antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 4, 2017 28 comments

Б.БААТАР:М.Энхболд дарга өөрөө их аятайхан хүн, долоогч нар нь байхгүй болгосон /ЯРИЛЦЛАГА-2/

нийтлэсэн Admin

-Хэрэв УИХ-ын дарга М.Энхболд ялсан бол гэж боддог уу. Өнөөдөр та юун Ерөнхийлөгчийн зөвлөх, бүр хэцүү нөхцөл байдалд байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэгж бодохоор аймшигтай санагдахгүй юу?

-Яг ч тэгж бодож байсангүй. Гэхдээ М.Энхболд даргыг нэг их өшөө хорсол тайлах гээд улайраад гүйхгүй гэдэгт бол итгэлтэй байна. Хүн нь уг нь их аятайхан хүн шүү дээ. Ийглийн “Бүрэн зураглал” хийхэд хамт байсан. Өмнө нь таньдаг байсан ч тухайн үед нэлээн сайн танилцсан. Доогуурх долоогч нар нь байхгүй болгосноос бус хувь хүн нь хүн хорлох гээд, надаас хариугаа авах гээд явах тийм өөдгүй эр хүн биш л дээ. Ялагдсаны хорслыг дэвжээнээс буугаад мартдаг бол энэ тэмцээн, ардчилал мөн. Харин ингэж хэмжээ хязгааргүй дэвжээгүй дүрэмгүй үргэлжлэхдээ тулбал улс төрийн хямрал, зодоон болно. Үүнийг улстөрчид түүний багийнхан ойлгодог байх ёстой. Дандаа ялдаг тал гэж хаа ч байхгүй, бүх юм өөрийн цагтай.

-Та нар гэхдээ бас л их муухай шахаж байгаа харагдсан. Хүний угсаа гарвал, аав ээж рүү дайрна гэдэг хамгийн бүдүүлэг дайралт биш үү. “Хөршөө сонгодоггүй…” гэж ярьдаг байж удам судраар нь доромжилно гэдэг шударга өрсөлдөөн байж чадах уу. Та өнөөдөр “Ээж минь тэгж хэлэхээр…” гээд ярьж байна. Тэр хүний хувьд тэгвэл “Ээж нь, аав нь” гэж яагаад бодож үзээгүй юм бэ?

