antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2017 12 comments

МАН: Хүн нэмбэл хэрүүл нэмнэ

нийтлэсэн Admin

Тэд олуулаа ялсныхаа гайгаар АН шиг хөлөө жийлцэж байна. Хүн болгонд л бяр амтагдаад, зүгээр нэг “гишүүн” гэгдэхдээ уур нь хүрээд байгаа бололтой. Ямартай ч Сандуйгаа өшиглөчлөө.

Барьцгүй барилдаанчид

Олигтойхон барьц авахгүй бол хүүхдийг ч гэлээ унагахад хэцүү байхын адил Засгийг унагахад ч барьц хэрэгтэй. Бариад балбах муна ч хэрэгтэй. Энэ ч ёсоор МАН-ын хоёрдугаар ээлжний хоолчид засгаа самрахын тулд сандуйгаас нь “барьж байгаад” жаран тэрбумаар гөвшиж байтал нөгөөх нь гарын үсгээ зураад яваад өгчихөв. “Засаг их муу байна, ер нь л их муу байна даа” гэсээр байгаад огцруулалтай биш өөр барьцны эрэлд гарсан нөхөд концесс гээчийгээ бариад авчихлаа.

Монголд хүн бүхний мэддэг үг гэвэл “Чингис хаан”-ы дараа “Овшоор” орно. Юу гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ 76 гэдгээс ч бузартай, муу ёрын үг гэж ойлгоно. Энэ үгээр гангарч болохгүй. Харин улстөр хийж болдгийг шинэ Ерөнхийлөгч маань харуулж буй.

Харин одоо тэд концесс гэдэг үгний цусы нь холих нь дээ.

Концесс

Та 60 насалтлаа цалингаа цуглуулж байгаад байшин худалдаж авч болно. Тэр болтол айлын хажуу өрөөнд, эсвэл хадмындаа, эсвэл нэг бөөрөнхий гэр олоод амьдарч бай. Ер нь 60 хүрээчгүү гүйчүү. Хүрээд байшин авдаг, тэрэндээ ганц жил амьдраачуу гүйчүү. Энэ бол хамгийн л утгагүй хөгийн явдал юм даа.

Харин лизинг, “Та одоо байшингаа авчихоо. Сайхан төвхнөчих. Дараа төлчихгүй юу” гэж хэлж байна. Дэлхий даяар энэ л жишгээр хүмүүс амьдардаг. Манай оронд л банкны хүү нь хэтэрхий өндөр болохоос.

Улс орон нэг айлтай л адилхан байдаг. Манай улс бол ядуу айл. Ядууууу…. бүр аймар ядуу чааваас. Гэтэл зуух авмаар байдаг, ямар хөлдөж үхэлтэй биш. Жорлон ч ухмаар байна, хашаагаараа нэг баалтай биш. Гэрэлтэй байх хэрэгтэй, хэн орж ирээд суугаад байгааг харчмаар байна. Зурагт үзий л даа бас. Жүдо энэ тэр юу болоод байна. Одоо харин 60 насаа хүлээх үү, зээлээр эднүүсийгээ аваад дараа нь төлөх үү? Хоёр дахь замыг л сонгоно шүү дээ. Зээлдэгч гэдэг бол аврагч. Орчин цагийн хамгийн сайн хүн бол мөнгө зээлдэг хүн. Чи ч гэсэн, хүн итгэж чамд зээлж байгаад баярлах хэрэгтэй.

За энэ улсад зам хэрэгтэй байна. Яг одоо. Энэ тохиолдолд зээлээд замаа барих нь бүх талаар ашигтай. Шороон замтайгаа хэвээрээ байвал олон хүний цагийг барж, байгаль сүйтгэж, ослын эрсдэлд оруулдаг тул алдагдал нь мөнөөх зээл ба зээлийн хүүгээс хэдэн арав дахин их гарна. Өөрийнхөө мөнгийг гаргаад улсад зам бариад өгч байгаа тэр компаниудад бид талархах учиртай юм. Улс маань мөнгийг нь эхлээд олоотохоё гээд Хөвсгөл хүртэл зам тавихгүй байж болох л байсан байх л даа. Бас алс аймгууд нь тоггүй, холбогдсон засмал зам ч гүй, ер нь юу юу ч гүй байх байж. Энэ бүхнийг концессоор хийсэн юм. Компаниуд өөрсдөө мөнгөө гаргаж хийчихээд дараа нь улсаас увуулж цувуулж авдаг. Тамын л ажил л даа. Арван жилийн өмнөх ажлынхаа мөнгийг одоо ч гүйцэт аваагүй компаниуд мэр сэр байж л байна.   Концессийн гэрээг зохиосон хүнийг шагнахынсан.

