, “Богдхан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэхээс гадна “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замыг барьж байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөөд ажиллаж байна.

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор Тавантолгой–Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд–Баруун-Урт–Хөөт–Чойбалсан, Хөөт–Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барихаар шийдвэрлэсэн.Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил, санхүүжилт, Тавантолгойн ордод хөрөнгө оруулах зэрэг 3 асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхээр БНХАУ-ын талтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын царигийн өргөний хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д өргөн барих нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан бөгөөд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа.

Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын “Башинь төмөр зам” ХХК-аар ахлуулсан түншлэлтэй хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

-Монгол Улс хэдэн онд БНХАУ-тай шууд төмөр замаар холбогдох бол?
-Mонгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар, БНХАУ-тай 2020 он гэхэд хэд хэдэн төмөр замын шинэ шугамаар холбогдоно. Тухайлбал, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 46.2 км төмөр замыг 2018 онд, Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт  чиглэлийн төмөр замыг 2019-2020 онд ашиглалтад оруулахаар тус тус төлөвлөсөн байгаа.

-“Coаl Mongolia”-д танай яамнаас ямар илтгэл тавих вэ. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу? 
-Зам тээврийн хөгжлийн яам болон Авто тээврийн үндэсний төвтэй хамтран Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хийгдэж буй улс хоорондын ачаа тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлын хүрээнд төрөөс баримталж буй бодлого, төрийн байгууллагуудаас зохион байгуулж буй үйл ажиллагааг тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад танилцуулах, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж шийдвэрлэх талаар мэдээлэл өгөхөөр бэлдэж байна.

Тиймээс ачаа тээврийн төлөвлөлтийг хэрхэн боловсруулах аргачлал, одоо хэрэгжүүлж буй хоногийн нэгдсэн графикийг хэрэгжүүлэх арга зам, нүүрсний экспортын хэмжээ, ачаа тээврийн төлөвлөлт, мөн цаашид авах арга хэмжээний талаар танилцуулах болно.

-Баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • МУУ АЦ ХАР ДАРВААН ХАР АЦ (September 05, 2017 3:32:03 pm )

    ЕЕ ХАР АЦ АА!!!! ЧАМАЙГ ОДОО Л ЗАЙЛУУЛАХГУЙ БОЛ ХЭНИЙ ХУУ БОЛОХ БОЛ ДОО!!!!

  • мн (September 05, 2017 6:27:53 pm )

    удахгүи долоох бөгс олдохгүи болноо

  • Го (September 06, 2017 12:04:41 am )

    Хятад хүн байна ш дээ

  • Зочин (September 06, 2017 12:06:08 am )

    Ийм хүн сайд гэхээр улс дампууралгүй яах вэ дээ

  • Anonymous (September 06, 2017 10:36:31 am )

    Hamgiin turuund ene nokhriig saashn ybuulah heregtei

  • Irgen (September 06, 2017 10:47:57 am )

    Mongol tor chamaar dutlaa yu doloogch oo. Chi zailaad ogooch novh oo.

  • Anonymous (September 06, 2017 1:12:00 pm )

    Өмхий дарваан хар өмбүү. Бөгс хошного баас шээстэй цавь долоогч

  • irgen (September 07, 2017 4:03:46 pm )

    Ene huuhed uul ni eruul setgelgeetei um shig. Hereggui medehgui zuild ih oroltsoh um. heterhii undur alban tushaald ochood chadbar dutaad bna.Turiin alba dadlaga hiideg gazar bish. Gehdee busdiigaa bodbol zorigtoi , aidaggui , uurtei medehgui asuudal bsan ch tuudag taborish . Sistemiig medehgui bj hudalch hunii ugeer yriahaa boli duu . aldaj bj ondog amjilt husei

  • иргэн (September 07, 2017 5:19:55 pm )

    Энэ залуу чинь Шиэлэн данс манс яриад байсан хүү бн уу даа. Даанч чимээгүй болчихсон байсан.Дарга л болох гээд дүвчигнээд бж дээ. Тэр Уянга,Батцогт нар чинь Ард түмний амлалт нэхэх холбоо ч билүү мөн ч их биднийг жагсаагаад гүйгээд байсан. Гишүүд болоод сураг алдарсан. Ер нь дэвшиж дарга болох бол Сайн чанга хашгираад л бвал зүгээр юм бн даа.

  • zochin (September 07, 2017 7:31:01 pm )

    hvn bitgii doromjil chi uuruu tugs bish shvv

  • мгл (September 08, 2017 5:32:15 pm )

    энэ засгийг муухай харагдуулсан ганц хүү байна даа

  • МАН ШУДАРГА ИРГЭД (September 10, 2017 12:04:28 am )

    МУУ АЦ ЧАЦГЫГ ХАМГИЙН ЭХЛЭЭД ЯВУУЛНА ШУУ!!!! БАТТУЛГЫГ ОФФШООРГУЙ НЭР НЬ ЦЭВЭРХЭН ЮУ ЮУ ГЭЖ ШААЛАА МУУ ХАР ДАРВААН ХАР ДУРДЭЭ ОРЦОН БАЙНШТЭЭ МУУ ЧАЦГА!!!! ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ ТЭР АЯАРАА ЖЭНКО ГАНСУХ АРДЧИЛСАН НАМ ПЯЦДА НААХУЙ

  • МАНыхан (September 10, 2017 12:05:31 am )

    ажлаа ег дарваан хараа хир унэртээд

  • Anonymous (September 11, 2017 1:59:34 pm )

    Мэдэхгүй байж мэддэг юм шиг чадахгүй байж яаддаг юм шиг загнадаг хогийн дарваан хар новшийг хөөж зайлуулвал таарна.

antalya rent a car