-Аав, ээжийгээ хүн сонгодоггүй нь үнэн. Гэхдээ Төрийн тэргүүн гэдэг бол ганц хувь хүний ёс уламжлал соёл хүмүүжил төлөвшлөөс шууд хамаардаг нэн эрхэм алба. Ерөнхий сайд, УИХ-ын дарга бол хамаагүй. Хэн ч байж болно. Харин төрийн тэргүүн бол тийм байж болохгүй. Бүр Үндсэн хуулийн заалттай. Энэ чинь Монгол Улс, төр үндэстний эрхэмлэх бэлгэдэл, үнэт зүйл байхгүй юу. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайг “Ерөнхийлөгчид нэр дэвш” гэхэд тэр заалнаас босоод “Бид энэ төрийг тулж явах учиртай улс, төрөө хүндэтгэж байна. Нэр дэвшихгүй” гэж хэлсэн гэдэг яриа байдаг. Хувь хүнийхээ хувьд би эрлийз, хурлийз хүмүүст дургүй хүн биш. Гол нь Монгол төрийн алтан хайрцагны бодлого гэж байх ёстой. Үүнийг аль ч нам, ямар ч хувь хүн дээдлэн манаж байх ёстой. Энэ миний бодол. Бас та нэг зүйлийг мартаад байна. Энэ сонгууль гурван өрсөлдөгчтөй. Нэг дэхь санал хураалтын үед дүн гарахаас хоёр цагийн өмнө М.Энхболд даргаас 13 мянган саналаар илүү явсан тэгээд ялагдсан, тэр хирээр одоогийн МАН-ын штабаас ч дутахгүй гомдолтой үлдсэн нийгмийн томоохон дэмжлэгтэй штаб бас байсныг. Ял, гавьяа гурван тэнцүү хуваагдах учиртайг. Магадгүй таны бодол өөрт тань зөв байж магадгүй. Гэхдээ эх түүхээ сайн судлах хэрэгтэй. Түүх гэдэг эргэх холбоотой байдаг. Түүхийг уншиж судлахад Монгол Улсын тусгаар тогтнол ямар их үнээр олдсон бэ гэдгийг ойлгодог юм билээ. Та ч гэсэн сайн судлаад үзээрэй. Би өөрөө сайн уншиж судлаагүй ч судлаач нартай ойр, дотно байж, номыг нь дуулж, түүхийн үнэ цэнийг нь сонсож яваа хүний хувьд үүнийг хэлж байгаа юм. Манайхан гэхдээ үндэсний үзэл, үндсэрхэг үзэл хоёрыг холиод байдаг. Үндсэрхэг үзлийг цаг тухайд нь дарах хэрэгтэй. Харин үндэсний үзлийг бол дэлгэрүүлэх нь зөв байхгүй юу. Миний хийсэн нэвтрүүлэг, клип бүгд тодорхой хэмжээнд үндэсний үзлийг илэрхийлж байдаг. Саяхан л монголчууд эмээл барьж зураг авахуулахаас, хөөрөг барихаас ичдэг байсан. Одоо ямар гоё болж байна. Үндэсний гэсэн бүхэн түгэн дэлгэрч байна. Энэ үндэс язгуурыг бид нар авч үлдэхгүй бол өөр хэн авч үлдэх юм бэ.

Бид таван сая, арван сая байсан бол, ядаж Европт байдаг бол миний ийм юм ярих нь буруу байж болно. Ердөө гурван сая гаруйхан хүн амтай Монгол Улсын хувьд улсаа улс шиг, Монголоо монгол шиг авч үлдэхийн тулд бид өөрсдөө хичээх хэрэгтэй. Дархлаагаа хамгаалах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хөгжиж байгаа нэрийн дор тусгаар тогтнолоо алдчихаж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангадаг болмоор байна. Америк Улс хана барьж байхад яагаад монгол­чууд бид нар үндэсний үзлээ хамгаалж болох­гүй гэж. Тийм биз дээ. Япончууд байна. Бүх соёлоо царцаачихсан. Сумог гэхэд 2000 жилийн өмнө­хөөр нь авч үлдэж чадсан. Тэгсэн хэрнээ улс орон нь хөгждгөөрөө хөгжөөд байдаг. Энэ чинь ту­хайн үндэстний сэтгэлгээний дархлаа байхгүй юу.

-“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг тань үндэсний үзлийн илэрхийлэл гэж үү?

