antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2017 7 comments

Дональд Трамп: Ким Жон Ун маш ухаалаг, маш зөв шийдвэр гаргалаа

нийтлэсэн Admin

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны Гуамын аралд цохилт өгөх шийдвэрээ түдгэлзүүлсэн явдлыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп магтсан мэдэгдэл хийжээ.

Тэрээр өчигдөр твиттер хуудсандаа бичихдээ “Хойд Солонгосын Ким Жон Ун маш ухаалаг, маш зөв шийдвэр гаргалаа. Ингээгүй бол таагүй үр дүнд, сүйрэлд хүрэх байлаа!” хэмээн өгүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт талуудын харилцаа хамгийн аюултай түвшиндээ хүрч, дайны ирмэгт ойртоод байв.

Номхон далай дахь АНУ-ын цэргийн бааз байрладаг Гуам арал руу Хойд Солонгос пуужин харвахаар бэлдэж эхэлсэн бол АНУ хариу цохилт өгөхөөр зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулсан юм.

Харин энэ долоо хоногийн эхээр Пёньян цохилтын төлөвлөгөөгөө цуцалж, Солонгосын хойгт гамшигт мөргөлдөөн үүсэхээс сэргийлэхээр болсон тухай тус улсын төрийн төв хэвлэл мэдээлсэн байна.

Наймдугаар сарын 6-нд НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл АНУ-ын санаачилсан эдийн засгийн шинэ хоригийг гишүүдийнхээ 100 хувийн саналаар баталсан нь Пёньян-Вашингтоны харилцааг хурцатгах эхлэл болсон юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • зочин (August 17, 2017 2:41:16 pm )

    хойд солонгос мөн ч хүчтэй юмаа жижиг газар нутагтаа мөртлөө дэлхийн анхаарлын төвд байга байх юмаа япон өмнөд солонгосоо мөн ч их дарамтлах юм а

  • Anonymous (August 18, 2017 12:50:25 pm )

    Хоёр Со хоорондоо байлдаад дуусаасай, тэгвэл ч лалынханы өмнө дэлхий амрахсан

  • Зочин (August 18, 2017 3:14:31 pm )

    Дэлхийд дайн өдүүлж, улс орнуудыг зориудаар хагаралдуулж, дайнаас ашиг олж оршин тогтнодог улс бол Америка. Ядуу буурай улс орнуудын удирдагчид америкийн нөлөөнд автаж, мөнгөний өмнө сөгдөж байгаа нь өрөвдөлтэй, харамсалтай.

  • Штандартинфюрер ганбаатар (August 19, 2017 11:25:34 am )

    ЭНЭ ДАЙНД ГАНЦХАН ХОЖИХ УЛС БОЛ ХЯТАД УЛС.УЧИР НЬ УХААЛАГ БУС ТРАМПЫГ ХӨӨРГӨЖ ХОЙД СОЛОНГОСТ ЦОХИЛТ ӨГҮҮЛЖ ХОЙД СОЛОНГОСИЙН ГАРААР ЯПОН ӨМНӨД СОЛОНГОСЫГ УСТГУУЛАХ.ДЭЛХИЙД ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЭГҮҮР БАЙРАНД ОРДОГ ЯПОН СОЛОНГОСЫГ БУСДЫН ГАРААР ҮГҮЙ ХИЙЛГЭЖ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГ НЬ ӨӨРИЙН НӨЛӨӨНД АВАХ. ИНГЭСЭН ТОХИОЛДОЛД ХЯТАД ДЭЛХИЙД НОЁЛОГЧ ЦОРЫН ГАНЦ ХҮЧИН БОЛЖ ХУВИРНА..НОЁН ТРАМП ХЯТАД ДАЛД САНААГ ОЙЛГОХ БОЛООГҮЙ БАЙНА ДАА.

  • hg (August 20, 2017 5:43:14 pm )

    ganbatara hen chamd iim munadag tsol uguu ve? gaihamshigtai ain?

  • ГООГОО (August 21, 2017 12:47:33 pm )

    ХЯТАД АНУ АЖИГЛААД АРААС НЬ ХЯНААД ИНЭЭЖ СУУГАА.АРДЧИЛСАН СО АЙЛГАЖ СҮР ҮЗҮҮЛЛЭЭ.ЯПОН Ч ӨӨРСДӨА ДАЙНЧ ШҮҮ ДЭЭ.ОДОО Л ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГЭЭ ХАРНА ДАА

  • bayart (August 29, 2017 11:11:52 am )

    neg l vndesten ym chini niilj negdeesei dee

antalya rent a car