Хэрүүлийн алим

Улстай концессийн гэрээ хийж өөрийн хөрөнгөөр юм бүтээж өгөөд дараа нь мөнгөө авах хэдэн компани байна. Зарим нь улстөрчтэй холбоотой аж. Үүнийг хоёрдугаар ээлжийн хоолныхон соргогоор ажиглан чангааж эхэлжээ. Улстөрч нь надад хамаа алга. Гол нь буруушаагаад байгаа засгийнх нь үед хоёр ширхэг концессийн гэрээ хийгдсэн. Бусад 90 шахам нь аль АН-ын үед, бүр Алтанхуяг ерөнхий сайдын үед хийгджээ. Хэрүүл хийнэ гэж алдаг байгааздээ. Засгийг огцруулах гэж юу ч гэж буржээсэн яахав дээ. “Ий цаана чинь концесс!”, “за наад муу чинь концесс авсан байна шүү дээ, бузартай новш!” гэх мэтийн яриа руу л битий тат айн.

Тэртэй тэргүй бүх том ажил тэндэрээр бүтдэг. Концесс ч тэр. Бүр том ажлыг нь даагаад авчих монгол компани ч байхгүй гадныхан авдаг. Гадныхан ч гэж дээ хятадууд. Одоо жишээ нь энэ хэрэлдэгдэж байгаа концессын хамгийн үнэтэй ажлуудыг хятадууд  авсан байна. Нэг хятад компанид 200 орчим тэрбум төгрөгийн ажил ноогдож байхад манай үндэсний компаниудад 40 хүрэхгүй тэрбум байна. Аргагүй. Концессийн ажлаа баттай хийж дуусгаж чадна гэсэн барьцаа болгож мөнгө байршуулдаг юм чинь. Өнөөдөр хятадаас өөр баян хүмүүс дэлхий дээр ч алга. Хятад улс тэр чигээрээ том бүдүүн данжаад болчихоод байна. Харин бүх ажлаа тэдэнд алдаагүй, мөчөөрхөж чадсан үндэсний хэд бор компаниараа бахархах учиртай юм шүү.

Концесс гэдэг үгийг битгий л овшоор гэдэг шиг хогтой хутгаад хаячихаарай даа МАНчингууд минь. Өөр олигтойхон шалтаг олж засгаа нурааж хоолондоо орцгоо. Жоомоо алах гээд байшингаа шатаахгүй. Засгаа соливол солиод, өвөлжилтөө бодоцгооё.

Эх сурвалж: Baabar.mn Нийтлэлч Артаньян


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (September 05, 2017 3:01:25 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • зочин (September 05, 2017 3:01:40 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    • Anonymous (September 06, 2017 9:34:18 am )

      наад инээдтэй хөгийн суртал ухуулгаа больж үз , хэдэн жил бичих гэсэн юмб? чам шиг хөлдүү толгойт туйлширсан мулгуунууд л Монголын дайсан …

  • зочин (September 05, 2017 3:01:56 pm )

    Монгол орныг эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист нам юм.

    • Anonymous (September 06, 2017 9:38:32 am )

      энэ нэг тэчъяадсан коммунист нэг байнаа … хэ хэ … Ан фашист бол танай коммунист нам юу болохов ??? АН гарч ирээд хэдэн хүн алсан юмб??? харин танай алуурчин коммунист МАХН нам 1937 онд хэдэн мянган Монголчуудыг буудаж алсан билээ ??? 40000 шүү !!!
      тэгэхээр нь аль нь фашист бна ?? айн ????