-Илэрхийлэл байгаасай гэж хүсдэг, зорьдог. Өвөрмонголын алдартнууд ороод эхлэхээр панмон­голизм ханхалж байна гэлцэж л байсан. Гэтэл энэ Монгол Улсын биш “Монгол тулгатны” алдарт­нууд ордог нэвтрүүлэг шүү дээ. Гэхдээ Баатар гэж хүний мундагт хийгдэж байгаа нэвтрүүлэг бол биш. Оролцогчид маань дандаа гайхамшигтай хүмүүс. Дор бүрнээ өөрийнхөө түүхийг бүтээчихсэн, монголчууддаа хүлээн зөвшөөрөгдсөн, олонхи нь дэлхийд үнэлэгдсэн хүмүүс. Өнөөдөр Ж.Батмөнх, С.Зориг гээд Монгол төрийн үнэ хүндлэлийг хүлээсэн хүмүүсийн олигтой гэх бичлэг, яриа алга. Өнөөдөр бидний үе л бараг тэднийг мэддэг сүүлчийн хүмүүс болох гээд байна. Бид нарыг өнгөрөөд өгөхөөр хэн тэднийг санаж дурсах юм. Хэн хэлсэн, ярьсан үгийг нь хаанаас сонсож, үзэж мэдэх юм. Яаж бахархах юм бэ. Тэгэхээр ядаж өнөөдрийн түүхийг бичсэн хүмүүсийнхээ түүхийг бичиж үлдээх нь зөв биз. Энэ нэвтрүүлгийг монголчууд маань маш сайн үздэг. Дараагийн дугаарыг нь хүлээдэг. Асашёорюү Д.Дагвадорж аваргын намтар түүхийг өөрөөс нь өөр хэн ч тэр мэдрэмж сэтгэгдлээр  бусдад хүргэж чадахгүй учраас үнэ цэнийг нь оролцогч зочин маань өөрсдөө бүтээдэг. Амьдралынхаа нандин сайхан бүхнийг хуваалцдаг. Гоё л доо. Олон ч уран бүтээлчдийн хүч хөдөлмөр шингэдэг нэвтрүүлэг. Их ч цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно. Их ч судалгаа хийдэг. Тийм болохоор би хэзээ ч тэр хүмүүсийн бичлэгийг тарааж суухгүй. Энэ чинь миний үнэт зүйл байхгүй юу. Н.Энхбаяр гэдэг хүний бичлэгийг өөрөө тараачихаад яаж эргэж уулзах юм бэ. Тийм биз дээ. Надад маш олон хүний дүрс бичлэг үлдсэн, яагаад ганцхан Н.Энхбаярынх гарав гээд бодох л ёстой. Эндээс нөгөө улс төр гэгч нь орж ирээд бантан болж эхэлдэг байхгүй юу…

-Та өөрөө энэ сэдэв рүү эргэж орлоо шүү. Би уг нь хаах гэж байлаа?

-Хэлэхгүй өнгөрч болохгүй байна. Энэ ярилцлагын дараа нэг ч болсон хүний итгэл сэргэвэл баярламаар байна. Би нэвтрүүлгийнхээ зочдыг бүгдийг нь хүндэлдэг, хайрладаг. Надад итгэж, миний нэвтрүүлэгт оролцсных нь төлөө хэзээ ч муу хэлэхгүй. Тэр хүмүүс бүгдээрээ миний амь хүмүүс. Зуун эрхэмд ороогүй их гоё нандин бичлэгүүд байдаг. Анхны хайраа ярина, дурлаж явсан бүсгүйгээ ярина. Бидний дунд бий болсон эрхэм харилцааг хүндэтгэх үүрэг надад оногддог.

-Сайн уран бүтээлч байхын зовлонг эдэлж явна гэж хэлэх гээд байна уу?

-Сайн уран бүтээлч, найруулагч гэж өөрийгөө хэзээ ч хэлэхгүй. Яахав сайн найруулагч байх боломж бол байна. Энэ бол манай багийн хүч. Гэхдээ нэг сэдвийг яг тогтож барихаар асуудал ирдэг юм байна гэдгийг бол ойлгосон. Лаа барихаар сүүдэр томордогтой адилхан. Би уг нь гэрэлтүүлэх гэж лаа бариад байна аа даа. Гэтэл сүүдэр нь томроод байна. Яах вэ, уран бүтээлч хүний хувьд сайн муу ч гэсэн түүхийг бүтээлцэж явна л гэж бодож байгаа. Хэцүүгийн хувьд хэцүү байна. Үүнийгээ гэхдээ зовлонг нь эдэлж явна гэж хэлэхгүй. Миний л хувь заяа, амьдралын зам мөр байгаа биз. Одоо яая гэхэв. Туулаад л гарна. Заавал хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэнийг нь олно. Үүнд ямар ч  цаг хугацаа шаардагдаж, бусад ямар ч эрсдэл ирэх байсан миний хувьд няцахгүй үүрэгдсэн, гүйцэтгэсэн, зохион байгуулалттайгаар цацсан тэр ‘нүүргүй’ хүмүүсийг олж нийгэмд харуулна. Гүйцэтгэх ажиллагааны нууц гэдгээр халхавчилж ёс бус санаархлаа гүйцэлдүүлдэг, бэртэгчин зорилгоо хангадаг эрх мэдэлтнүүд цаашдаа ч бусдын эрхэнд халдах аюултай.

