antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2017 11 comments

Улаанбаатарын их сургуулийн магистр, докторын сургалтад урьж байна

нийтлэсэн Admin

Хичээлийн шинэ жилийн нээлт болж оюутан сурагчид эрдэм номдоо шамдсан өдрүүд үргэлжилж байна. Харин бакалаврын боловсрол эзэмшсэн хүмүүс дараагийн шатлал болох магистрантур, докторантурын сургалтад хамрагдахаар хичээж байгаа нь мэдээжийн хэрэг. Тэгвэл олон жилийн туршлагатай Төрийн өмчит “Улаанбаатарын их сургууль” магистрантур, докторантурын 2017-2018 оны сургалтын бүртгэлийг энэ сарын 15-ныг хүртэл явуулж байгаа аж. Баянзүрх дүүрэг, Кино үйлдвэрт байрлалтай тус сургууль нь манай улсын Төрийн өмчит чанартай сургуулиудын нэг бөгөөд мэргэжлийн багийн хувьд чадварлаг гэдгээр нь үе үеийн төгсөгчид магтдаг билээ. Нийт багшлах багийн чамгүй хувь нь ур чадвараараа шалгарсан эрдэмтэн мэргэд байдаг бөгөөд тус сургуулийн магистрантур, докторантурын сургалтад өдгөөгийн нэртэй олон залуу эрдэмтэд сурч боловсорсон байдгийг дурдахад илүүдэх юун. Улаанбаатарын их сургууль нь магистр, докторын сургалтыг Утга зохиол судлал, Монгол судлал, Хими, Төрийн захиргаа удирдлагын менежмент, Бизнесийн удирдлага гэх мэтийн 10 чиглэлд элсэлт авч байгаа аж. Ямартай ч тус сургуулийн албан ёсны хаягийг хүргэхийн сацуу элсэлтийн журмыг бүрэн эхээр нь хүргэж байна. Доор орж үзнэ үү.

Хаяг:Баянзүрх дүүрэг, 5-р хороо , Энх тайваны өргөн чөлөө (Монгол Кино нэгтгэлийн хойд талд) Улаанбаатарын Их Сургууль
Ulaanbaatar, Mongolia +976

Элсэх журам


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • jj (September 05, 2017 11:21:18 am )

    teneg bagsh nartai zaagaagui hicheeleeree daalgabar ogood magistariin oyutanuudaa unagaagaad tolboroor n shataadag teneg gazar gesen shuu

    • Anonymous (September 05, 2017 9:06:58 pm )

      Сурч чадахгүй тархины доройтолтой юмнууд л ийм юм ярьж явдаг байх даа. Зайлуул хөөрхий.

    • Nomin (September 05, 2017 10:05:59 pm )

      Ter jj gesen elii yumnuudiin bichseniig haraad uur hurchihlee. Harin ch mungu huusun unuu uyiin surguuliudiin hajuud oyutanaa gesen setgeltei ulamjlaltai surguuli shuu. Surch tugssunii huvid harin ch neg bardam helne.

    • зочин (September 06, 2017 9:48:11 am )

      Унаж ч үзсэн төгсөөд ч гарсан сургууль минь юим шүү. Тэр JJ гэж нөхөрт хэлэхэд, тэр байтугай манай магистрт дахин шалгалтын мөнгө ч авдаггүй, жинхэнэ утгаар нь сурна судална гэдгийг ойлгуулаад өгдөг газар шүү.Чи хичээлд суух бтугай манай сургуулийн хаалгаар орж үзээгүй хүн бна да.

    • Монгол хүн (September 06, 2017 12:13:19 pm )

      Та больж үзээч, бодьтой юм ярина уу, Сандэй захын дэргэдэх Солонгос Улаанбаатар сургуультай андуураад байх шиг байна, дээрх сургууль бол кино үйлдвэрийн хойд талд байдаг Улаанбаатарын их сургууль, улсын сургууль шүү дээ,

  • Anonymous (September 05, 2017 9:08:55 pm )

    Багш нартаа баярлаж явдаг шүү. Сайн сургууль.

  • Tugsugch (September 05, 2017 10:08:37 pm )

    Ug ni sain surguuli shde. Gadnaa gyalantsag, dotroo palantsag Ih zasag masag gesen surguuliudiin hajuud surguuli shuu. Humuus tegeed reklamand l huurtdag boljee. Tv eer ih garval sain surguuli gedeg lol

  • Tugsugch (September 06, 2017 8:36:44 am )

    Manai suglegmaa bagsh hervee magistr doktroiig hariutsaj baigaa bol helhed hamgiin mundag bagsh orj ireeld urjignatal yriad durjignatal lektsee unshaal garna neg ch hicheeliig ni taslaj uzeegui shalgaltaa ch mundag avna yrih yumgui mundag bagsh

  • Anonymous (September 06, 2017 1:35:02 pm )

    sain surguuli snv

  • Төгсөгч (September 06, 2017 2:44:39 pm )

    УЛААНБААТАР ИХ СУРГУУЛИАРАА ҮЕИЙН ҮЕД БАХАРХАНА. ЭНЭ СУРГУУЛИЙГ ТӨГСӨЖ ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ ЯВААДАА ИХ БАЯРЛАЖ БАЙНА. УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛИЙН ХИМИЙН ТЭНХИМИЙН ЭРДЭМТЭН БАГШ ТЭР ДУНДАА Ж.ОЮУН Д.УРТНАСАН Б.МӨНХЦЭЦЭГ БАГШДАА ИХ БАЯРЛАЛАА. МАНАЙ СУРГУУЛЬ МУНДАГ САЙХАН СУРГУУЛЬ ШҮҮ

  • zochin (September 09, 2017 10:59:45 am )

    huwiin surguuliu? ene.

antalya rent a car