  • зочин (September 05, 2017 3:02:12 pm )

    У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

  • Прокурорууд М.Энхболдын долоодогууд (September 05, 2017 5:35:38 pm )

    60 тэрбумынхан цагааджээ. Тэдний яриад төлөвлөөд байсан ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ нь бүрэн утгаараа ажиллаж эхэллээ. Энхболдын гэрт очиж дайлуулангаа энэ хэргийг замхруулах төлөвлөгөа боловсруулсан хууль хүчний удирдах албан тушаалтнууд , хурандаа генералууд хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж 60 тэрбумаас амаараа гартал хангалттай хүртжээ. Монголын энэ бусармаг, авилгач, олигархиуын бөгс долоогч гаж донтон ХУУЛЬ, ХҮЧНИЙХНИЙГ яалтай ч билээ дээ. М.Энхболдын өлмийд сөгдөгчид сөнөх цаг ирнэ гэж найдая даа. Новш гэж. Эдний хажууд Н.Энхбаяр гэдэг хүн ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА байжээ.

  • Anonymous (September 05, 2017 5:49:27 pm )

    Концесс гээд л муулаад байх юм. Ер нь яг танд яаж муугаар нөлөөлсөн юм бэ. харин ч хүүхдүүд маань цэцэрлэг сургуультай, аятайхан замаар яваад, хөдөө аав ээж дээрээ ч хурдан очоод ирдэг болсон дог

  • Зочин (September 05, 2017 6:43:08 pm )

    Юу ч мэдэхгүй байж концесс монцесс гэж томчууд дагаж намирдагаа болих хэрэгтэй Үндэсний хэдэн компаниа хэл амаар дайрч өлдүүлэх нь дутаж гэнэ дээ Засгаа унагах мөрөөрөө унагахгүй бас концесс монцесс гээд шалтаг хайгаад бгааг мэднэ ээ

  • уугий (September 06, 2017 9:33:32 am )

    чиний магтан дуулаад байгаа коммунистуудын сүүлчийн мөхөж байгаа голомт монголд үлдэжээ.Чи ардчилалын буянаар бузар амаа ханзартал хуцаж сурсан байна шүү.Чам мэтийн новшнууд хэдэн мянган элэг нэгтнээ ямарч шалтгаангүй алахыг нь алж нэг хэсгийг нь бүх насаар нь үр удмаар нь хэлмэгдүүлсэн юм. Чи тэр хятаддаа очоод наад үгээ тэр талбай дээр нь орилоод үздээ.

  • зочин (September 07, 2017 7:01:05 pm )

    ардчилал бишээ ардчилсан намын хэдэн популистууд гэж ярь. Ардчилал гэдэг үг чинь ардчилсан намын өмч биш. Эд нар хүүхдийн мөнгө, 1 сая төгрөг гэж популист амлалтаараа гарч ирсэн. Орон сууцыг хувьчилж өгсөн, малыг малчдад нь өгсөн гэж ард түмнийг төөрөгдүүлж толгойгий нь эргүүлж ард түмний амыг хааж байгаад ард нь 70 жил бүтээн босгосон бүх үйлдвэр, худалдаа үйлчилгээний газар, бүх хөрөнгийг хувьчлэл нэрээр хувааж идсэн. Үнэн хэрэгтээ эд нар тэр орон сууцыг барьчихсан ч биш, нэгдлийн малыг өсгөчихсөн ч биш. Ингэж л энэ улс орныг идсэн

  • зочин (September 07, 2017 7:10:37 pm )

    үндэсний хэдэн компани ардчилсан намынхны хоол болсон. тэр нь өлдөх гээд сандраад байгаа юм уу. хохь нь хувьчлалд цадсан хувалзнууд. МАН-ынхны барьж өгсөн үндэсний хэдэн үйлдвэрийг авсан бол энэ намд баярлах хэрэгтэй. хувалз, шимэгчид л ийм байдаг байх гишүүддээ хэр хаялгатай юм болдоо. хаялганд нь багтсан хэдэн юм амаа ханзартал бурах юм даа

antalya rent a car