-Зардлаа харин яаж олдог юм бэ?

-Хамтран ажилладаг компаниуд, найз нөхөд гээд байна. Х.Баттулга ах дундаас нь дэмжиж эхэлсэн. Одоо бол хэцүү л байна. Хэн ч итгэж хамтарч ажиллах юм, би мэдэхгүй байна. Яг үнэнийг хэлэхэд шинэ захиалга өнөөдөр алга байна. Өмнө нь гэрээ байгуулсан хамтрагчдынхаа ажлыг л хийж байна. Энэ ажлууд дууссаны дараа яахыг би мэдэхгүй. Гол нь багийнхаа нөхдийг хохироох бий вий гэдгээс айж байна. Энэ арав гаруй хүний ард амьдрал нь байгаа. Өнөөдөр цалингаа яаж тавих вэ гэдэг миний хамгийн тулгамдсан асуудал болчихоод байна. Нөгөө л мөшгиж чагнасан бичлэг, миний ‘‘муу муухайтай’’ холбоотой юм даа.

-Улс төртэй хэт их хутгалдаж дээ гэж харамсаж байна уу?

-Би уг нь улстөрч биш шүү дээ. Та нар улстөрч гэж хараад байгаа байж магадгүй. Би бол зүгээр уран бүтээлч. Миний ажил бол нэвтрүүлэг, кино, клип хийх. Энэ боломжоо улс төрд тодорхой хэм­жээнд ашигласнаас өөр юм байхгүй. Үнэн нь л энэ.

-Тэгээд яагаад шинэ уран бүтээлд орохгүй байгаа юм бэ. Наад зах нь “Ганган төгс” кино хийнэ гээд сураг тасарсан. Тэр юу болов?

-Олон л санаа байна. Гол нь дундаж давхарга байхгүй, эмзэг байгаа тохиолдолд кино урлаг хөгжихөд хэцүү. Гэр бүлээрээ кино үзэх боломжтой хүмүүс хэр олон байгаа билээ. Яс юман дээрээ чи бид нар дундаж давхарга биш байхгүй юу. Дундаж давхарга гэдэг цалингаараа гадаадад аялж чаддаг, 2-3 машинтай, 2-3 байртай хүмүүсийг хэлдэг. Тэгэхэд бидэнд тийм боломж алга. Ийм үзэгч байхад манайхан бараг телевизийн нэвтрүүлэг шиг кино хийх нь аргагүй шүү дээ. Мөнгөтэй болсон хүн кино үзэхээс бусад нь бол талхаа л бодно. Ерөөсөө дундаж давхарга бий болж байж л кино урлаг хөгжинө. Гэр бүлээрээ кино үзэхэд багадаа 20-50 мянган төгрөг хэрэгтэй. Энэ чинь хэдэн өдрийн хоолны мөнгө билээ. Хэцүү ш дээ. Уран бүтээлч биднийг санхүүгээр ч урмаар ч тэжээн тэтгэх ёстой  үзэгчид болох дундаж давхаргынхны маань хүртэх ёстой орлогыг ямар бүлэглэл хулгайлчихаад үзэгчид театрт очиж  урлагаас сэтгэл ханамж авахын оронд идэх хоол өмсөх хувцаснаасаа илүү гарахгүй байна вэ. Ийм байхад уран бутээлчид бид харамсаад л сууцгаах уу. Үгүй шүү дээ.

-Гэхдээ өмнөх кинонууд чинь ашигтай байсан биз дээ?

-“Би чамд хайртай” кино яахав тодорхой хэмжээнд ашиг олсон. “Модерн номадс”-ын М.Есөнмөнхийн тус л даа. Төсөв мөнгийг нь олсон. Эрхүүгийн зах зээлд гаргасан. Одоо хийвэл дэлхийн хэмжээнд л кино хийх хэрэгтэй. Эндээ эргэлдээд баймааргүй байна. Улс төр бол яах вэ. Миний мөн чанар ч биш. Ер нь бол сэтгүүлч, уран бүтээлч хүн зовж зүдэрч байгаа хүний л талд байх ёстой биз дээ. Энэ зарчмаа бол барина.

-Та гэхдээ зовж зүдэрч байгаа гэхээс илүүтэй өрсөлдөж байгаа хоёр хүний нэгнийх нь талд л явдаг хүн юм биш үү. Ерөнхийлөгчийн сонгууль, одоогийн МАН-ын зөрчил гээд л?

-Х.Баттулга гэж хүний концепци нь надад таалагдсан гэдгийг хэлсэн. Монголыг хөгжүүлэхэд илүү хурдтай ажил хэрэг болж, үр дүнгээ өгч чадахыг нь би дэмжсэн. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болчихвол Монгол илүү ёс зүйтэй болох байх. Энэ миний бодол. Нийгэмд хэн хэрэгтэй байна тэрийг дэмжиж ажиллах нь зөв биз дээ. Нийгэм эрүүл, иргэд нийтээрээ баян чинээлэг байх нь уран бүтээлчид бидэнд уран бүтээл туурвих шимт хөрс болно.   Би Х.Баттулгыг тэгж л харсан. Одоо тэмцээн дууссан, бээлийгээ тайлаад тарцгаая л даа. Тэмцээнээ зодоон болгоод яах юм, дараагийн тэмцээндээ л бэлтгэх хэрэгтэй шүү дээ…

-Таны сонголтыг монголчуудын олонхи нь дагаж Ерөнхийлөгч болгосонд баяртай байна уу?

-Энэ бол монголчуудын ялалт. Би тэр хүний хэцүү үед нь хамт байсан. Ер нь би ийм байхыг хүсдэг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэцүү байхад нь, эх орондоо ч ирж чадахгүй гадуурхагдаж байхад нь очиж нэвтрүүлэг хийсэн. У.Хүрэлсүх Шадар сайдыг Австралиас ирчихсэн бас нэг таатай биш цаг хугацаанд нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгтээ оруулсан.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ямар үед нь орууллаа?

-Сонгуулийн сурталчилгааных нь өмнө оруулсан. Гэхдээ Ерөнхийлөгчийнх нь хувиар хэзээ ч очиж наалдаагүй. Харилцаж ч байгаагүй.

-Танай нэвтрүүлгээс үүдээд Өвөрмонголын алдарт дуучин Тэнгэрийг хорилоо гэсэн мэдээлэл гараад байгаа. Та тодруулсан уу?

-Дэгс мэдээлэл байх. Яг өнөөдөртөө бодитой эх сурвалжаас сонссон юм алга. Бидний хувьд монгол туургатны төлөөлөл гэдэг утгаар нь Өвөрмонголоос дөрвөн ч эрдэмтэн, урлаг соёлын зүтгэлтнийг оруулсан. Өөр ямар ч санаа байхгүй. Хоёр улсын хоорондын харилцаанд хүртэл “Херо” буруутай байж бас болохгүй биз дээ.

-Ярилцлагаа ер нь бол ингээд өндөрлөе. Та төгсгөлд нь “Монгол ялна” гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын уриаг хэрхэн тайлж байгаагаа тайлбарлаач?

-Бараг энэ ярилцлагын хамгийн гоё асуултыг төгсгөлд нь л асуулаа даа, чи.

-Ямар ч хүнд тайлбар хийх, ярих боломж олгох ёстой гэдэг утгаараа асуух ёстой  бүх асуултыг асуухыг хичээллээ. Өөрөөр асуух нөхцөл, шалтгаан байсангүйд уучлаарай?

-Ойлгож байна. Харин баярлалаа. Ерөөсөө л би ялж, чи ялж, ХАМТДАА бид ялж байж нийтээрээ Монгол ялна. Энэ миний бат итгэл үнэмшил. Тэгж ч итгэсэн учраас би Х.Баттулга гэж хүний төлөө, Монголоо бодож зүтгэсэн. Монголчууд бид үндэстнийхээ хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр, энэ нийгмийнхээ оюун сэтгэлгээ, эдийн засгийг эрүүлжүүлэн хөгжүүлэхэд садаа саад, чөдөр тээг болж байгаа зүй бус хүсэл шуналаас үүдэлтэй буруу бүхнийг ялан дийлэх хүч чадалтай хэрнээ залхуу, бусдад найдсан идэвхгүй, бусдын араар суух гэсэн бэртэгчин үзэлдээ их ялагдаж байгаа юм байна. Бид энэ дутагдалтайгаа тэмцэж ялах шаардлагатай байна. Түүхэн уламжлалаараа “Монгол ялна” гэдэг бол монголчууд түүхэн идэрхэг үеэсээ дэлхий дахин, Евразийн өндөрлөгт дэг журмаа тогтоож хурааж явахдаа Монгол баатрууд нь “Монгол ялна аа” гэж уухайлдаг нь хожмоо цастын орноо бурханы шашны гажуудал хямралыг засан тохинуулах явцад “Хоржийлоо” гэж орчуулагдан хувирч байсан юм билээ. Би анх ийм нэртэй нэвтрүүлэг хийх гэж байсан. Тэр үед Тулга ах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болоход концепци нь таараад уриагаа болгосон тийм л үг.  Тэгтэл билэгдэлийг нь нэг зураач ах зүүдэндээ харж зурлаа гээд авчирсан. Аливаа юм учир шалтгаан, шүтэн барилдлагатай, “өөрөө бүтдэг” учир шалтгааны холбоос байдаг гэдгээр билэгдэж гайхан баярлацгааж ингэж л Монголчуудад ирсэн уриалга. Цаанаасаа л ёстой зурсан зурлага байх. Монголчууд бидний цаг хугацааны тохирол, хувь заяа байгаа биз, тэгэхээр.

-Та одоо хүртэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг ах гэсээр л байгаа юу. Ярилцлагын явцад байнга л ах гэх юм?

-Хүмүүсийн дэргэд бол хэлэхгүй байх. Миний хувьд бол ах байсан хойшид ч ахаараа л үлдэх тийм л эр хүн.

-У.Хүрэлсүхийн төлөө та зүтгэх ёстой бол Ерөнхийлөгч Х.Баттулгын нэгэн адил зүтгэнэ гэж ойлгож болох уу?

-Зүтгэх ёстой бол зүтгэнэ. Нэг хэсэг улсын наадам хийрхүү баячуудын эрлийз адууны аархсан наадам болчихсон байсан. Жирийн малчид морьдоо уралдуулж чадахаа байсныг энэ жилийн наадмаар эргүүлж авчирлаа шүү дээ. Энэ чинь л ардын хүү, үндэстнийхээ соёл уламжлалыг хамгаалсан эх оронч биз. Тэгэхээр би хэзээд эх орончдын талд байна гэсэн хувь хүнийхээ зарчмыг дагана даа.

Ipost.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • irgen (September 04, 2017 3:49:33 pm )

    good man

  • Anonymous (September 04, 2017 4:43:01 pm )

    Яг ш дэ балиар амьтан. Хаана мөнгө нэр хүнд ханхална тэрнийг дольдогонож далдаганаж явдаг арчаагүй эр гдг чинь бүгд мэддэг яридаг шүү баатар аа!!! Женко ахыгаа дагаад мафи аргаар хорчин аргаар нэг их хол явахгүй л болвуу. Биеэ тооцон арчаагүй амьтан!!!

  • Anonymous (September 04, 2017 4:43:56 pm )

    ЭНЭ ӨӨРИЙГӨӨ ОДОО ЮУ ГЭЭД БОДЦЫН. ККК

  • Anonymous (September 04, 2017 5:58:03 pm )

    bad man

  • irgen (September 04, 2017 6:13:50 pm )

    Монгол хүн морин дээр ингэж ингэж сууддагүй юм ташуураа зүүн гартаа барьдагүй юм хужаа минь

  • za za tegeed l shal hudlaa (September 04, 2017 6:47:36 pm )

    topor -iig belddeg gar. Yamar nuureeree ingej baina ve .

  • zaluu (September 04, 2017 8:37:42 pm )

    baatar gej arsan zavsaraa max havchuulsan nuhur chamaig hen odoo toohovdeemuu yum modon ulaatai gej chi medehuu

  • Anonymous (September 05, 2017 12:43:12 am )

    Ene hvn ch zunduu daisantai blson bhoo

  • tseegii (September 05, 2017 11:16:55 am )

    Jomhuu, urwagch Hutelsuh geed mongoliin ali bolohgyi buhniig daldaganaj yawj heden bor um salgaj amidragch mini ene arilgasan songino shig eh oronch ug chamd zohihgyi.

  • Хүзүүгүй (September 05, 2017 11:41:20 am )

    Монгол хүн морь ингэж унадаггүй байхаа ккк

  • Anonymous (September 05, 2017 12:06:02 pm )

    60 тэрбумынхан цагааджээ. Тэдний яриад төлөвлөөд байсан ХУУЛИЙН ХАМГААЛАЛТ нь бүрэн утгаараа ажиллаж эхэллээ. Энхболдын гэрт очиж дайлуулангаа энэ хэргийг замхруулах төлөвлөгөа боловсруулсан хууль хүчний удирдах албан тушаалтнууд , хурандаа генералууд хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж 60 тэрбумаас амаараа гартал хангалттай хүртжээ. Монголын энэ бусармаг, авилгач, олигархиуын бөгс долоогч гаж донтон ХУУЛЬ, ХҮЧНИЙХНИЙГ яалтай ч билээ дээ. М.Энхболдын өлмийд сөгдөгчид сөнөх цаг ирнэ гэж найдая даа. Новш гэж. Эдний хажууд Н.Энхбаяр гэдэг хүн ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА байжээ.

  • Анна (September 05, 2017 1:16:50 pm )

    Бүх юмыг өргөстэй хардаг хүмүүсээ, яаж энэ замбуулинд амиа хорлочихгүй амьдраад байдаг юм. Авьяастай чадалтай найруулагч биш гээд хэлчих дээ. Төрмөл авьяас та нар муусайнууд яады өмдөндөө шээгээд атаархаад амьдар.
    Мөнгөгүйя яаж уран бүтээл хийдэг юм. Монгол тулгатныг давж гарах контент алга. Чаддаг юм бол илүү хий.
    Улстөр нь надад хамаагүЙ

  • Zorig (September 05, 2017 1:21:47 pm )

    MANTUU!

  • Anonymous (September 05, 2017 2:13:39 pm )

    Ene neg buzartai horlontoi sejgiin uuhun bandi g neg uhtel ni hemh nudeed haichih mongol zaluu bn uu ard tumen min nara gd avgai shig yaasan baliar mantuun buuz ene 1 nartai udur hurteh shangaa hurteh bailgui gaigui de muu ….

  • Anonymous (September 05, 2017 3:13:48 pm )

    ЗАХИАЛГАТ ХАР АЖЛЫГ САЙН ХИЙДЭГ БУРУУ ГАРЫН НОВШ ЯАНА ДАА. ТЭГЖ ОЛСОН ЮМ НЬ ИРЭЭДҮЙД ЗӨВ Л ШИНГЭЭСЭЙ ДЭЭ. МУУГ ДАГАВАЛ МОГОЙН ХОРЛОЛ БОЛНОШДЭ ГАРАА!!!

  • Зочин (September 05, 2017 3:53:26 pm )

    Адгийн бохир хог, бүгдийг тэнэг гэж боддог юм байхдаа энэ одоо.

  • зочин (September 05, 2017 4:54:09 pm )

    Eeee… Chaabaas ydaj mori unaj , joloo thulbuuraa barij medehgui ee…yaha daa zaluus mini.

  • Зочин (September 05, 2017 5:41:54 pm )

    За боль. Бас өрөвдүүлэх санаатай. 10 хүний цалин тавьж чадахгүй байгаа гэнэ үү. Хөгийн новшийг чинь хүн болгон мэддэг болхоор одоо зүгээр л больчих. Анужин, Энхбаярын Цолмон гээд баахан бичлэг хийж байгаад тэрнийгээ зардаг чинь тэгээд худлаа юм уу. Чам шиг хөгийн хулгайчийг Монголоос л лав хайгаад олохгүй шүү.

  • Zochin (September 05, 2017 11:48:42 pm )

    Өөрийгөө юу гэж бодсон болдоо чааваас өрөвдүүлэх гээд бга юмуу эсвэл буруугүй гээд бга юмуу хэн ч чамд итгэхгүй

  • Zochin unuree (September 06, 2017 1:49:10 am )

    Morin deer suuna gene uu mori unana geech ee yamar mashin yarij baigaa bish dee

  • зочин (September 06, 2017 12:01:04 pm )

    Хоёр нүүртэй хөгийн новш байна даа

  • Зочин (September 06, 2017 6:18:42 pm )

    Чи нээх ёс суртахуун яриад яахав дээ. Угаасаа хүний мууд дуртай, хүмүүсиийн хооронд хов жив зөөж, мөнгөтэй хүний хаяа сахиж хоолоо олдог л муу хүмүүсийн удам юм шив дээ чи…Ялагдсаны хорслыг дэвжээнээс буугаад мартдаг бол энэ тэмцээн, ардчилал мөн. Харин ингэж хэмжээ хязгааргүй дэвжээгүй дүрэмгүй үргэлжлэхдээ тулбал улс төрийн хямрал, зодоон болно. Үүнийг улстөрчид түүний багийнхан ойлгодог байх ёстой. Дандаа ялдаг тал гэж хаа ч байхгүй, бүх юм өөрийн цагтай гэж чи цэцэрхэж. Харин ч чиний зассан бөх чинь унасан бөхөө бүрмөсөн дарж авахаар “топор”-той, чиний дүүтэй нийлээд юун өнөө улс орны хөгжил, ард олны эв нэгдэл бүр эсрэгээрээ Монголыг бүрмөсөн хагалан бутаргах бодлого явуулаад эхэллээ ш дээ. Муу үйлийн үр нь бүр л муу үр дагавар авчирдаг Ертөнцийн жам. Закон обратной связи гээд ШУ-наар батлагдсан хууль байдаг.

  • zochin (September 06, 2017 6:50:44 pm )

    ZAVAAN NOVSH!

  • Anonymous (September 06, 2017 9:02:31 pm )

    сайхан ярилцлага байна, ухаанлаг сайхан хариултуудыг өгчээ,

  • Anonymous (September 07, 2017 12:11:15 am )

    1 udur 1 khund nukhuulakh baikhdaa, chavaas.

  • nergui (September 07, 2017 11:43:58 am )

    mongoliinhoo tuluu gesen setgeltei humuus odoo negdeh tsag ni bolson mongolchuudaa

  • unshigch (September 07, 2017 10:45:47 pm )

    muu zavaan novsh.

  • Irgen (September 08, 2017 10:14:29 am )

    Үү энэ ёстой хоосон толгойтой гар байна.Анужин, Ундрал хоёрын хаана нь үгүй гар байна даа хөөрхий.

antalya rent a car